Гахайн ханиад илүү аюултай байдлаар дэгдэх магадлалтай

2010/02/24
Share |
Хүмүүс:
Гахайн ханиад илүү аюултай байдлаар дэгдэх магадлалтай

Сүүлийн өдрүүдэд томуугийн өвчлөл ихсэж эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ. Эмнэлэг, иргэдийг тарамдуулж байсан H1N1 вирүс гуравдугаар сард мутацад орж дахин дэгдэнэ гэсэн мэдээлэл бий. Дэлхий нийтийг сөхрүүлж буй ханиадаас хэрхэн хамгаалах талаар Анагаах ухааны доктор, эмч Б.Болдсайханаас тодрууллаа.

-Томуугийн өвчлөл сүүлийн үед эрс нэмэгдлээ. Энэ тухайд?
-Гадуур тархаад байгаа томуу бол H1N1 вирүс биш. Энэхүү ханиад нь улирал солигдох үед дэлгэрч буй өвчин юм. Улирал солигдоход хүний бие организмд өөрчлөлт ордог. Энэ үеэр томуу төст өвчин их дэлгэрдэг. Тэгэхээр үүнийг байгалийн үзэгдэлээр илэрч буй улирлын чанартай ханиад гэж ойлгож болно.

-"H1N1" зүсээ хувиргаж орж ирнэ гэсэн мэдээлэл гадуур тархаад байгаа. Энэ аюулт өвчин нэлээн хэдэн хүний амь авч одсон. Одоо энэ ханиаднаас яаж сэргийлэх ёстой вэ?
-Энэ хавар "H1N1" вирүс дахих магадлал өндөр байгаа. Аливаа вирүсын ген нэг жил, жил хагасын дотор мутацад орж өөрчлөгддөг. Иймд өнгөрсөн тавдугаар сард илэрсэн вирүс энэ үед мутацад орж тархах боломжтой. Вирүс мутадад орсон тохиолдолд тухайн вирүсын өвчин үүсгэх шинж чанар гахайн томуугийн вирүсээс илүү ч байж магадгүй. Бага ч байж магадгүй. Тиймээс манай эмнэлгийн байгууллагууд одооноос гахайн томуугийн вирүс дахиад аюултай байдлаар дэгдэнэ гэсэн үүднээс бэлтгэх хэрэгтэй.

-Та сая аюултай байдлаар дэгдэж магадгүй гэж хэллээ. Тухайлбал ямар шинж тэмдэгээр илрэх магадлалтай вэ?
-Өнгөрсөн 11 дүгээр сарын дэгдэлтээс илүү тархах аюултай. Тухайлбал Мексик улсад тархаж байсан шиг залуучуудыг хамарч, амархан үхүүлэх вирүсээр илэрч болох талтай.

-Вирүсын дэгдэлтээс иргэдээ хамгаалахад эрүүл мэндийн салбарын үүрэг их. Ингэхэд эрүүл мэндийн байгууллагууд хэр бэлтгэл хангаж байгаа юм бол?
-Эмч, эмнэлгийн байгууллагууд авах ёстой арга хэмжээ, эмчилгээгээ журмаар нь хийнэ. Харин Эрүүл мэндийн салбар өвчний шинж тэмдгийг илэрсэн хойно вакцин хайж, эрэл сурал болох биш одооноос эхлэн ямар улсаас вакцин авах уу, яаж тээвэрлэх үү гээд шийдэх хэрэгтэй байна. Наад зах нь вакцинаа захиалаад холбогдох улстай нь гэрээгээ хийчихсэн байх ёстой. Одооноос аюулт өвчний дэгдэлтэд бэлтгэх хэрэгтэй байна. Манай улс Англи, Франц гэж байхаар Хятад улсын 15 үйлдвэртэй, ОХУ-тай гэрээ хэлэлцээр хийж, тухайн нөхцөл байдалд цаг алдахгүй байх хэрэгтэй.

-Иргэдэд гахайн томуугийн тархалтаас урьдчилан сэргийлэх вакцин хийж байгаа. Вакцин хийлгэсэн иргэд дахин илэрч болзошгүй вирүсын халдварт өртөх магадлал хэр вэ?
-Ямар халдвар гарна түүнээсээ шалтгаална. Гэхдээ энэ вакцин бараг хэрэггүй болсон доо. Иргэд маань энэ томуугийн үед вакцин гэхээсээ илүү витаминлаг хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амрах хэрэгтэй. Мөн улирал солигдож байгаа энэ үед хувцасаа тохируулж өмсөх хэрэгтэй.

Ч.Гүнсмаа /Нийслэл таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Dkivhtma windose ikspi May Neum from the Table of the London Capital Of Gray Britan, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f PDLQpzm%2fembed%3fpub%3dtrue nazar_lag_jayegi_song_download , https%3a%2f%2fimgur.com%2fa%2f nyNF2IT%2fembed%3fpub%3dtrue race_3_songs_download_pagalwor ld_mp3, imgur.com%2fa%2fEm2aGrr%2fembe d%3fpub%3dtrue la_vie_en_rose_mp3_download, https://imgur.com/a/hdUmh9R/em bed?pub=true تحميل_رواية_باري س_لا_تعرف_الحب, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f PhnFrSr%2fembed%3fpub%3dtrue gaal_ni_kadni_mp3_download_rem ix, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f 8zNtNyY%2fembed%3fpub%3dtrue maroon_5_ft_cardi_b_girls_like _you_mp3_download_musicpleer, imgur.com%2fa%2fNMeWS3D%2fembe d%3fpub%3dtrue red_velvet_peek_a_boo_indir, https://imgur.com/a/ryoNiOJ/em bed?pub=true gate_admit_card_2018_download, https://imgur.com/a/Fmg7y6s/em bed?pub=true download_lagu_wanna_one_burn_i t_up, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f JNr7Irx%2fembed%3fpub%3dtrue ze_neto_e_cristiano_esquece_o_ mundo_la_fora_baixar, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f faTl2DC%2fembed%3fpub%3dtrue download_lagu_wanna_one_i_prom ise_you_matikiri, imgur.com%2fa%2fZe1GZjc%2fembe d%3fpub%3dtrue miui_10_download_for_redmi_4a, https://imgur.com/a/KaMcg0G/em bed?pub=true como_baixar_fortnite_no_androi d, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f 6IFeIcY%2fembed%3fpub%3dtrue how_to_download_youtube_videos _in_jio_phone, https://imgur.com/a/8yFxZda/em bed?pub=true تحميل_اغنية_انا_
IP:37.230.212.14  2018-11-20 08:35:28
ctmkkmuepko AmFtJ7rgunhbixesop, [url=http://vhqdjylkkdgk.com/] vhqdjylkkdgk[/url], [link=http://whryrtwmrsdq.com/ ]whryrtwmrsdq[/link], http://vkdayqyjflfv.com/
IP:31.184.238.87  2019-01-16 17:17:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.