Эзэн хаан хэзээдээ манай Эзэн хаан болоо вэ?

2010/03/02
Share |
Хүмүүс:
Эзэн хаан хэзээдээ манай Эзэн хаан болоо вэ?

Эзэн хааны бөх Асашёорюү (хорин таван удаа цомыг нь авсан хүнийг анги яаж нэрлэх үү) барилдахаа болиход түүний анхны нутгийнх нь хүмүүс яасан их бухимдав аа. Өөрөө барилдахгүй гэсэн түүнийг бус харин тэдэнд хаа хамаагүй Сумогийн холбоо руу дайрч давшлав. Cумо дахиж үзэхгүй л гэнэ, аваргуудын нулимсыг үзсэн сумогоос татгалзая л гэнэ (мөнгөө төлөөд үздэг юмшиг хэн тэднээр дутах вэ дээ). Үзэгчгүй болсон спортыг үзэгчидтэй болгосон их аварга зодог тайлснаар сумогийн үзэгчид хоёр дахин буурна л гэнэ (хүний юманд яасан их санаа зовно вэ? Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэггүйсэн билүү хө).

Бүр сүүлдээ сумо чинь Монголын үндэсний спорт билүү, биш билүү гэхдээ туллаа; Асашёорюү зодог тайллаа, зодог тайллаа гээд хаа сайгүй бичихээр нь зодог өмсдөг шиг санагдлаа; мөн Эзэн хааны цомыг хорин таван удаа авсан амьд домог, баатар гээд л магтахаар нь эзэн хаантай ч юмшиг бодогдлоо.

Нээрээ, Эзэн хаан хэзээдээ манай Эзэн хаан болчихов оо? Эзэн хаан манай Эзэн хаан гэдгээ бидэнд мэдэгдсэн үү? Эсвэл Эзэн хааныг хүсээгүй атал ...

Энд дарж илүү дэлгэрэнгүйг уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.