Хүмүүс: Чиваамэд Мичидмаа | Долгорсүрэн Сумьяабазар | |
Төгс эр хүнд хамгийн дөхөж очих хувилбарыг монгол бөх, тэр дундаа аваргуудынхаа өнгө төрхөөр тодорхойлох байх л даа. Тиймдээ ч бэлтэй, хүчтэй, шулуун шударга, инээмтгий, ичимхий бөхчүүдээрээ бид бишгүй л бахархдаг. Хааяахан эхнэртээ гар хүрсэн аваргын тухай, шөнийн клубт согтуу гуйвж явсан начины тухай дуулаад өөр хүн сонсчих вий гээд өөрөө хэлээ хазах дөхдөг үе ч бий. Тиймдээ л тээр “дээр” нэг залуу арван жил ханилсан хоёр хүүхдийнхээ эхийг төрхөмд нь буцааж, залуухан бүсгүйтэй амраглаж яваа тухай мэдээг цочирдож хүлээн авсан хүн цөөнгүй. Хүн амьтан ийн сандаргаад байгаа хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь монгол улсын аварга Д.Сумъяабазар аж. Аваргын эхнэрийг нэгэн үеийн монголын сайхан бүсгүй Мичидмаа гэдгээр нь мэддэг хүн олон. Тиймдээ ч сайн эзэгтэй, сайхан ч бүсгүй хэмээн ам сайтай байдаг юм билээ. Юутай ч монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээс зодог тайлаад удаагүй байгаа аварга маань мисс эхнэрээсээ өрх тусгаарлах болсон нь хорь гаруйхан настай Б.Уянга гэх бүсгүйгээс болсон гэсэн шүү.