Их аварга Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам: Шуудхан хэлэхэд би зүтгэж яваад шантардаг улцгар занг тэвчдэггүй

2010/02/26
Share |
Их аварга Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам: Шуудхан хэлэхэд би зүтгэж яваад шантардаг улцгар занг тэвчдэггүй

Сумогийн ертөнцөд зодог тайлснаа албан ёсоор мэдэгдээд удаагүй байгаа их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадамын яриаг “МНӨ” хүргэж байна. Их аваргын амьдралд хамгийн голлох шийдвэрүүдэд нь нөлөөлж чаддаг хүн бол түүний ээж. Хань, аав, ах нарынхаас нь илүү ээжийнх нь үг түүнд “зарлиг” байдаг. Их аварга зан чанараараа ээжийгээ илүү “өвчсөн” гэгддэг билээ.

-Монголын олон сайхан буянтай ээжүүдийн нэг таны “Нэг өдөр”-ийн өглөө цайны дээжээ өргөхөөс эхэлдэг биз?
-Эгэл жирийн Монгол ээж би сонины тань хуудсаар уншигч олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Миний нэг өдөр жирийн л эхэлдэг. Өглөө босч цайгаа чанаад дээжийг нь тэнгэр бурхандаа өргөх нь Монголын байтугай энэ замбуулинд эх хүн болон төрсөн хүн бүрийн л сэтгэлд байх сүүн зам. Цайны дээжээ өргөх нь ертөнцөд х үн борлж төрсний хувьд эх дэлхийгээ, байгалиа хайрлах хүндэтгэл юм даа. Байгаль дэлхийдээ залбирч, гуйж аргадаж амьдрахгүй бол бид яах юм бэ? Ганцхан өөрийн хүүхдийн төлөө биш, ертөнц даяараа амар амгалан сайн сайхан байгаасай гэж цацал сүүгээ өргөдөг.

-Хамгийн анх очиход Япон орон таны нүдээр ямар сэтгэгдэл төрүүлж байв? Ингэхэд та очоод кимоно өмсдөг үү?
-Хүүгээ анх жүрё зиндаанд ороход охинтойгоо хамт хүүгийнхээ урилгаар очиж байсан. Ер нь гайхмаар, сүрдмээр хөгжилтэй сайхан оронд хүн болж төрснийхвө бахархлыг олж харсан. Хүн бүр үзээсэй хараасай гэж бодогдож байлаа. Бүх л зүйлийг хүний ач туханд зориулсан байдаг юм билээ. Япон хоол хүнсний хувьд манайх шиг цаг хугацаа нэг их зараад байхгүй. Материал нь бэлэн бол би япон хоолыг хийчих байх аа. Би хүүгээсээ кимоно бэлгэнд аваад маш сүртэй, тогос шиг л гоё болчихсон хормойг нь унжуулаад өмсч үзэхэд зохиж байсан. Хүүдээ бэлгэдэл болгон тэнд нь үлдээж байсан ч эмэгтэй хүн кимоно өмсөхөд их эрхэмсэг нандин харагддагийг мэдэрсэн.

-Танайхан хамгийн чамин хийцтэй дээлээр гоёдог. Бодвол энэ таны гарын уртай холбоотой байх?
-Нэг их үнэтэй цэнэтэй торгоор дээл хиих нь гол биш. Донжийг нь олоод л биендээ тохируулаад хийгээд өмсчихөд эрээн даавуу ч ирвэсний арьс шиг, даалимба байсан ч дараап шиг харагдах үе байдаг. Би  Д.Сумъяабазартаа түмэн наст хээтэй энгийн даавуугаар дээл хийж өгсөн юм. Тэр дээл нь дуучин Ариунаагийн “Миний ээж” дууны клипэнд нь гардаг. Дээлнийх нь дотрыг их дэлгүүрээс аваад л хийгээд өгсөн чинь ирвэсний арьсан хамгийн гоёмсог үнэтэй дээлээр Сумъяабазар заан гоёлоо. Хичнээн амьтны аминд хүрсэн юм бол гэж сонинд бичсэн байсан. Тэр дээлийг өмсөөд хүү маань цагаан сарын барилдаанд түрүүлсэн.

-Танд Асашёрюү анхныхаа барилдааны бай шагналаар юу бэлэглэж байсныг дурсаач?
-Үнэтэй цэнэтэй юм гээд яривал бэлэг байх л даа. Хүн аав ээж хоёрынхоо өглөг буяныг нь хариулах, түмэндээ нэртэй явж бахархал төрүүлэх л хамгийн том бэлэг. Анх хүү маань бэлтгэлдээ гараад “Ээжээ битгий санаа зовоорой. Хүнд хэцүү байгаа ч даваад гарна. Сайхан байна” гэсэн үгтэй захиа ирж байсан. Хүүгийн маань амжилт болгон том бэлэг. Сүүлийн үед идэж уух, емсөж зүүхээс эхлээд хүүтэй минь холбоогүй юм байхгүй дээ.

-Хөвгүүд тань эрүүл мэндээс чинь эхлээд л халамжилж бөөцийлдөг нь мэдээж. Ямар үед тэднийхээрээ  зочлох дуртай вэ?
-Санаа тавьж бөөцийлнө. Баяр ёслолоор хүндэтгэлтэй үедээ өвгөн бид хоёр очно. Хүүхдүүд маань гадаад явсан хойгуур гарцаагүй очиж ач нараа эргэдэг. Бид хоёр яг гэртээ авчраад бужигнуулаад байхгүй ч гэсэн очихоор л ач нар маань дагадаг. Сумъяагийн хоёр бол дагаад л беөн юм болж өнхерч ойчно шүү. Дагвадоржийн охин хэлд орж байна. Бид хоёрыг эмээ, өвөе, өг май гээд л хамаг таваг сэлт чихрээ авчраад л хармаанд чихнэ. Ямар ч байсан энэ хоёрыг асрах юм гэж цаагуураа зөн билгээр мэдэрдэг ч юм уу? Их өрөвдсөн байдалтай байдаг. Японд очих болгонд эрүүл мэндээ үзүүл харуул гэж Дагваа хэлдэг. Энэ бямба гаригт ирээрэй гэсэн. Бид хоёр дараагийн сарын барилдаан өнгөрөөгөөд очно гэж бодож байгаа.

-Хуримынх нь дараа төрсөн өдөр нь болсон гэсэн. Та хоёр хүүдээ ямар бэлэг өгсөн бэ?
-Миний хүү л аав ээж хоёртоо бэлэг өгдөг. Төрүүл өсгөсөн гэж хайрлаж шүтэж байгаа юм шүү дээ. Дэлхий ертөнцөд хүн болгож төрүүлж өсгөчихөөд дахиад дээрээс нь бэлэг бэлдээд байх гэж юу байхав. Миний хүүхдүүд тийм биш. Ээж ааваасаа бэлэг нэхээд төрсөн өдрөөрөө юм горьдож байх нь агуулгаараа буруу. Багад нь бол баярын ширээг нь бялуугаар чимж баярлуулдаг байсан. Одоо өрхийн тэргүүн, хүүхдийн эцэг, хүний хань болсон ханагар том эр эргээд бид хоёрт сэтгэлийн их өглөг, хүндэтгэл үзүүлдэг юм. Эхнэр нөхөр хоёр бэлэг солилцох, үр хүүхэд нь ээж аавдаа бэлэг өгөх л юм байна уу гэхээс Долгорсүрэн бид хоёр элдэв юм хайж бэлддэггүй.

-Та хөвгүүдээ одоо хир нь зэм хүртээдэг үү?
-Сэтгэлд таалагдахгүй ч юм уу асуудал гарвал би зэмлэнэ. Хичнээн нас бие гүйцсэн ч эцэг эх хоёрынхоо мах цусны тасархай амилаад л явж байгаа. Чулуу хагалаад гарч ирсэн биш. Аминаас тасарсан ч гэлээ өөрийнх нь төлөө шаналж зовнино. Биенээс тасарч гарсан ч гэлээ өөрөөсөө холдуулж ойлгож болохгүй. Хэрэв хүүхдүүд маань буруу юм хийвэл ганжин бариад галтайгаа буугаад очно.

-Та ер нь үеийнхнээ бодвол толиотой харагддаг. Бэрүүд бас зөвлөж, гоо сайхны тань хэрэглээг хангадаг байх?
-Манай бэрүүд надад их сэтгэл гаргадаг. Ялангуяа Тамир косметик өгч явуулж л байдаг даа. Насныхаа онцлогт л таарсан юмаа хэрэглэхгүй бол залуу болох гээд холцруутсан зохихгүй юм нүүрэндээ нялж болохгүй. Одоо нас ахиж яваа хүний хувьд үр хүүхэд, хань ижлээрээ бахархана. Тэр чинээгээрээ боломж нь байвал хэрэглэхгүй гээд дараад байлтай ч биш. Бид дарамттай баринтагласан юм шиг хувцсанд дургүй. Хөнгөн нимгэн эрүүл мэндзд амар хувцсыг би онцгойлдог. Гадуур хөгшин настай хүн өндөр өсгийтэй гутал өмсчихөөд бөгтөг бөгтөг гээд явахад их эвгүй. Тэгж явснаас хорвоог хоёр хөлөөрөө алгадаад явах шиг амар юм хаа байхав.

-Японд гоо заслын мэс засалд анхаарал хандуулж үзэв үү?
-Үгүй дээ. Аав ээжээс заяасан нүд нүүр хүний байдаг л бүх эрхтэн байдаг болохоор ингээд л өтлөж байна. Муухай харагдаад байдаг бол хүмүүс хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөх л байх. Тэртэй тэргүй ийм тийм гэж мэдэх л юм чинь.

-Бэрүүддээ зааж зөвлөх юм бишгүй байдаг байх. Айлын багууд болохоор эрх үү?
-Би өөрөө хадамтай байж хатуу зөөлнийг нь мэдэрсэнгүй. Харин хадамтай хүнд найздаа атаархаж явсан тохиолдол бий. Мартаар найз маань хамт яваад бэлэг авахдаа төрсөн ээж, хадам, өргөмөл ээждээ гээд 6 ээжид дээлний өнгө сонгож байсан. Гэтэл би өөрийнхөө ээжид л авч байж билээ. Ямар хувь тавилантай хүн ийм сайхан олон хүнийг баярлуулдаг байна аа гэж дотроо атаархаж, уйлмаар болсон. Ер нь бэр гэдэг миний хүүхдийн үр удмыг үлдээж амьдралынх нь ачааг үүрэлцэж байгаа бүсгүй үр шүү дээ. Долгорсүрэнгийн гэдэг удмыг үлдээж байгаа бэрүүддээ би хайртай. Үнэхээр эрх хүнд бол өөрийнхөөрөө байх нь зөв нь буруудаж, зөөлөн нь хатуудлаа гэж болно. Өнеөдрийг хүртэл надад бэрүүдээс маань тийм эрх зан огт харагдаж анзаарагдаагүй. Тиймдээ ч тэдэндээ амьдралд нь хөндлөнгөөс оролцож дарамт үүсгэхгүй явахсан гэж би хатуу зарчим баримталдаг.

-Дагваа таныг илүү дуурайсныг нь охин нь бас “өвччихсөн” юм билээ. Зан чанар нь ч гэсэн ааваасаа илүү таныг дуурайсан санагддаг?
-Магадгүй. Санаж бодсондоо хүрэх гэж зүтгэдэг зан нь минийх байж болох юм. Буулт багатай зорилгодоо хүрэх сэтгэлээр явдаг. Хүний ая тал засаад л үлбэгэр сул байдаг занд би их дургүй. Шулуухан хэлэхэд би юманд зүтгэж яваад шантардаг улцгар занг тэвчдэггүй.

-Хөвгүүдийн тань нэр номтой лам хүнээс авсан байдаг нь аз хийморь хувь заяанд нь нөлөөлдөг гэж та боддог уу?
-Тэр чинь төрсөн гарсан гаригийн төерөг болохоор нэр нь их чухал. Ер нь би хүүхдийг гарсан өдөр нь бүү хэл олдсон өдөр нь хүртэл учиртай гэж боддог. Бид л мэддэггүй болохоос хүн болж бүрэлдэж байгаа цаг хугацаа хүртэл орон зай цаг хугацаанд нөлөөлдег байхгүй дээ. Хөдөө гадаа явахад хүртэл тараг айраг бүрдэг өдөр цаг нь бас өөр шүү дээ. Буруу зерүү халуун хүйтэнд бүрвэл гашуун, шар устай тараг бүрэлддэг. Адаглаад л аав ээжийнх нь амар амгалан амьдрах гэсэн чин хүсэл бүх юм л нөлөөлдөг байх л даа. Хүнд байтугай адгуусанд хүртэл нэр өгөөд л цирк кинонд тоглоод явж байдаг болохоор аливаа нэрний утга учир их чухал.

-Япончууд монгол сумочдын барилдааныг тактик талаас нь судлахаас гадна идэж ууж өссөнийг нь хүртэл нарийн судалж байгааг та юу гэж боддог бол?
-Монголчууд яагаад эрч хүчтэй сайн барилдаад байгааг судалж байгаа нь ганцхан Дагваагийнхныг гэж онцолсон юм биш. Манай байгаль цаг уур идэх хүнс хүртэл амжилтанд нелөөлөх нь аргагүй.

-Өдий насны намбатай сайхан ээж хүний хувьд та үнэт эдлэлд яаж ханддаг вэ?
-Аливаа билэгдлийг бас үнэт эдлэл харуулж илтгэнэ. Сувд зүүлээ гэхэд цайвар цагаан юм, тааралдсан бүх хүнд л өгнө гэгээ бэлэглэдэг л гэж боддог. Цагаан сүүн өнгөний гэдэг утгаар нь сувд зүүдэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва Раменки купить Альфа Москва Ясенево купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA таблеткР¸ Тейково купить MQ Cocaine Mexico Купить АмфетамР¸Ð½ в Инта Зайти на легал рц в обход блокироР²ÐºÐ¸ Москва ÐœÐµÑ‚Ñ€Ð¾Ð³Ð¾Ñ €Ð¾Ð´Ð¾Ðº закладкР¸ Москва Старое Крюково купить Шишки White Widow ЛодейноРµ Поле купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон VHQ Москва МедведкР¾Ð²Ð¾ СеверноРµ купить Гашиш [AB] Купить Ляпка Ð¡Ð¾Ñ€Ð¾Ñ‡Ð¸Ð½Ñ Ðº Москва СВАО купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ ÐœÐµÐ¶Ð´ÑƒÑ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐº купить METHADONE Гашиш в ассортиР¼ÐµÐ½Ñ‚Ðµ Москва Кунцево Купить СК Крист Белые Усолье Купить Экстази Ангарск Купить марихуаР½Ð° КингисеР¿Ð¿ Москва ИзмайлоР²Ð¾ купить марихуаР½Ñƒ Тамбов купить MDMA Pills - GREEN Как купить экстази в Ð¿ÐµÑ‚ÐµÑ€Ð±ÑƒÑ €Ð³Ðµ Москва АлексееР²ÑÐºÐ¸Ð¹ купить КристалР»Ñ‹ мёда Купить закладкР¸ трамадоР» в Певеке Москва СолнцевР¾ купить Альфа Ð’Ð¾Ñ€Ð¾Ð½ÐµÐ¶Ñ ÐºÐ°Ñ область купить Гашиш [Soft Hash] Москва Сокол купить HQ Гашиш Трип мухоморР½Ñ‹Ð¹ Москва ТаганскР¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ЧистейшР¸Ð¹ кокаин 98% Москва Ð“Ð¾Ð»Ð¾Ð²Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD-25 в марках 250мк МедвежьРµÐ³Ð¾Ñ€ÑÐº купить МефедроР½ [Cristalius 2.0] Москва ТропарёР²Ð¾-НикулÐ
IP:185.251.71.101  2018-09-04 13:01:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.