Монгол наадмын алтан агшинуудын дурсамж

2010/02/23
Share |
Хүмүүс:
Монгол наадмын алтан агшинуудын дурсамж

Өвдөг шороодуулах битгий хэл хазайлгаж ч чадмааргүй санагдаж байсан
дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан П.Сүхбат заан "Наадмын түрүү минийх боллоо. Бат-Эрдэнээс илүү нь хэнсэн билээ" гэж хөөрч байсан биз. Нутгийн дархан аварга Х.Баянмөнхийг хагалж татах мэхээр орхисон заан О.Балжинням түүнтэй түрүү булаалдахаар үлдсэн байв. Яг энэ торгон агшинд улсын заан Ж.Ганболд "Чи ямар үзүүр түрүүнд үлдэж үзээгүй заан биш дээ. Суурьтай тайван барилдаарай" гэж О.Балжиннямд хэлсэн нь өрсөлдөгчөөсөө илүү тайван барилдахад тус болсон гэдэг. "Би илүү бяртай байсан юм. Сүхбат надаас зүүн хавираа л хүлээж байлаа. Тэгэхэд л би баруунаараа ганц удаа хавсарсан юм даа" гэж О.Балжинням аварга дурсдаг. Хоёр заан түрүү булаалдсан тэр жилийн наадмаас хойш даруй 18 жил улиран одсон ч Балжинням аваргын баярлан гүйж байгаа. П.Сүхбат зааны доголоод босч ирж байгаа дүр зураг ой тойнд тань тод үлдээ биз ээ. Энэ барилдааны хамгийн гайхалтай нь ганц удаа л хийсэн баруун хавсраанд байдаг. үүнээс хойш П.Сүхбатыг улсын арслан болгоё гэсэн яриа 10 жил дамнаж яригдсаар таван жилийн өмнө "улсын гарьд" цолыг нөхөн олгосон юм. "Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадмаар арслан цол авч чадаагүй, улсын наадамд түрүүлээгүй болохоор би их аваргын дараалсан түрүүнд завсар оруулсандаа л их харамсах юм даа" гэж "Баавгай" хэмээх П.Сүхбат ярьсан удаатай.

ГЭМТЭЛТЭЙ Ч ГЭСЭН ТҮРҮҮЛСЭН НЬ
үүнээс хойш яг арван жилийн дараа буюу 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн их баяр наадмаар....

Илүү дэлгэрэнгүйг энд дарж уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.