"Анод"-ын хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах мөнгө байхгүй

2010/02/26
Share |
Хүмүүс:

Хоёр жил дамнан яригдаж байгаа "Анод" банкны хэрэг шувтрах яагаа ч vгvй байна. Удирдлагатай нь холбоотой эрvvгийн хэргийг мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон гэхээс өөр мэдээлэл алга. Харин өнгөрсөн оны сvvлээс л тус банкны хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах талаар яригдаж байгаа ч өдий болтал тоймтой шийдэлд хvрсэн зvйл байхгvй байгаа юм.

Нийт 1200 гаруй жижиг хувьцаа эээмшигчийн 10 орчим тэрбум төгрөгийн хохирлыг төр барагдуулахаар болсон. Энэ vйл явц ямар шатандаа байгаа нь тодорхойгvй байна. Тиймээс ч өчигдөр "Анод" банкны хувьцаа эзэмшигчид хуралдсан юм. Хууль зvйн vндэсний төв дээр болсон уг хуралд 200 гаруй хувьцаа эзэмшигч очсон байв. Тэд жил гаруй хугацаанд ганц нэгээрээ төрийн байгууллагуудын хаалгыг сахиж суугаад vр дvнд хvрээгуй учир хохирогчдын тvр хороог байгуулахаар болсон юм. Уг тvр хороо "Анод" банкны нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг төлөөлөн ажиллах юм.

Уг хуралд оролцогчид өдий болтол хувьцаа эзэмшигчдийн хохирлыг яагаад барагдуулахгvй байгаа вэ гэдгийг ихээхэн сонирхож байсан. Уг нь аль оны өмнөөс нь л өнөө маргаашгvй хувьцаа эзэмшигчдийн мөнгийг олгоно хэмээн албаны хvмvvс мэдээлж байсан. Нийт 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг тогтоон нэгж хувьцааных нь ханшийг хаалтын ханшаар буюу 586 төгрөгөөр бодож, хохирлыг барагдуулахад 10 орчим тэрбум төгрөгийг олгоно гээд шаардлагатай бичиг баримтуудыг бvрдvvлчихсэн байсан. Гэсэн ч цагаа тулахаар хохирогчдод өгөх мөнгө байхгvйн улмаас өдий болтол хойшлуулаад байгаа бололтой.

Хувьцаа эзэмшигчид СЗХ-ын даргатай уулзахад, удахгvй хохирлыг нь барагдуулна, тайван байж бай гээд буцаадаг гэнэ. Уг нь Сангийн яам, Монгол банк, Санхvvгийн зохицуулах хороо хамтран энэ хохирлыг барагдуулах талаар яригдаж байсан ч Санхvvгийн зохицуулах хорооны буруу учир өөрсдөө барагдуул гэсэн бодлогыг Сангийн яам, Монгол банк барьж байгаа гэнэ. Харин Санхvvгийн зохицуулах хороонд хохирол барагдуулах хэмжээний мөнгө байхгvй учир хэрхэхээ мэдэхгvй өдий хvрсэн бололтой. Хувьцаа гаргах гол зөвшөөрлийг Санхvvгийн зохицуулах хороо өгсөн учир гол бурууг тэд хvлээх ёстой. Буруугаа хvлээлээ гээд хохирлыг нь барагдуулах мөнгөгvй болохоор яалтай ч билээ. Сураг сонсох нь ээ СЗХ-ныхон бонд гаргаж магадгvй гэнэ. Гэхдээ тэд одоо өөрсдийгөө буруугvй хэмээн шvvхэд хандчихсан байгаа бөгөөд шvvхийн шийдвэр гартал азнаж байгаа сурагтай.

Тvvнчлэн Монгол банк "Анод"-д эрх хvлээн авагч томилж, банкийн татан буулгах гэж байсан. Гэсэн ч тодорхойгvй шалтгааны улмаас банкийг татан буулгахаа нэг сараар хойшлуулаад байгаа аж. Шалтгаан нь нөгөө л хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулахтай холбоотой. Хэрэв "Анод"-ыг татан буулгавал хувьцаа эзэмшигчдийн хохирлыг нэн даруй барагдуулах хэрэгтэй гээд олон зvйл давхцаж байгаа учир нэг сараар хойшлуулсан байх хэмээн хувцаа эзэмшигчид ярьж байна.

Уг нь Сангийн яам, Монгол банк, Санхvvгийн зохииуулах хороо халлтран энэ хохирлыг барагдуулах талаар яригдаж байсан ч Санхvvгийн зохицуулах хорооны буруу учир өөрсдөө барагдуул гэсэн бодлогыг Сангийн яам, Монгол банк барьж байгаа гэнэ. Харин Санхvvгийн зохииуулах хороонд хохирол барагдуулах хэмжээний мөнгө байхгvй учир хэрхэхээ мэдэхгvй өдий хvреэн бололтой. Хувьиаа гаргах гол зөвшөөрлийг Санхvvгийн зохииуулах хороо өгсөн учир гол бурууг тэд хvлээх ёстой. Буруугаа хvлээ-лээ гээд хохирлыг нь барагдуулах мөнгөгvй болохоор яалтай ч билээ.
С.Эрдэнэ

ub times

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.