"Би эр хүнд хайртай жүжиг" нээлтээ хийлээ

2010/03/01
Share |

“Хувьсал” продакшн Сорогдогийн Жаргалсайханы “Би эр хүнд хайртай” драмын жүжгээр бар жилийн анхны уран бүтээлээ нээлээ. Нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, дотоод сэтгэл, мөн чанарыг дөрвөн бүсгүйн хувь заяан дээр тулгуурлан өгүүлсэн энэхүү жүжгийг олон уран бүтээлээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан драмын театрын найруулагч Наранбаатар найруулж байгаа. “Би эр хүнд хайртай” жүжиг авъяас, ур чадвар, гоо үзэсгэлэнгээрээ драмын театрын өнгө төрхийг тодорхойлдог туршлагатай жүжигчид хийгээд шинэ үеийн авъяаслаг залуу бүсгүйчүүдээр багаа бүрдүүлсэн нь олны таалалд нийцээд байгаа.  Тэр ч утгаараа жүжгийн уран бүтээлчид тун удахгүй болох театрын том наадамд амжилттай оролцоно хэмээн ихээхэн найдвар тавьж байгаа гэсэн шүү. Жүжигчдийн халуухан баг бүрдүүлсэн Хувьсал продакшн дуундаа ч мөн анхаарал хандуулсан байна билээ. Шинэ залуу авъяаслаг дөрвөн дуучин бүгсүй “Би эр хүнд хайртай” жүжгийн дууг тун догь хөг нийлүүлэн дуулсан байна хэмээх магтаалыг нэгэнтээ хүртээд эхэлсэн гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.