Гурилын завсар юу нуугдана вэ?

2010/03/01
Share |
Хүмүүс:
Гурилын завсар юу нуугдана вэ?

Манай нийслэлд жилийн жилд хорт утааны тухай яригддаг бол улаан махны тухай яриа чихнээс уяатай байх болов. 40 гаруй сая толгой малтай гэх. Түүнийг нь адуулж малалдаг нь цөөхөн. Үхэж дууслаа, тэжээл өвс байхгүй туслаач гэнэ. Нэгэн халамцуу эр мотоциклдоо дарагдчихаад босож чадахгүй байхад нь очоод туслах гэхэд «Цаашаа бай би хөрөнгөндөө дарагдаж байна» гэсэн гэдэг.

Түүн шиг хүний хөрөнгийг хэн хамгаалах болж байна вэ? Зах зээл малчдад ихээхэн боломжийг олгосон. Харин манай малчид хир нүнжигтэй юм болоо. Энэ өвлийн зуднаар малчдад тусламжийн цуваа их бага хэмжээгээр хөдөлсөн. Зохих эзэндээ очсон нь тодорхой. Жил бүр л их бага хэмжээгээр зуд болж байдаг даа. Ямар нэгэн тусламж хүртээдэг. Малчдаас байгууллага, хувь хүмүүсд ирүүлсэн хариу талархлыг сонсож байсангүй. Гамшиг гэдэг хэлж ирдэггүй болохоор хэдийд ч тохиолдоно. Өнгөрсөн жилийн зун нийслэлд үерийн гамшиг хотын гэр хорооллын нэг хэсгийг сандаргаад авсан. Нөгөө л лусын Сантай юм шиг дүүргээс сонгогдсон гишүүд гэр олгохоос эхлээд тусламж үзүүлж байна билээ. Харин хөдөөний малчид хонь мал өгүүллээ гэж лав дуулдаагүй. Өгөх ч албатай биш дээ. Цагаан сарын өмнөөс эхлээд хот руу ордог дөрвөн урсгал замаар зудад үхсэн малын мах ил далд орж ирсээр байгааг төдийлөн зогсоож чадахгүй байна.

Саяхан 22-ын товчоогоор орж ирсэн хоёр «портер» машин их хэмжээний үхсэн ямааны мах хонины нэхийн дор нууж оруулж ирээд баригдав. Нийтдээ 68 ямааны мах оруулж ирэх гэжээ. Баригдалгүй хичнээн мах орж ирж байгааг мэдэх аргагүй. Мөн Цагаан сарын өмнөхөн «Хүчит шонхор» захын дэргэдэх цайны газарт шалталт хийхэд үхсэн малын махаар хоол хийж иргэдэд үйлчилж байсан нь баригдсан. Монголчууд эртнээсээ өвлийн улиралд мах хүнсэндээ хэрэглэж байснаас биш жилийн турш мах идэж байгаагүй. Тэгэхдээ зудад үхсэн малын мах идэж явсангүй. Тэр бүү хэл эргүүтсэн тарган хонио ч төхөөрчихөж байгаагүй гэдэг. Хэн дуртай хүн мах чанаж идэхгүй. Махыг хүйтэн сэрүүн улиралынхаа онцлогт тохируулан хэрэглэж ирсэн уламжлалтай. Алтан тэвшийн хөндий их юм шингээдэг гэдгийг манай хөдөөнийхөн мэддэг болчихсон. Тэдний зах зээл нь нийслэл хот. Сайн муу юухныг ч болов оруулахыг хичээнэ. Муу махыг юухнаар ч хуччихдаг болсон арга их. Хиамны цехэд борлуулна. Машиндаж байгаад хуушуур бууз хийгээд худалдчихна. Өнөөдөр нийслэлд 47 хиамны үйлдвэр цех бий. Мөн. «Гуанз», «Хоолны газар» гэсэн нэртэй нийтийн хоолны 500 гаруй газар бий гээд бод. Тэд дээд зэрэглэлийн хонь үхэрийн, өндөр үнэтэй махаар хоол хийгээд байгаагүй нь лавтай.

Нийслэлд гэрээрээ бууз хуушуур хийгээд албан газруудаар хэсж явдаг доншуур худалдаачид «Наран туул» худалдааны төвөөс эхлээд газар бүрд үзэгдэнэ. Арай л төрийн ордноор ордоггүй болов уу. Тэд ямар мах гурилд хучиж байгааг хэн ч мэдэхгүй. Монголчууд бид заавал мах идэх албатай юм уу. Өнөөдөр махыг орлосон хөнгөн дайвар бүтээгдэхүүнүүд элбэгшсэн. Тэгэхээр махнаас бага багаар татгалзах шаардлага гарч байна. Монгол хүний жудаг гэж нэг юм байдаг даа. Арай ч нийслэлийнхэндээ үхсэн малынхаа махыг малчид худалдах учиргүй. Дунд нь ченжүүд гэдэг том гарын хүмүүс юуг ч хийж чаддаг болжээ.

Монгол хүн махчин гэх хэдий ч арай зудын турсага идэх болоогүй баймаар. Харин гурил дотор хачирлаад гулсуулж байгааг хэн мэдэх билээ. Дээхний нэгэн хошин яриа байдаг даа Нэгэн хоолны газрын тогооч ахлах тогоочоосоо «Маханд үнэр орчихжээ яах вэ?» гэхэд цаадах нь «тэгвэл хуушуур хийчих» гэсэн яриа байдаг. Энэ бол яахын аргагүй үнэн үзэгдэл. Тэгэхлээр муу махыг гурилд хучиж далдруулдаг нь өнөөдөр хэрээс хэтэрчээ. Бас үүгээр зогсохгүй хиам гэж мах голдоггүй хүнсний бүтээгдэхүүн гараад ирсэн. Энэ нь муу махыг химийн өндөр найрлагын бодисоор амтлан өнгийг хувирган халхавчилдагаараа онцлог бөгөөд хачир дээрээ бол ойр ойрхон идвэл хүний ходоодонд шархлаа үүсгэдэг айхтар цөвтэй гэдэг.

Монгол хүн эртнээсээ муу махнаас сэжиглэн цэрвэж, муу махны бузар гэж цээрлэдэг байсан уламжлал бий. Улаанбаатарынхан утаанд хорддог бол одоо улаан маханд бузартаж болмооргүй байна. Зуд хэдий гамшиг ч зулагтай гэдэг нь учиртай.

Н.Лхагвасүрэн /Нийслэл таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dkzxdt H5QKmVfhyjngxfoywc, [url=http://cizyseggbaeu.com/] cizyseggbaeu[/url], [link=http://qfbnfapsfoxe.com/ ]qfbnfapsfoxe[/link], http://pxmmtmotncoz.com/
IP:46.161.9.32  2016-10-28 19:38:10
DorothyDor wh0cd274624 clomid permethrin cream get more information acyclovir
IP:46.161.9.24  2017-01-19 05:16:07
DorothyDor wh0cd274624 discover more
IP:46.161.9.24  2017-02-26 16:50:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.