Даян аварга А.Сүхбат хамгийн их цочир алхам хийдэг бөх үү

2010/03/03
Share |
Хүмүүс:
Даян аварга А.Сүхбат хамгийн их цочир алхам хийдэг бөх үү

Бөхийн хорхойтнууд байтугай бөх муухан гадарладаг хүн ч зөвхөн А.Сүхбатын барилдааныг үзэх гэж бөхийн өргөө рүү зүтгэдэг байсан үе бий. Үнэндээ ч тэр эр бяр, уран мэхийг гайхуулсан олон олон барилдаанаараа шуугиулж байсан нэгэн.Харамсалтай нь дэндүү эрт зодог тайлан өөрөө ч, өрөөлийг ч гүн хямралд оруулаад авсан. Ийнхүү зодог тайлсан нь түүний нэгэн цочир алхам байлаа. Өдгөө тэрээр ясны бөх зангаа тавилгүй “Олимп” сургуулиараа болон бөхийн өргөөнд болох барилдаануудыг алгасалгүй үзэн хорхойгоо дарж яваа. Солонгосчуудтай хамтран Монголд сөжү үйлдвэрлэнэ хэмээн баахан хөл болоход нь олон хүн даян аваргаа архины бизнест хөл тавилаа хэмээн дургүйцэж байсан.

Энэ ч түүний бас нэгэн цочир шийдэл байсан гэхэд болно. Дархан Уул аймагт орших “Дамонтрейд” хэмээх “Ноёд” группын Г.Буяндоржийн архи, спиртийн үйлдвэрийг худалдан авсан нь багагүй хэл ам дагуулсан. Улаан буудайнаас спирт үйлдвэрлэх талаар “А” ч үгүй аварга маань ах А.Батсүхийгээ Дарханд томилж, архийг авдар авдраар нь үйлдвэрлэх тохиролцоо хийсэн гэдэг. Гэвч боловсон хүчин, инженер, ажилчдаа нэг нэгээр нь алдсаар уяач А.Батсүх нэг л өдөр үйлдвэрийг нь зогсоож, эргээд адуу малаа бараадсан гэдэг юм билээ. Энэ үед А.Сүхбат аварга...

Энд дарж илүү дэлгэрэнгүйг уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.