Гөлөөг ч гэх хүн алга

2010/03/03
Share |
Хүмүүс:
Гөлөөг ч гэх хүн алга

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Сайханбаяр гэгч хуурамч дипломтой нэг нөхөр тус дүүргийг түйвээж өгч байгааг олон нийт залхтал харав. Сайн муу ч гэсэн Монгол төрийн албыг ямар ч боловсролгүй энэ эр даапаалж тамга тэмдгийг нь хувийнхаа юм шиг өвөртөлж гүйсээр cap гаруй болов. Энэ эрийг ийн дураар авирлаж ахуйд дүүргийн ажил үндсэндээ зогсчихоод Сонгинохайрханчууд эцсийн найдлага тавин нийслэлийн ЗДТГ-ын үүдэнд ирж хоолойгоо сөөтөл орилцгоов. Гэтэл нийслэлийн нэг дүүргийн ажил гамшиг болоод байхад хотын мээр Г.Мөнхбаяр таг чиг. Өмнөөсөө Ц.Баатарцогтыг гаргаж болсон болоогүй тайлбар тавиулав. Ганц Сонгинохайрхан дүүрэгт ч байдал ийм байгаа юм биш. Цаана нь бас Хан-Уул дүүрэгт Ганхуяг гэгч нөхөр хотын мээрийн өөдөөс “Таны шийдвэр хүчингүй. Шүүхийн шийдвэр хүлээж байна” хэмээн таахалзаж байна. Энэ царайгаар Г.Мөнхбаярыг “Гэлээн гэх нь ч байтугай гөлөг ч гэх хүн олдохгүй нь”.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.