Хилийн цэрэгт ямар гээч муу юм шvглэчихээд байна вэ

2010/02/25
Share |
Хүмүүс:
Хилийн цэрэгт ямар гээч муу юм шvглэчихээд байна вэ

Уржигдар өглөө цэргийн алба хаагчтай холбоотой бас нэгэн асуудал гарлаа. Гэхдээ энэ удаа хил дээр буун дуу гарсангvй.

Харин Хилийн ба дотоодын цэргийн 05 дугаар ангийн 19 настай байлдагч "А" өмдний тэлээгээрээ өөрийгөө боомилсон байна. Уг анги улсын онцгой объектод тооцогддог "Байгалийн голомтод халдварт өвчин судлалын vндэсний төв"-ийн харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг ажээ.

Талийгаач уг байгууллагын харуулын vvргийг гvйцэтгэж байхдаа ийн өөрийгөө егvvтгэсэн байна. Тvvний цогцсыг мягмар гаригийн өглөө "Байгалийн голомтот халдварт өвчин судлалын vндэсний төв"-ийн хашаан доторх харуулын цамхагаас олжээ. Талийгаач өнгөрсөн 12 дугаар сард хоёрдугаар ээлжээр Баянзvрх дvvргээс цэрэгт татагдсан байна. Энэ талаар тодруулахаар Дотоодын цэргийн 05 дугаар ангид хандсан боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа. Хамгийн хачирхалтай нь тус ангийн штабын дарга, хурандаа Г.Мөнхдөл "Би Зуслангийн найзууд" киноны атаманы дvрд тоглосон олны танил хvн. Тиймээс мэдээлэл өгөхгvй" хэмээсэн явдал юм.

Хэрэг гарсан газар болох "Байгалийн голомтот халдварт өвчин судлалын vндэсний төвийнхөн" ч уг хэргийн талаар ганц vг ч унагасангvй. Хэргийг Сонгинохайрхан дvvргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд холбогдох албаны хvмvvс ихээхэн нууцалж байна.

Хилийн цэрэг, дотоодын цэрэг гэлтгvй цэргийн алба хаагчдыг тойрсон амиа хорлолт, хvн амины хэргийн дуулиан vргэлжилсэн хэвээр байна. Өнгөрсөн оны 11 дvгээр сард Дорноговь аймгийн Эрдэнэ суман дахь хилийн 0129 дvгээр анги Улаан-Уулын заставт болсон эмгэнэлт явдлын учир шалтгаан одоо хvртэл бvрэн шийдвэрлэгдээгvй байгаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө хил дээр дахин буун дуу гарч улсын хил хамгаалж байсан байлдагч өөрийгөө буудсан хэрэг гарсан. Тэрээр амиа хорлохыг завдсан ч оролдлого нь азаар бvтэлгvйтсэн. Гэтэл улсын онц чухал байгууламжийг хамгаалах vvрэгтэй Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 19 настай байлдагч ийн амиа хорлов. Хилийн ба дотоодын цэрэгт муу юм нvvрлээд байгаа нь дээр дурдсан бvхэн биш. Хэдэн жилийн өмнө Увс, Хөвсгөл аймгийн хилийн заставт мөн иймэрхvv цус урсгасан явдал болж хэд хэдэн хилчний амь насыг бvрэлгэж байсан.

Нэгэн цагт бvсгvйчvvд цэргийн даргатай суухыг мөрөөдөж, хил манасан эр хvн өөрөөрөө бахархдаг тийм цаг байсан нь саяхных. Харин өнөө vед цэргийн насны залуучууд энэ албанаас аль болох дөлдөг болсон. Тэр байтугай эцэг эхчvvд цэрэгт мордсон хvvгээ эсэн мэнд эргэж ирнэ гэдэгт эргэлзэж битvvхэндээ айдастай явдаг болсон гэхэд хилсдэхгvй. "Хvvхдээрээ шахуу 18 настай хvvгээ цэрэгт явуулсан юм. Гэтэл хvv маань албаа ч хааж амжаагvй байхдаа хал цэргvvдэд зодуулж насаараа тахир дутуу болоод эргээд ирсэн. Одоо хэвтэрт бий" хэмээн нулимс унаган манай сонинд хандсан ээж хvртэл бий.

Харин нөгөө талаас цэрэгт мэдлэг боловсролгvй, ажилгvй зан суртахууны доголдолтой нөхдvvд ирдэг болсон гэх яриа бий.

Манайд цэргийнхэнтэй холбоотой ямар нэгэн хэрэг гарсан тохиолдолд тухайн газрын удирдлагыг сольж хариуцлага тооцоод өнгөрдөг бичигдээгvй хууль бий болоод удаж буй. Удирдлагад хариуцлага тооцхоосоо илvv цэргvvдтэй тулж ажилладаг албан тушаалтнуудыг энэ чиглэлээр нарийн мэргэшvvлэх ажлыг эрчимжvvлж болмоор. Мөн цэрэгт ирж буй залуусыг дан ганц эрvvл мэндээр нь дvгнэдэг явцуу ажлыг халмаар. Эдгээр залуусын ухамсар хvн болохуй талаас нь харж авдаг болбол муу юм шvгэлсэн мэт энэ байдал арай дээрдэх ч юм билvv. Цэргийн албанд vнэхээр хvний vг даадаггvй зан суртахууны доголтой, сул дорой залуучууд ирээд байна уу. Эсвэл энэ вант улсын дэг дарамт хэтрээд байна уу. Бvр болохгvй бол нийт бие бvрэлдэхvvнээрээ лам залж ном айлтгуулж сан тавиулмаар болчихож.

Т.Сэлэнгэ /Нийсоэл таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hehe bi hiliin tseregt bur zastav deer 730 honog alba haaj bailaa. ter ued ah nar ih l zodno gehdee yaj zodoh yaj tsohih uchraa meddeg baij dee saihan tsag ueiin erchuud. odoo ch uchraa medehgui neg l ih zoddog degledeg baatruud bolj haragddag boljdee. bas zarim ni ug daahgui urvulzuud gertee eejdee aavdaa naiz huuhen ch yumuu naiz avgai ch geh yumuu tiim yumandaa erhledeg shig erhleh geh yum daa.ug ni dan erchuud tsuglasan gazar l hen ni hen be hen shiirtei shazuurtai hatuujil tevcheertei ni ulddeg
IP:202.9.41.8  2018-02-06 12:26:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.