Хоккейн шувтаргын тоглолтын тасалбар 1,5 сая доллар хүрчээ

2010/02/26
Share |
Хүмүүс:
Хоккейн шувтаргын тоглолтын тасалбар 1,5 сая доллар хүрчээ

Ванкуверын Олимпийн наадмын хоккейн тэмцээний Орос, Канадын багийн тоглолтоор эхэлсэн шөвгийн наймын тоглолт эхлэхээс нэг цагийн өмнө дамчид хамгийн их хүсэн хүлээсэн тоглолтын тасалбарын үнийг тэнгэрт хадаасан тухай  РИА Новостийн сурвалжлагч мэдээлэв.

Үзэгчид дамын үнээр хамгийн тааруухан суудлын тасалбарыг хамгийн хямд нь 1,5 мянган доллароор авсан байна. Жеймс гэдэг нутгийн оршин суугчийн ярьснаар, ийм тэмцээний хувьд бол энэ үнэ ердийн л үзэгдэл ажээ. Жишээ нь, Стэнлийн цомын шийдвэрлэх тэмцээний тасалбарыг дамчид 2000 доллар давсан үнээр борлуулдаг гэнэ. Мөн тэрбээр хэлэхдээ, тэмцээн эхлэх үед тасалбарын үнэ буурдаг ч нэг их буурдаггүй байна. Тоглолт дундаа орсон ч дамчид тасалбарын үнээ унагадаггүй ажээ.

Орос-Канадын тоглолт эхлэхийн өмнө “Canada Hockey Place” цэнгэлдэх хүрээлэнд Оросын том далбааг 20 доллароор, жижгийг 7 доллароор зарж байжээ. Олон хөгжөөн дэмжэгч өөрийн үндэсний багийн цамцыг өмссөн байв

МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.