Жавхлан монголын бүх өрхийн тэргүүнүүдийг хужаагийн эрлийз гэжээ

2010/03/02
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Жавхлан монголын бүх өрхийн тэргүүнүүдийг хужаагийн эрлийз гэжээ

Дуучин Жавхлан монголын бүх өрхийн тэргүүнүүдийг хятадын эрлийз гэж аав нарыг баахан бухимдуулсан юм байх. Ийн монгол эрчүүд Жавхлан гавъяатад гомдох болсон шалтгаан нь дуучин залуугийн “Хөх монголын дэг жаяг” гэх сонин дээр гарсан нэгэн нийтлэлтэй холбоотой гэнэ шүү. Тун саяханаас сэтгүүлч зааварлагч болж хувираад байгаа гавъяатад маань цагаан сарын идээн дээрээ еэвэн тавьдаг гэрийн эзэд гэнэт хужаагийн эрлийз болж харагдсан гэх. Мэдээж эрт, урьдаас хөрш зэргэлдээ явж ирсэн хоёр улсад бие биедээ нөлөөлсөн соёл байхад гайхаад байх юун. Тэглээ гээд идээн дээрээ еэвэн тавьдаггүй монгол айл эх орноосоо хэдийг олох юм бол энэ хэнхэг Жавхлан. Хужаагийн эрлийзээрээ дуудуулан бүүр гайхаж хоцорсон өрхийн тэргүүнүүд Жавхлан идээн дээрээ юу тавьдагийг ихээхэн сонирхож байгаа гэсэн шүү. Даяаршихын хажуугаар уламжлалаараа ондоошино гэдэг үндэстэн болгоны мөрөөдөл. Харин хэт муйхарлан юм болгоноос өө эрээд байх нь уламжлалаа аврахад тийм ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэг юу л бол.
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.