Ц.Хулан тоглолтын дараах ганцаардалд оржээ

2010/03/02
Share |
Хүмүүс: Цоодол Хулан | 
Ц.Хулан тоглолтын дараах ганцаардалд оржээ

Монголын яруу найрагт зөвхөн Ц.Хулангийнх болж өмчлөгчдсөн нэг тийм наалинхай ертөнц орон зайгаа эзлээд хэдийн 20 жилийн нүүр үзсэн. “Найгүй” онгироо, “намбагүй” бардам, хэр нь сэтгэл татам найрагч бүсгүйн уйлж, дуулж бичсэн шүлгүүдийг уйлж, дуулж уншдаг “амьны” фэнүүд түүнд олон бий. Тэр ч утгаараа монголын анхны яруу найргийн үдэшлэг хийн, найрагч нөхдөө “таанзлуулж”, өнгө зүс, чанар чансаагаа хаа хол гээж орхисон “Болор цом”-ыг “ичиг” болгосон түүхтэй. Одоо ч гэсэн найрагч бүсгүйн “Хулангийн үдэш” нэртэй хоёр дахь яруу найргийн тоглолт болох гээд догдолж суугаа хүн олон байгаа дуулдсан. Өнгөрсөн жилийн тоглолт сайхан болсон, найрагч бүсгүй ч их догдолсон. Ямартай л “тоглолтын дараа сэтгэл нэг их хоосроод хамаг юм утгагүй, бүр дуусчихсан санагдаад ямар хэцүү болсон гээч” хэмээн ярьсан Хуланг гадны алдартнуудын адил “тоглолтын дараах ганцаардал”-д ороод сүйд болсон байна шүү хэмээн фэнүүд нь ихэд “өрөвдсөн” гэсэн шүү.
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.