Хятадын сэргэлт зэсийн үнийг хөөргөв

2010/02/23
Share |
Хүмүүс:
Хятадын сэргэлт зэсийн үнийг хөөргөв

Лондонгийн металлын бирж дээр өчигдөр тонн зэсийн үнэ 7192 ам.долларын үнэтэй байлаа.

Өмнөх өдөр нь тус бирж дээр тонн зэсийн ханш 7085.5 ам.доллар байсан юм. Энэ нь тонн зэсийн ханш нэг өдрийн арилжаагаар 107 ам.доллараар өссөн үзүүлэлт. Ийнхүү зэсийн ханш өсч эхэллээ. Гэхдээ "унасан" ханш дахин өсч эхэллээ гэж ойлгох хэрэгтэй.

Тонн зэс дэлхийн зах зээлд өнгөрсөн сарын 12-нд 7445 ам.долларын ханшид хүрсэн юм. Энэ ханшийг эдийн засагчид "Сүүлийн нэг жилийн хугацаа дахь хамгийн өндөр үнэ" гэж онцолж байлаа. Гэтэл цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйн үлгэрээр зэс өндөр ханшаа "хадгалж" чадсангүй. Зэсийн ханш бага багаар "гулссаар" энэ сарын эхээр тонн нь 6000 гаруй ам.долларын үнэтэй болсон. Энэ сарын 3-нд тонн зэсийн ханш Лондонгийн металлын бирж дээр 6674.5 ам.долларын үнэтэй болсон байв. Харин тонн зэсийн ханш сарын эхний долоо хоногийн сүүлчээс аажмаар өссөөр 7000 мянган ам.долларыг даваад байна.

Тонн зэсийн ханшийн сарын хэлбэлзэл  
 

Зэсийн ханшийн хэлбэлзлийг олон улсын эдийн засгийн тоймчид янз янзаар дүгнэдэг. Тухайлбал, "Америкийн банк"-ны стратегийн шинжээч Майкл Видмер "Блүүмбэрг"-т өгсөн ярилцлагадаа "Португаль, Испани, Грек улсад эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Грекийн төсөв их алдагдалтай байгаа. Үүнийгээ нөхөхийн тулд нөөцийн алтаа зарна. Энэ нь дэлхийн зах зээлийн үнэт металлын ханшид нөлөөлж магадгүй. Гэхдээ энэ жил үнэт металлын ханш улс төрийн ямар нэг бодлогоос шалтгаалж хэлбэлзэхгүй. Үнэ нь унахгүй. Харин үнэ нь зах зээлийн хуулиараа эрэлт, нийлүүлэлтээсээ шалтгаалж хэлбэлзэнэ" гэжээ.

Олон улсын эдийн засагчид өнгөрсөн болон эдүгээ сарын мөчлөгт зэсийн ханш суларсныг Хятадын эрэлттэй холбон тайлбарлаж байна. Хятадын үйлдвэрлэл 2010 он гарсаар буурчээ. Зарим эдийн засагчдын ёгтлон тайлбарлаж байгаагаар хятадууд "амралтаа авчээ". Харин энэ сарын эхнээс үйлдвэрлэл нь эрчимжиж эхэлснээр зэсийн үнэ "хөөрсөн" аж.

Түүнчлэн эдийн засагчид "Хятад хэмээх маш том хэрэглэгч байхад үнэт металлын үнэ тогтвортой байна. Бүр цаашилбал өснө. Хятадын эдийн засаг тогтмол өсөлттэй байгаа болохоор найдвартай зах зээл" гэж үзэж буй юм. Тэдний хэлж буйгаар Хятадын үйлдвэрлэлийн сэргэлт зэсийн ханшийн өсөлтийг дагуулжээ.

Дашрамд дурдахад, тоймчдын дүгнэлт Хятад улс дэлхийн эдийн засгийн гол хөшүүрэг. Үнэ ханшийн хэлбэлзлийн тодорхойлогч хүчин аль хэдийнэ болсныг илтгэж байна.

Манай улс дэлхийн зах зээлд зэсийн баяжмалаа борлуулж, багагүй мөнгө олдог. Тиймээс зэсийн ханш өсч буй нь монголын хэтэвч зузаарахын цондон.

Т.Энхбат /Монголын мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.