Гүндалай гишүүн хийгээд Киви хамтлагийн "амин холбоо"

2010/02/24
Share |
Хүмүүс: Киви  |  Л Гүндалай | 
Гүндалай гишүүн хийгээд Киви хамтлагийн

Шаргал ордонд саарал дээлнийхээ хормойг өшигчиж, хоёр ханцуйгаа хойш урагш савсан айлын бага хүүхэд шиг айхтар сахилгагүй нэг эрхэм байх. Хэл ам таталж, хэрэг төвөгт дурлаж явдаг болохоор ангийхан нь Гүнээг баахан жийх янзтай. Ард түмэн харин Гүндалай ч бай Гүнбалай ч бай шударга л хүү гээд хэр халдаадаггүй юм. Өөрийгөө эротик хэмээн тодорхойлдог романтик гишүүн Гүндалай маань гүйлгээ ухаан, шинэлэг санаагаараа хувийн бизнесээ амжилттай авч яваа. Тэр ч бүү хэл нийтэд, нийгэмд хэрэгтэй нэлээд зүйл санаачилсанаа саяхан мань хүн сайрхаад авсан байна билээ. Цонжинболдогт байгуулсан Чингис хааны морьтой хөшөөний санааг анх эрхэм гишүүн гаргасан боловч нэг найз нь “туучихсан” аж. Бас болоогүй ээ дэндүү улайраад дэмий улс төржчихсөн л болохоос биш шоубизнест амжилт олж ч мэдэх сүйхээтэй эр байсан гэнэ шүү. Хар, цагаан, шар охидоор хамтлаг байгуулах санаа анх Гүндалай гишүүнд төрж л дээ. Харин азаар ч юм уу эзээр ч юм уу хэн нэгэнд алдагдчихсан аж. Муугаар бодоход мань гишүүн санаачлаагүй бол нэг сайхан охидын хамтлаг мэндлэхгүй байж шүү дээ. Харин хэн нэгэн хулгайлаагүй байсан бол нэг мундаг продюссер төрөх ч байсан юм бил үү хэн мэдлээ. Юм гэдэг учиртай хойно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.