АНОД БАНК ТАТАН БУУГДАНА

2010/02/25
Share |
Хүмүүс:
АНОД БАНК ТАТАН БУУГДАНА

Үйл ажиллагаа нь доголдолд орж банк санхүүгийн системээс тусгаарлахаас өөр аргагүйд хүрсэн Анод банкийг татан буулгах саналыг төв банкинд хүргүүлжээ. Энэ сарын сүүл гэхэд Анод банкны хувь заяанд Монгол банк эцсийн шийдвэрээ гаргах учиртай. Татан буулгах саналыг судалж хариултыг өгнө гэж Төв банкны хяналтын газрын дарга хэллээ.

Анод банкийг татан буулгах асуудалтай зэрэгцэн хувьцаа эзэмшигчдийн асуудал хөндөгдөж байна. 2 томоохон хөрөнгө оруулагч компани энэ банкинд байгаагийн зэрэгцээ жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал ч босч байна. Битүүмжилсэн дуудлага худалдаагаар энэ банкны хувьцааг худалдан авсан жижиг хувьцаа эзэмшигчид Монгол банк, санхүүгийн зохицуулах хороог шүүхэд өгсөн. Шалтгаан нь үйл ажиллагаа нь доголдсон банкийг мэдсээр байж хувьцаа гаргах эрх олгосон нь буруу гэж үзэж байгаа юм байна. Харин төв банкны хараанд хувьцаа эзэмшигчдийн асуудал байгаа . Хяналтандаа ч авсан гэдгээ хариуцсан түшмэл хэллээ.

Одоогийн байдлаар Анод банкийг татан буулгасан тушаал байхгүй. Гэхдээ татан буулгахаас өөр гарц байхгүй гэж төв банкны бүрэн эрхт төлөөлөгч, ажлын хэсгийнхэн үзсэн. Хөрөнгө мөнгө гэж байхгүй болсны дээр дахин хөл дээр нь босгох боломж хомс байгаа юм байна. Хуулийн дагуу судалж хариултын нэг сарын дотор багтаан гаргана. Жил дамнан шуугисан Анод банк тойрсон дуулиантай асуудал 3 сарын сүүл гэхэд эмхэрч цэгцрэх юм байна. Мөн мөнгө санхүүгийн бодлого атгадаг төрийн 2 том байгууллага шүүхэд дуудагдах нь ээ. Анодын хувьцаа эзэмшигчид шүүхийн хаалган дээр уулзаж, хохирлоо барагдуулна гэж мэдэгдэж байгаа юм

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.