Дипломатч Д.Шатарбал ерөнхийлөгчийн уучлалаар суллагдлаа

2010/03/02
Share |
Хүмүүс:
Дипломатч Д.Шатарбал ерөнхийлөгчийн уучлалаар суллагдлаа

Монголын дипломат албаны нэр хүнд улс гүрэн дамнасан тамхины хууль бус наймаанаас болж байнга л хөгөө хөлдөө чирдэг. Тэглээ гээд манайхан тухайн үед нь шуугиж байгаад л толгойг нь илээд өөгшүүлээд таг болдог. Уг нь бол ертөнцийн хаана ч манайхан шиг санасандаа хүрч сарвайснаа авдаг дипломатууд байхгүй. Хэдэн жилийн өмнө Болгарт тамхины наймаанд хутгалдан хил гааль дээрээс нь машин дүүрэн нотлох баримттайгаа баригдаж шившгээ дэлгэж байсан Д.Шатарбал цагаан сарын өмнөхөн ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаад байна. Шүүхээс ял сонсчихоод хүүхэд шйг асгартал уйлж байсан энэ эр ялынхаа зохих хувийг эдэлсэн юм. Гэхдээ хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой зарчмаар цагаан захтануудын гэгдэх энэ хэрэг ийм амархан шийдэгдэж байгаад олон хүн эсэргүүцэж байна. Учир нь Монголын өнөөгийн нийгэмд танил тал эрх мэдэлтэй хэнбугай ч хууль хяналтын байгууллагыг өөрийнхөөрөө ажиллуулж дөнгөдөгийн нэг илрэл энэ юм.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.