Дэлхийн алдартай зургууд (Дайны үе)

2010/02/26
Share |
Хүмүүс:
Дэлхийн алдартай зургууд (Дайны үе)

Хүн төрөлхтний бүтээсэн нэг аймшигт зүйл дайн. Дэлхийн 2-р дайн хэт удаан үргэлжилсэнээс болж бараг бүх цэргүүд нь философичид болсон гэдэг. Дайн гэж юу вэ? Би юуны тулд дайтаж байна вэ? гэхчилэн өөрийн эрхгүй бодогддог байсан биз. Яг үнэндээ бол би Монголд төрсөндөө баярладаг. Ямар азаар 2-р дайны үед Еврей болоод төрчихөөгүй юм, ямар азаар Палестин, Иракт төрчихөөгүй юм гэж боддог. Ингээд дайны үеийн олныг цочроосон зургуудыг та бүхэнд толилуулъя.

1. Пан охин

 

Вьетнамын дайн. 1972 он 6 сарын 8.
Зургийг Nick Ut гэх зурагчин авчээ. 9 настай Пан охин  нуруундаа хэд хэдэн түлэгдсэн шархтай гудамжаар уйлаад гүйж байх үед нь авчээ. Пан охин болон түүний эцэг эх өмнөд Вьетнамын оршин суугчид ба 1972 оны 6 сарын 8-ны өдөр хойд Вьетнамын цэргийн хүч онгоцоор охины амьдардаг тосгоны дээр бөмбөг хаяснаас уг үйл явдал болжээ. Одоо зураг дээрх бүсгүй маань Канадын иргэн болсон гэнэ. Магадгүй эх орондоо амьдрах нь түүнд олон таагүй дурсамжуудыг санагдуулдаг байх.

2. Viet Cong

Вьетнамын дайн. 1968 оны 2 сарын 1
Уг дайны үеэр олон зургууд авагдсан боловч энэхүү зургийг чухалчилан үздэг нь Вьетнамын дайн нь угтаа Америкчуудаас болоогүй юм гэдгийг харуулжээ.Зураг дээр Өмнөд Вьетнамын цагдаагын дарга хоригдогчоо цаазлаж байгааг харуулсан юм. Хоригдсон хүн юу ч хийсэн хамаагүй цаазлаж байжээ.

3. Omaha арал

Дэлхийн II дайн. 1941 он
За энэ их танил арал байгаа биз. Saving Private Rain кинон дээрээс та бүхэн харсан байх. Гэтэл бодит амьдрал дээр ийм байж.

4. Нагасаки

Дэлхийн II дайн.
Хирошима, Нагасаки 2 хотод  Америкчуудын хаясан атомын бөмбөгнөөс болж Хирошима хотод 140 мянган хүн, Нагасаки хотод байсан 80 мянган хүн нас баржээ. Эдгээр хүмүүсийн 15-20 хувь нь бөмбөгдөлтөөс үүссэн гал түймэр, сүйдэлт, долгионд цохиулж нас барсан бол үлдсэн нь хорт хавдар болон бусад атомын бөмбөгөөс үүдсэн өвчнөөс болон нас баржээ. Бөмбөгдөлтөөс 6 хоногийн дараа  Япончууд бууж өгсөнөөр II дайн дууссан гэдэг.

5. Buchenwald хорих лагер

Дэлхийн II дайн
II дайны үед хамгийн их хэлмэгдсэн ард түмэн бол яах аргагүй Еврейчүүд билээ.Уг хорих лагер нь Германы хамгийн эхний бөгөөд хамгийн том хорих лагер байж. Хоригдогсодын ихэнхи хувь нь Еврей, Польшууд байж. Үлдсэн нь улс төрийн гэмт хэрэгтэн, Хятадууд, шашны гэмт хэрэгтнүүд, гомочууд болон дайны ялтангууд байжээ.Тэр үед  ямар ч айхтар ялгаварлан гадуурхдаг байж вэ дээ. Уг хорих лагерт нийтдээ 56,545 хүн нас барсан гэдэг тоо гарчээ. Үүнээс SS-ийн цэргүүдэд алуулсан - 33,462 хүн, буудуулсан - 8,483 хүн, дүүжлүүлсэн - 1,100 хүн, нүүлгэн шилжүүлэлтээр - 13,500 хүн нас баржээ.

6. Сүүлчийн Еврей

Дэлхийн II дайн - 1941 он
Украйны Виница хотод байсан сүүлийн Еврейг буудан хороож буй зураг. Тэр хотод нийт 28,000 Еврей байсан гэдэг ба бүгдийг нь хороосон байна.Уг зураг Einsatzgruppen -ийн нэгэн цэргийн хувийн альбомонд байжээ.

7. Гэрээ зурсан нь

1948 он.
Дайны дараа өнчин, эцэг эх, таних ойр дотны хүмүүсээсээ хагацсан хүүхдүүд олон байсан нь ойлгомжтой. Тэр хүүхдүүдийн зүрхэнд дайн ямар том хар толбо үлдээсэн нь тодорхой. Асрах төвд нэгэн охин самбар дээр утга учиргүй баахан зураас зурсан байна. Түүнээс юуны тухай зурж байгааг асуухад "Гэр" гэж хэлжээ.

8. Иво Жимад тугаа мандуулсан нь

Дэлхийн II дайн - 1945 он
Иво Жимад хийсэн тулааны тухай олон кино хийснийг та бүхэн мэдэх байх. Яг уг зураг дээрх 4 цэргийн амьдралыг харуулсан кино хийгдсэнийг та бүхэн үзсэн бизээ. Америкчууд Иво Жима арлыг эзэлсэн тэр үеийг буулгасан хамгийн алдартай зураг энэ билээ.

9. Reichstag -ийн туг

Дэлхийн II дайн - 1945 он
Зөвлөлтийн цэргүүд 1945 оны 5 сард Германы нийслэл Берлинд нэвтрэн ороход авсан зураг. Хэрэв та зургийг сайн анзаарвал дээш мацаж буй цэргийн 2 гарт цаг байгаа. Тэгэхээр мань хүн үхсэн цэргийн цагийг авсан, эсвэл хулгайч цэрэг байсан байх нь. Гэхдээ туг мандуулаад авсан азтай аавын хүү.

10. Үхэж буй цэргийн аврал

1962 оны 6 сарын 4, Венесүэлийн Пуерто Кабело тэнгисийн цэргийн бааз.
Уг цэрэг мэргэн буудагчийн овоо хараанд өртөн буудуулаад үхэхийнхээ өмнө гудамжаар явж байсан ламтан дээр очин зүүгдэж буй зураг.Магадгүй диваажинд очихыг хүссэн байх уг цэрэг.

11. Цагаач эх

1936 оны 2 эсвэл 3 сар. Фото зурагчин Dorothea Lange.
Өлссөн, сэтгэл санаагаар унасан цагаач эх. Зурагчинг өөрийнх зургийг авч байхад тэрээр юу ч асуугаагүй гэнэ, зурагчин ч түүний тухай түүх, нэрийг нь асуугаагүй. Гагцхүү насыг нь л асууж. Тэрээр 32 настай байжээ.Гэтэл 50 гарсан мэт харагдаж байгаа биз. Түүнд байсан гал цог, хүсэл эрмэлзлэл нь дайны хөлд үрэгдэж дээ.

12. Ганцын хүч

2006 он. Израйл.
Одоо арай орчин цагын зургийг харъя.Израйлын цэргийн хүчнйи эсрэг ганц эмэгтэй. Уг зургийг авсанаар фото зурагчин Oded Balilty өндөр үнэлгээ авчээ. Олон ч шагнал бас авч.

13. Танкны эсрэг

2003 он Пакистан.
Палестин хүү Израйлын цэргийн танк руу чулуу шидэж буй нь.Ийм багаасаа дайнд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг зоригтой хүү юм.

14. Хуту залуу

Rwanda гэдэг кино гарч олон түмнийг шуугиулаад Оскарт бараг номиници бүрээр өрсөлдөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл яг амьдрал дээр хэдэн мянган хүн иргэний дайнд амь үрэгдсэн бол? Тутцигын босогчдын гарт эрэмдэг болтлоо тамлуулсан Хуту залуу.

1994 он Rwanda.

Эцэст нь Үнсэлт
Юутай ч дайн эхэлсэн л бол заавал дуусдаг. 1945 он, New York -ийн Times Square гудамж. Дайн дуусаж дайнд явсан залуус эх орондоо эргэн ирж буй нь. Усан цэрэг энэ залуу хайртай бүсгүйгээ үнсэж байна гэж та бодож байна уу? Гэтэл үгүй юм. Уг залуу маань баярласан уу, дүрсгүйтсэн үү ямартай ч зөрөн өнгөрсөн сувилагч бүсгүй бүрийг барьж аван үссэн байна. Харин уг бүсгүйг үнсэж байхад нь Alfred Eisenstaedt зурагчин зургийг нь авсанаар түүхэнд тодоор үлдэх алдартай зураг болжээ. Харин үнсэж дууссаных нь дараа сувилагч бүсгүй маань сахилгагүй залууг сайн гэгч нь алгадаад авсан гэнэ лээ шүү :P
 

Бэлтгэсэн:Deppsu

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.