Д.Ганбаяр: Манай Цогоо л хамгийн их санаа зовоодог нь

2010/02/24
Share |
Хүмүүс:
Д.Ганбаяр: Манай Цогоо л хамгийн их санаа зовоодог нь

“Хурд” хамтлаг 15 нас хvрч байна. “Хар салхи” тоглолтоор гараагаа эхэлсэн бол 15 насны ойгоо “Хайрын салхи”-аар мялааж байна. Тоглолт энэ сарын 26, 27-нд Соёлын төв өргөөнд болох юм. Ингээд тоглолтынхоо талаар мэдээлэл хийх vед нь хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын гавьяат жvжигчинтэй, хоёр алтан гадас одонтой, нэг хөдөлмөрийн хvндэт медальтай уран бvтээлчид болчихоод анхны тоглолтоо хийх нь. Энэ бас том баяр байх аа?
-Тийм ээ. Том баяр байлгvй яах вэ. Ардчиллын 20 жилийн ойгоор гавьяаттай болсон. Амьд хөгжмийн эрх чөлөөг авчирсан гэж ийнхvv төр vнэлсэн байх аа.

-Гавьяат, алтан гадас одонгийнхоо найрыг хэзээ хийх вэ?
-Дөрөвдvгээр сарын эхээр хийнэ. Нэг гавьяаттай болчихсон чинь алтангадас одонтнууд маань дарагдчихаад байгаа шvv дээ. /Инээв/

-Энэ удаагийн тоглолт дан хайрын тухай дуугаар өрнөх нь. Тэгэхээр хайрын тухай ярихгvй өнгөрч болохгvй байх аа?
-Амьдрал vзсэн хvн “Хурд”-ыг сонсдог. “Хурд” амьдралыг дуулдаг. Амьдрал тэр чигээрээ хайр шvv дээ.

-Тэгвэл та амьдралаас юуг нь хамгийн ихээр хайрладаг вэ?
-Эхлээд эрvvл мэндийг хамгийн ихээр хайрлана. Дараа нь хэлэхэд, бид маш хvчтэй донсолгоотой цаг vед амьдарч байна. Энэ vед ээж, аав, найз нөхөд, хань ижил гээд бvх хvнд хайр нэг л дутаад байх шиг санагдах юм. Тиймээс хайр гэж юу юм бэ гэдгийг дуулъя гэж бодсон.

-За баярлалаа. Нарсар “Хурд”-д эргэж ирэх vv?
-Vгvй. Тэр хvн сонголтоо хийсэн. Бид сонголтыг нь хvндэтгэсэн.

-Тэр та нарт vгvйлэгдэхгvй байна уу?
-Vгvй ээ. Бид гитарчнаар дутдаггvй.

-Бvх хөгжмөө хурааж авсан гэж сонссон. Vнэн vv?
-Бид хэрэгтэй зvйлээ л худалдаж авдаг. Тийм болохоор хэрэгтэй зvйлээ л буцааж авсан. Өөрт нь гитар vлдээсэн шvv дээ. Харин энэ тоглолтод “Чоно” болоод Хөгжим бvжгийн коллежийн оюутнууд оролцоно.

-”Чоно” гэснээс залуу дуучин Одноог “Хурд”-ынхан гаргаж ирсэн гэсэн vv?
-Тийм ээ. Одноо одоо ч бидэн дээр ирж хоолойн бэлтгэлээ хийдэг. Одноогоос гадна олон залуу уран бvтээлч биднийг тvшдэг.

-Та нарын гараас төрсөн “Чоно”, дуучин Одноо нар “ганц дууны” цомог, тоглолт гэдгийг хийгээд байгааг та зэмлэдэг vv?
-”Чоно”-ынхон их залхуу байна. Vнэхээр “Чамд таалагдахын тулд би анх удаа” гэдэг ганцхан дуу хит болгоод тоглолт хийсэн нь vнэн. Одноо ганцхан киноны дуугаараа олны танил болсон гэж хэлж болох ч тэр дөнгөж эхэлж байна. Тийм болохоор зэмлэхэд эртэднэ.

-”Хурд” нэг гарын таван хуруу шиг байж чадсан нь таны гавьяа гэдэг юм билээ?
-Ах нь юм болохоороо атгахгvй бол болохгvй. Эд нар маань ч миний vгнээс гардаггvй юм.

-Дvv нараас тань чалчаа, дуугуй нь, сахилгагvй нь… гээд хамгийн хамгийныг нь хэлж болох уу?
-Хамгийн их ярьдаг нь Отгонбаяр, хөдөлмөрч нь Нааяа, хамгийн дуугуй нь Цогоо. Бас хамгийн их санаа зовоодог нь Цогоо. Отгонбаатар маань хамгийн ажилсаг нь юм даа.

-2009, 2010 оны эхэн vе их сонирхолтой байна. Зохиолын дууны цунамид дарагдаж явсан рок попынхон сэхэл авч эхлээ юу даа. Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёр энэ цаг vед өрсөлдөгч гэдэг шиг нэг хэсэг завсарласан “Харанга”, “Хурд”, “Чингис хаан” дараалан тоглолтоо хийж буй нь бас л цагаахан өрсөлдөөн юм уу даа?
-Тийм ээ. Ямар нэгэн шалтгаанаар хэсэг хугацаанд чимээгvй байсан, Монголын рок поп, тэр дотроо амьд хөгжимд том байр суурьтай хамтлагууд тоглолтоо хийсэнд vзэгчид бас их баярлаж байгаа байх.

Бид ч бас дахин өрсөлдөж эхэллээ. Амьд хөгжим хэзээ ч нас голдоггvй гэж би бардамнадаг. Тийм болохоор “Харанга”, “Чингис хаан”, “Айзам”, “Өргөө”-г харин ч удаан оршин тогтноосой гэж боддог. Тэд байгаа болохоор “Хурд” хурцлагдаж байна шvv дээ.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jonn1 map [url= http://wisxpoa.kyty.net ]map[/url] http://wisxpoa.kyty.netmap.php
IP:46.118.156.202  2016-05-09 17:42:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.