Дайны хажуугаар дажин...

2010/03/01
Share |
Хүмүүс:
Дайны хажуугаар дажин...

Хатгалгаа нь хүндэрсэн нярайд БЗХӨ-ний эм бичиж өгсөн хүнийг эмч гэж хэлэх үү, сайд аа

Ханиадад нэрвэгдсэн багачууд маань эмч нарын тусламж авах гэж харьяа дүүргийн эмнэлгийн "шалыг угаах" болоод багагүй хугацаа өнгөрөв.

Өнгөрсөн долоо хоногийн турш телевизийн гол мэдээ, сонины гол сурвалжлага, нийтлэлийн сэдэв нийслэл төдийгүй орон нутгийн иргэдийг нэрвээд байгаа томуу, томуу төст өвчин байсан. Арга ч үгүй, нялхаст хатуу уг томуугаар нэг л удаа өвчилбөл уушигт нь шууд нөлөөлж байгаа хойно. Гэтэл дайны хажуугаар дажин гэдэг шиг өвчин туссан ч эмчийн бараа харж чадахгүй явсаар амиа алдсан тохиолдол цөөнгүй гарав, нийслэлд.

Замын түгжрэлийг арай хийн туулан очсон хүү эмнэлгийн ажилтны хүнд сурталт харьцааны улмаас амиа алдсан тохиолдол өнгөрсөн долоо хоногт гарсан. Гэтэл үүнээс дээрдэхгүй нэгэн хэрэг долоо хоногийн босгон дээр нийслэлд дахин гарав. Монголчууд жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг. Тэгвэл үүнтэй агаар нэгэн, хэрэг гарч, зургаахан сартай нярай амиа алдсан байна. Хүүхдээ халуураад байгааг хэлсэн бүсгүйд өрхийн эмч парацетамол гэдэг эмийг зургаан цагийн зайтай өгөхийг зөвлөөд, очиж үзэхээс залхуурсан байх юм. Гэтэл зургаан цагийн зайтай парацетамол уусан нярай нэг хоногийн дараа эмийн хурц хордлогоор амиа алдсан байна.

Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн өрхийн эмчид хүүхдээ үзүүлжээ. Үргэлж хөхүүлэн ханиаж, хоолой нь хатаж зовиурласан хүүхдэд өрхийнх нь эмч жор бичиж өгчээ. Тиймээс өрхийн эмчийн жорыг бариад эмийн сан хайж явсан залуу, таньдаг эмчтэйгээ таарч, уг бичгийг үзүүлсэн байна. Гэтэл уг эм нь ханиадных биш насанд хүрсэн хүмүүс бэлгийн замын халдварт өвчтэй үед ууж хэрэглэдэг эм болохыг хэлжээ. Арай дэндсэн хэрэг биш гэж үү, хүмүүс ээ.

Сар хүрэхгүй хугацаанд улирлын чанартай томуунд нэрвэгдсэн монголчууд хэндээ итгэж биеэ эмчлүүлэх болж байна. Нэгдсэн эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, дээр нь эмч нарын тусламжид найдсан өвчтөнүүд заавал мэддэг, эс мэддэг нь хамаагүй өрхийн эмч нарт үзүүлж, дамжин өнгөрүүлсэн тамга даруулах ёстой. Гэтэл сургуулийг сурч биш алгасч төгссөн эмч нар нь тусламж гуйж ирсэн иргэдэд дээрх маягаар л үйлчилж байна. Шуудхан хэлэхэд, цагаан нөмрөгтэй л болохоос үхлийн элчээс ялгаа алга. Ийм байхад хэн тэд нарт хандах болж байна, эрхэм сайд аа. Монгол Улсад Эрүүл мэндийн яам бий. Тус яамны Сайд, бүр дэд сайд ч бас бий. Гэтэл энэ хүмүүс хаана ямар ажил хийж байгааг иргэд мэдэхгүй байна. Учир нь иргэдээсээ хэтэрхий алсад амьдарч, өндрөөс алба хашдаг салбар эрхэлсэн сайд, ДОХ эсвэл SARS зэрэг аймшигт өвчин дэгдсэн тохиолдолд хэнд эрхэлж байгаа нь мэдэгдэхгүй хэлээ хазлан аальгүйтэх дэд сайдыг иргэд хайж байна. Арга ч үгүй, нялх үрс маань томуунд нэрвэгдэх энэ цагт тэдний хийж гавихгүй ч сэтгэл гарган явж байгааг нь харахыг иргэд хүсч байгаа бололтой.

Иргэдийн эрэл зөв юм. Арай хийн олдог таван цаасны нь татвараар тэд цалинжиж байгаа шүү дээ. Тиймээс хэрэгтэй цагтаа тэднийг эрэх нь зөв. Харин тэд үүнийг мэдэж байгаа болов уу? Мэдэж байгаа бол эмнэлгийн "шал угааж", коридорт амь наана, там цаана тэлчлэх бяцхан хүүхдүүдтэй очиж уулзах хэрэгтэй байна, сайд, дарга нар аа...

Х.Халиунаа /Монголын мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить закладкР¸ россыпь в СреднекР¾Ð»Ñ‹Ð¼ÑÐºÐµ Москва СолнцевР¾ купить Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ ЗакладкР¸ россыпь в Мышкине Москва Беговой купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ VHQ Cocaine 98% Bolivia Спайс в ЗеленогР¾Ñ€ÑÐºÐµ Москва ЧерёмушРºÐ¸ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МескалиР½ Москва ФилёвскР¸Ð¹ парк купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cтимулят
IP:93.179.90.49  2018-09-03 19:47:27
vnbwqqatcl VjHoMNnybalbsquuit, [url=http://gdcvytdrkjjf.com/] gdcvytdrkjjf[/url], [link=http://jhtqiubdecru.com/ ]jhtqiubdecru[/link], http://nhybibiygjgs.com/
IP:5.188.211.22  2019-09-09 04:22:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.