"Алтны магнат"-ын хамгийн үнэтэй охидууд

2010/02/25
Share |
Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | 

Тун саяхан тав дахь хүүхдээ өлгийдөн авч, “алдарт эцэг” болсон алтны магнат Мянганбаярын хамгийн хайртай хүүхдээр топ модель Пүрэвсүрэнгийн бүлтгэр охин тодров. Олон бүсгүйтэй амраглаж явсан Мянгаа захирал Ариунцэцэгт дэгээдүүлэхээсээ өмнө хоёр нялх охинтойгоо сайхан л амьдарч байсан гэдэг. Монголын сор болсон сайхан бүсгүйчүүдийн нэг топ Пүүжээг "ард түмний мисс"-ээр сайжруулж авсан түүнийг "хүүхэнд нүдтэй эр дээ" хэмээн илүү үзэх хүн олон. Ямартай ч топ бүсгүй “хамгийн хайртай хүүхэд нь миний охин.  Яагаад гэвэл гэр бүлийн амьдралд хүүхэд яаж бий болдог вэ, гэдэс яаж томордог, яаж төрдөг, нярай үедээ ямар байдаг, хүүхэд яаж өлгийддөг, яаж шүд ургадаг, хөлд ордог гээд энэ бүх процессыг зөвхөн надтай амьдарсан он жилүүддээ л үзсэн.  Тийм болохоор бид хоёр тэр хүний хувьд үнэтэй байр эзэлдэг гэж би боддог” хэмээн ам бардам ярьсан байна билээ. Тиймдээ ч хайртай охиноо төлбөр өндөртэй “American school”-д сургадаг "алтны магнат" хааяахан охинтойгоо уулзаж Shoping хийхээ мартдаггүй тун ч халамжтай эцэг гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.