Хүмүүс: Уранцэцэг.Г | |
Топ модель Урнаатай зургаан жилийн турш амрагийн харилцаатай явсан Пунцагбалжир агсаны хүү Энхмөнх тун удахгүй аав болох гэж байна. Харамсалтай нь ээжийн эрх хүү эхнэрээрээ топ бүсгүйг сонгосонгүй. Тэр ч бүү хэл Уранцэцэгтэй гэрлэх бодол хэзээ ч агуулж яваагүйгээ хүртэл хэлээд авсан байна билээ. Сайхан топ моделиор олон жил гангарч явсан бэлтэй залуу Наран улсын хүргэн болж байгаа гэх. Хэдхэн өдрийн өмнө хуримаа хийсэн багын найз Даваажаргалынхаа адилаар япон бүсгүйг таалсан нь учиртай л биз. Тэгээд ч эгч нарынхаа жишгээр ийнхүү Монголоос гэрлээгүй Энхмөнхийг гайхаж, хачирхах хүн алга юм билээ. Мань хүн ч удахгүй амаржих эхнэрээ халамжлаад ээждээ эрхэлж ч амжихгүй яваа дуулдсан. Ер нь ч япон эмэгтэй сүпер эхнэр болдог нь олон эрсийн амьдралаас батлагдсан зүйл хойно доо.