С.Баярыг эргэхээр АНУ-ыг зорьсон МАХН-ынхан өнөөдөр ирнэ

2010/02/24
Share |
С.Баярыг эргэхээр АНУ-ыг зорьсон МАХН-ынхан өнөөдөр ирнэ

Хавар болохоор идэвхждэг улстөрийн ээлжит тоглолтууд ирэх сарын дундаас эхлэн хүчтэй өрнөх прогнозы хэвлэлүүд дэвшүүлсээр хэдэн өдрийг үдлээ. МАХН-ын ээлжит бага хурлаар улстөр идэвхжинэ гэдгийг АНУ руу даргыгаа эргэхээр явсан тус намын гишүүдтэй холбон тайлбарлаж буй. У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Д.Зоригт, Ж.Цолмон зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй багийнхан өнөөдөр эх орондоо ирнэ. Намынхаа даргыг эргэх, золгохыг хослуулсан тэд түмний нүд, бусдын чихнээс далд хоёр зүйлийг чухалчлан ярилцсан тухай эх сурвалж өгүүллээ. Эхнийх нь намын дарга хэн байх тухай, удаах нь Тавантолгойн орд газрын асуудал байжээ.

Шинэ оноос өмнө тов ярьж эхэлсэн Монголын хамгийн том намын бага хурлыг билгийн тооллын туулай cap дуусахаас өмнө товлох учиртай. Тэдний ээлжит бага хурлын нэгэн асуудал олны анхаарлын төвд бий. Энэ бол намын даргын суудал. У.Хүрэлсүх, Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид АНУ-руу гүйдэлтэй болсон нь энэ бүхнийг ямар боловч баталчихсан юм. Өөрөөр хэлбэл С.Баярын гэж болох намын гишүүд цуглаж АНУ-д бага хурлын урьдчилсан төлөвлөгөөт зохиол бичиж байгаад хэн ч эргэлзэхгүй болсон.

Зохиолын цөм нь намын даргыг улираах, өөр нэгнийг сонгох болбол хэн байх тухай юм. Намын дарга хэн байхаас МАХН-ын цаашдын төлөвлөгөө босох учир асуудалд ач холбогдол өгч байгаа бололтой.

Тавантолгойн орд газрын хувьд Д.Зоригт сайдын "Пибоди энержи" компанийнхантай хийсэн уулзалт хэвлэлийнхэнд хар төрүүлсэн. Алсын АНУ-ын Сиэтлд болзсон МАХН-ынхны ярианы нэгэн сэдэв нь Тавантолгой байсан нь ч тодорхой болж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд дээрх орд газрын Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газарт танилцуулахаасаа өмнө АНУ-руу хоёр ч удаа ниссэн нь Тавантолгойн нэг хэсгийг Америкчуудад өгөх нь гэсэн бодол, болгоомжлол төрүүлсэн.

Дээрх компаниудын Америк ноёд хоёр жилийн өмнө Ерөнхий сайд асан С.Баяртай уулзахдаа Тавантолгойд орд эзэмших ашиг сонирхлоо нуугаагүйг тухайн үед мэдээлсэн билээ. Тус компанийнхан Д.Зоригтод хоёр тэрбум ам.доллар амласан гэх яриаг ч хэвлэлүүд дамжуулж амжсан юм. Энэ бүх мэдээллүүдийг нэг тийш болгосон тайлбарыг АНУ-аас ирсэн МАХН-ынхнаас сэтгүүлчид хүлээж байна.

Ө.Хүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka çàêëàäêè ãàøèøà Ôëóîêñåòèí è àëêîãîëü: êòî ïèë ïèâî è ÷òî áóäåò ïðè ñî÷åòàíèè çàêëàäêè â õàáàðîâñêå ìîðôèí àìôåòàìèí Купить МДМА розовые Ардон Êóïèòü ñêîðîñòü â Áèðñê èç ÷åãî ïðîèçâîäÿò êîêàèí Êóïèòü mdma â Íîðèëüñê dexedrine êóïèòü Çàêëàäêè ìàðêè â Íèêîëàåâñê-íà-àì óðå Ñêàéï çàêëàäêè õàðüêîâ Êàê è ÷åðåç ÷åãî êóðèòü ãàøèø Êóïèòü ìåòîäîí â Óëüÿíîâñêå Экстази купить Ñ‚Ð°Ð±Ð»ÐµÑ‚ÐºÑ ƒ ñêîðîñòü íîâîñèáèðñê âèòàëèé áðî îìñê îòõîäîñû ïîñëå ôåíà Êóïèòü Ìàðêà Àãèäåëü Купить КристалР» ЗаволжсРº ìèä êîêàèí relax shop biz ãîëä ñïàéñ ðîçà ñåäàëüãèí íåî áåç ðåöåïòà old spice alps Героин закладкР°Ñ… ïàâëîäàð ðåàêòèâ òîî ÒÒÊ áëîêèðóåò ñåðâèñû Google — General — Ôîðóì ìàðèõóàíà íà ñëåíãå Ñàëüâèÿ äëÿ êóðåíèÿ èïîìåÿ êàêàÿ ïðåò Êóïèòü çàêëàäêè ëèðèêà â ×åðíîãîëîâêå  Ïåòåðáóðã ïðèïëûë ýêñêàâàòîð ñ òîííîé ãàøèøà çàêëàäêè ñîëü â ìàãíèòîãîðñêå çàêëàäêà íà ãåðîèí ôèíëåïñèí íàðêîòèê ñëàäêèé ãàøèø ìàãàçèíû íàðêîòèêîâ
IP:93.179.90.58  2018-05-26 15:58:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.