Сэрчмаа хөл хүнд болжээ

2010/02/23
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
Сэрчмаа хөл хүнд болжээ

Энэ оны эхний өдөр дуулиан, шуугиантай хуримлаж, олон хүний зэвүүцэл харуусал хоёрыг зэрэг зэрэг төрүүлээд авсан дива хатагтай Сэрчмаа хөл хүнд болсон гэнэ шүү. Дуучин Анхаа, Эмоушны продюссер Чинбаа, казино Байгалийн хүү Тэмүүлэн гээд хонгорхон Сэлитэй холбогдож явсан давгүй залуус бишгүй олон. Харамсалтай  нь 29 настай дуучин бүсгүй өвөр монгол эртэй ханилж, өрхийг нь татаагүй хуучин амрагуудынхаа зүрхэнд шар ус хуруулсан билээ. Буруутгаж, чичлэх хүн олон байгаа ч нэр хүнд бүхий дуучин бүсгүйг өмөлзөж, өмөөрөх хүн “хит”-ийн Даваанямаас эхлээд цөөнгүй. Юутай ч бэлтэй эрийн тогоог барьж буй дуучин бүсгүй тайзны нэрээ зүүсэн урлагийн сургуулиа хэзээ хэзээгүй нээх гэж байгаа. Ирэх сард нээгдэх  “Sally” сургуулийн захирал дуучин Сэрчмаа одоо хоёр сартай жирэмсэн гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.