Томчуулын хаанаас нь ч юм атгасан өвөрлөгч ба өвөрлөгч бус эрс

2010/03/01
Share |
Хүмүүс:
Томчуулын хаанаас нь ч юм атгасан өвөрлөгч ба өвөрлөгч бус эрс

“НЭЭНТЭГ” ГЭХ ДАВУУ ЭРХ
Айлын эрх хүүхэд аятай толгойгоо илүүлэн, дур зоргоороо дургигч хүн хэд хэд байх юм. Арай дэндэж байна гэдгийг дээр дооргүй л мэдэх атлаа өөдөөс нь ам ангайх зүрхтэй сайд дарга, цагдаа шүүгч нэгээхэн ч үгүй. Алдах юмгүй, бас аль нэг газраасаа атгуулаагүйгээрээ сэтгүүлчид л хэлж сануулах авч тоодог газар гэж өнөөдрийн төр засагт лав байхгүй бололтой. Сайн газар, сайхан бүсгүй болгоныг ашиглаад дуусгаж байдаг хоёр, гурван нөхөр байх. Хууль бусаар хөлжөөд байна гэж “загнах” мөртлөө л түрийвч, өвөр хоёрт нь дуртайяа гүйгээд орчихдог дарга, хүүхэн хоёрт ялгаа ч гэж алга даа. Үгүй юм аа. Хүүхэн бол зөвхөн бие сэтгэлээ өгөөд хариуг нь шударгаар авдаг бол сайд дарга нар төрийн болон иргэдийн өмчөөс хулгайлж өгөөд луйврын ашгаас нь хувь хүртэх учир тухайн үедээ цатгалддаг ч, насан туршдаа түүний өмнө бөхөлзөж явах үйл эдлэн хоцорно. Ийм байдлыг “нээнтэгтэй” гэх юм уу эсвэл “эмзэг газраасаа атгуулсан” гэх болж.

Хууль сайн мэддэг хүмүүсийн хэлэхээр бол ингэж юмаа атгуулсан хүн УИХ, Засгийн газар төдийгүй шүүх, прокурор, цагдаа, гааль, хууль хяналт гээд хаа сайгүй түгээмэл гэнэ. Нэгэнтээ ийм болчихсон хойно ажлаа бүтээх гэсэн хэн боловч тогтсон жишгийг дагахаас өөр арга олддоггүй аж. Дээрээ цагаандаа гарчихсан болохоор яалтай ч билээ. Байгалийн баялаг, барилга барих газар, архи зарах болон телевиз гаргах зөвшөөрөл, ажилд орох, сургуульд сурах, диплом авах, эмнэлэгт хэвтэх гээд ном журмаараа бүтдэг ажил үлдсэн гэж үү. Тэр ч байтугай ханиад томуу, вакцин тариа, зуд турхан, тусламж хандив хүртэл ашиг олох хэрэгсэл болоод хувирчихсан гээд бод доо. Гэнэтхэн нэг  өдөр бүх зүйл орвонгоороо эргэж жинхэнэ шудapгa ёс тогтлоо гэж бодоход мөн ч олон хүн шоронгийн хаалга татаж таарна даа. Харамсалтай нь тийм сайн цаг лав л энэ зуунд тогтохгүй л болов уу. Ядаж жирийн иргэдийн амьдрал дээшилж, эмч багш нар сая биш гэхэд 500 мянган төгрөгийн цалинтай болчихвол бусад нь ч дүүрч.

АВЛИГАТАЙ “ТЭНЦЭХ” ГАЗАР
Уг нь дээр цухасхан дурдсан үйлдлүүдтэй тэмцэж, устган төр засгийн эмгэгийг илааршуулах зорилгоор байгуулагдсан газар бол Авлигатай тэмцэх газар гэж хүмүүс ойлгоод байх юм билээ. Харамсалтай нь тэр газар авлигатай тэмцэх нь байтугай Австралид бурхан болсон даргынхаа хоёр нүдний сургийг ч гаргаж чадаагүйгээс ажлаа эхэлсэн байх. Дараа нь “Бидэнд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихвөл ёстой алаад өгөх” л юм тайлбарлаад байсан. Энэ үгээс нь айгаад УИХ эрх зүйн орчныг нь шийдэж өгөөгүй юу, өөр шалтгаан байсан уу, тэгэсхийгээд дуу нь намсаж, одоо авлигын хор уршгийг ард иргэдэд тайлбарлаж, “Авлигыг үл тэвч” хэмээн соён гэгээрүүлэх ажлыг л түлхүү хийж байх шив дээ. Арай ч хэтрүүллээ л гэх байх. Яая гэхэв. Жирийн иргэд мэдээд, илчлээд байгаа шахам авлигын том том хэргүүдийг “олж харахгүй”, хажуугаар нь соён гэгээрүүлээд явах юм чинь. Хаанаас л зүгээр суугаад сая сая төгрөгийн цалин аваад, бас дээрээс нь орон сууцны гэж гуч дөчин сая төгрөгийн дэмжлэг хүргээд байв гэж. Саявтархан хоёр боть тайлан гаргасан байна лээ. Авлига болон авлигачидтай хэрхэн тэмцсэн тухай баримтууд гэсэн. Номынх нь хамгийн эхний хуудсыг сөхмөгц лут том авлигачийг илрүүлэн шийтгэсэн тухай дурдсан байна. Дорноговь аймгийн сум дундын шүүхийн тогтоолоор шийтгүүлсэн тэр авлигач нь сумын нэг байгууллагад галчаар орохын тулд эрх мэдэл бүхий нөхөрт 100 мянган төгрөг “авлигадсан” хэрэгтэй. Өгсөн авсан аль аль нь тэр 100 мянгыгаа авлига гэж бодолгүй авсан, өгсөн тухайгаа хүлээчихэж. Ингээд хэрэгтэн болох нь тэр.

Хөдөлшгүй баримтаар тогтоож шийтгэсэн авлигын хэрэг биш гэлтэй ч биш. Ганц энэ биш л дээ. Хоёр боть дотор өөр олон хэрэг байна лээ. За тэгээд хамгийн том хэрэг нь сумынхаа ашиглалтгүй байгаа дэл сул газрыг хятадуудад найр тавьж өгөөд хариуд нь 1.5 сая төгрөгийн авлига авсан сумын дарга, хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь бөглөж өгөөгүй, эсвэл нэмэлт орлогоо “мартсан” ганц нэг аймаг, дүүргийн дарга, орлогч гэхчилэн шийтгэл хүлээгээгүй болохоос биш авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрс байнаа. Харин хэдэн зуун саяас, хэдэн арван тэрбумаар нь гарын салаагаар урсгасан эрхмүүдийн тухайд бол бараг л “бүлх залгисан” мэт, Яаж дуугүй өнгөрөхөв гэсэн шиг Л.Гүндалайг онцолсон байсаан. Бусадтай нь бол “тэнцсэн” бололтой. Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглүүлж аваад эх үүсвэрийг нь олох гэдэг авлигатай тэмцэх хамгийн гол, үндсэн арга гэж дэлхийн улс орнууд үздэг юм байна. Гэтэл манай АТГ болохоор зүгээр л хэн нь хамгийн баял бэ гэдгийг шалгаруулж, шилдэг менежерээр тодруулахад л ашигладаг гэмээр. Зуу хол давсан сая төгрөгийн “бэлэг” гадныхнаас авчихаад, төрийн санд тушаагаагүй, бас хөрөнгө орлогодоо огт бичээгүй (хувьдаа авснаа өөрөө телевизээр зарлаад байхад шүү) нөхрийг улаан цагаан хамгаалж, Америкийн нэг банкнаас хэдэн сая долларын зээл аваад барилга байшин босгосон юм гэж өөр нэг түшээ хэлэнгүүт нь “итгэдэг”, Монголбанкинд хадгалагдаж байх ёстой мөнгийг нууцаар ийш тийш нь шилжүүлж, хүүгээр нь хөлждөг, арав хорин сая доллараар нь ор сураггүй алдчихсан эрхэмд халдаж чаддаггүй АТГ-ыг авлигатай тэнцэх газар гэхээс өөрөөр нэрлэх аргагүй.

“БОГД АР”-ЫН ЭЗЭН Х.ИДЭНБАЯР ХЭНИЙ ЮУГ АТГАСАН БОЛ

Нэг ийм дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн өвөрлөгч эр байх. Хэвлэлээр хичнээн ч бичигдэв. Дүүргийн даргаас эхлээд, нийслэлийн дарга нар, бүр УИХ-ын гишүүд хүртэл хир халдаахгүй хамгаалахыг яана. Яагаав Төмөр замын төв вокзалын араар баахан чанаргүй байшин барьж хэл ам таталдаг нөхрийг хэлж байна. 2002 онд л орчин үеийн орон сууцыг үлгэрийн ордон мэт барьж өгнө гэж амлаж (эрх баригч хоёр намын 1.5 саяыг амладагтай адил юм даа) байгаад олон иргэдээс мөнгийг нь аваад хулхидсан түүхийг хүмүүс мартаагүй байх. Тэр зарга одоо хүртэл үргэлжилж, монгол иргэд хохирон, өвөрлөгч эр “ялсаар” яваа гэсэн. Нийслэлийн үе үеийн удирдлагууд болохоор захиргааны өргөтгөл гэж өндөр хар шилэн байшингаа бариулсан болоод тэгдэг ч юм уу Идэнбаяр гэгчийг цээжээрээ хамгаалдаг гэж хохирогчид халаглана. “Богд ар” буюу “Богда холдинг” гэж энэ компани олон барилга барьсан нь үнэн л дээ. Гэхдээ цаанаа жирийн иргэдийн эрх ашгийг хөсөр орхиж, хүссэнээ гүйцэлдүүлэн даналзаж яваагийн цаана хэн байна гэдэг хууль хяналтынхны, ялангуяа АТГ-ын сонирхох асуудал биш гэж үү. “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн олон хятад эзэд байна. Далангурав, Дөчинтав, Бaaтap, Соёлт гээд нэрлээд байвал олон бий байх шүү. Гадаадын иргэд Монголд бизнес эрхлэхийг огт буруутгасангүй. Гагцхүү Монголын хууль, журмын хүрээнд л ажиллах ёстой биз дээ. Хамгийн гол нь хууль бусаар оршин тогтнох боломжийг тэд биш манай томчууд хийгээд байгаад л хамаг учир байна бус уу. Хянадаг, шалгадаг эрх бүхий байгууллага цөөдөхөөргүй байна санж. Тэмцэж чадахгүй юм бол тэнцэн дэнжигнэх хэрэг байна уу. Нэг л өдөр хага базуулна шүү дээ.

Олхонууд ШААБАР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop êòî ãäå íàõîäèë çàêëàäêè ñïàéñ Мдма кристалР»Ñ‹ цена Метадон в АрмавирРµ Где купить наркотиРºÐ¸ ЗакладкР¸ MDMA в ÐžÐ»Ñ‘ÐºÐ¼Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ÐÐ¾Ð²Ð¾Ñ…Ð¾Ð¿Ñ ‘рске Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Озёре Курят бошки Как зайти на свимпул ýêñòàçè êóïèòü èç ãîëëàíäèè Купить героин в Усинск Спайс в НовоураР»ÑŒÑÐºÐµ НаркотиРºÐ¸ в НововорР¾Ð½ÐµÐ¶Ðµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ВоронежРµ закладкР¸ в Ð”ÐµÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ Купить семена коки в москве Шишки в МантуроР²Ðµ купить спайс в туле êóïëþ ýêñòàçè ïåðìü АмфетамР¸Ð½ цена за грамм ВикипедР¸Ñ комси комса ÐšÑ€ÑƒÐ³Ð»Ð¾ÑÑ ƒÑ‚очная доставкР° попперсР¾Ð² Сальвия Ð´Ð¸Ð²Ð¸Ð½Ð¾Ñ€Ñ ƒÐ¼ купить РазборкР° и сборка ручного пулеметР° РПК и ÑÐ°Ð¼Ð¾Ð·Ð°Ñ€Ñ Ð´Ð½Ñ‹Ñ… карабинР¾Ð² серии «Вепрь» Купить Мел Данков ÐŸÐ¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия от ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… смесей Как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´Ð¸Ñ ‚ галлюциР½Ð¾Ð³ÐµÐ½Ð½Ñ‹Ðµ грибы çàêëàäêè êðàñíîäàðå ôåí АмфетамР¸Ð½ где взять ТрамадоР» м закладкР¸ соль ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº стратег шоп отзывы Сколько стоит трамадоР» ГаллюциР½Ð¾Ð³ÐµÐ½Ð½Ñ‹Ðµ огурцы Героин в ЧапаевсРºÐµ Семена гавайскР¾Ð¹ древовиР´Ð½Ð¾Ð¹ розы купить
IP:141.101.132.211  2018-01-15 10:59:16
jaoiopmser купить Пятку Данков купить Шишки Апатиты купить MDMA ÐŸÐµÑ€ÐµÑÐ²ÐµÑ ‚ Юрьевец купить гидропоР½Ð¸ÐºÑƒ Ð¡Ñ‚Ð¾Ð¸Ð¼Ð¾ÑÑ ‚ÑŒ марихуаР½Ñ‹ НевельсРº купить MQ Cocaine Mexico КабардиР½Ð¾-БалкаÑ
IP:5.101.219.150  2018-08-31 01:20:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.