УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Солонгосын казинод агсам тавиж, нударга зөрүүлжээ

2010/02/23
Share |
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Солонгосын казинод агсам тавиж, нударга зөрүүлжээ

УИХ-ын гишүүн  Г.Баярсайхан, Д.Загджав, Д.Очирбат тэргүүтэй эрхэм түшээд “Казиногийн тухай хууль” санаачилж түүнийгээ боловсронгуй болгох нэрийдлээр туршлага судлах гэж Солонгос явсан тухай  мэдээлж байсан билээ. Солонгосын “Соех Intercontinental” буудлын  “Seven Luck” казинод тухласан эрхэм түшээд маань туршлага судлах бус харин баахан хэрэг тарьж байгаад ирсэн сурагтай.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан архи хэтрүүлэн ууж, тэнд ажиллаж амьдардаг монголчуудыг “Гадныхны гар хөл бологсод” хэмээн хашгирч, гар зөрүүлсэн тухай мэдээлэл тархаж Солонгосын хэвлэлийн хуудсыг дүүргэж байна. Эрхэм гишүүний энэ үйлдлийг хамт явсан нөхдүүд нь хав дарж нууцлахыг оролдсон ч даравч далдайна, булавч бултайна гэдгийн үлгэрээр хэдийнээ ил тод болж мэдээллийн хэрэгслүүдээр цацагдчихлаа.

УИХ-ын Чингэлтэй дүүргийн 24-р тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан залуу гишүүнийг Ц.Элбэгдоржийн хүн гэдгээрээ түрүү барьдаг гэж намынх нь нөхдүүд дэмждэггүй. Мөн Анагаахын сургуулийг магистраар төгссөн гэх диплом нь хуурамч болох нь илчлэгдэж багагүй шуугианыг дэгдээгээд авсан.

Алс хол хилийн чанадад агсам согтуу тавьж, сандал ширээ хэмхэлэн, нударга зөрүүлэх нь иргэний хувьд болдог л хэрэг байх. Гагцхүү Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагыг төлөөлж туршлага судлаж байгаа эрхэм төрийн түшээд нь ийм авир гаргаж байгаа нь гадныханы нүдэнд тийм таатай харагдаагүй нь лавтай.

О.Билэгт /Тэргүүн/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.