Зальтай импортлогчид ард түмнээс 10 төгрөг шулахаа мартсангүй

2010/03/03
Share |
Хүмүүс:
Зальтай импортлогчид ард түмнээс 10 төгрөг шулахаа мартсангүй

Цагаан сараар ард тvмэндээ барьж байгаа бэлэг хэмээн нефтийн бvтээгдэхvvн импортлогч компаниуд "бөөн хямдрал" зарлаж сvйд болсон. Шатахууныхаа vнийг литр тутамдаа 50-60 төгрөгөөр бууруулж бэлэг барьж байна гээд л баахан ярив. Ард тvмэн баярласан, тvvнд нь. Дандаа л vнэ нэмлээ гэж гоочлуулдаг импортлогч компаниуд овоо доо гэх яриа гараад байсан юм. Тухайн vед манай сонин "Цагаан сарын бэлэг нь балаг болох вий" хэмээн бичиж байсан удаатай. Өөрөөр хэлбэл цагаан сарын дараа ирэх сард импортлох хилийн vнэ ирж, vнэ тогтоох ажил өрнөж байх vед импортлогч компаниуд хямдруулсан vнээ өсгөөд нэмнэ дээ гэж байсан юм. Тэр ч ёсоор болж, импортлогч компаниуд ямар хуншгvйгээ харууллаа.

Өнгөрсөн долоо хоногийн сvvл, энэ долоо хоногийн эхээр Цагаан сарынхаа хямдралыг цуцалж, шатахууныхаа vнийг нэмлээ гэдгээ мэдэгдэв. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр vvнийг импортлогчид шатахууныхаа vнийг Засгийн газартай зөвшилцөлгvй нэмлээ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар яагаад дуугvй суугаад байна гэх мэтээр бичиж байна. Буулгасан vнээ эргvvлэн нэмэх нь бизнес эрхлэгчийн дурын хэрэг. Тvvнд Засгийн газар, эсвэл аль нэг агентлаг хөндлөнгөөс хошуу дvрэх шаардлага байхгvй. Гэтэл энэ байдлыг овжноор ашиглаад импортлогч компаниуд иргэдийг бага боловч шулахаа мартсангvй. Тэд Цагаан сарын өмнө 50-60 төгрөгөөр хямдруулсан vнээ Цагаан сарын дараа 70 төгрөгөөр нэмж орхив. Өөрөөр хэлбэл 10-20 төгрөгөөр илvv нэмчихсэн гэсэн vг.

Тухайлбал Аи-92 1325-өөс 1395, А-80 1180-аас 1250, дизелийн тvлш 1255-1325 төгрөг болсон байна.
Яагаад 10-20 төгрөгөөр илvv нэмсэн бэ гэдгийг тайлбарлах албан тушаалтан даанч байхгvй. Бараг 10-20 төгрөгөөр илvv нэмсэнийг нь мэдэж байгаа юм уу, vгvй юм уу. Импортлогч компаниуд vvнийгээ тайлбарлахдаа тvмэн шалтаг хэлж байгаа юм. ОХУ тvvхийн нефтийнхээ экспортын татварыг нэмлээ л гэнэ, эсвэл манайд гол экспортлогч "Роснефть" бvтээгдэхvvнийхээ vнийг нэмсэн болохоор л гэнэ. Гэхдээ эдгээр тайлбараас ганц нь ч бодит байдалд нийцээгvй гэхэд болно. ОХУ тvvхий нефтийнхээ экспортын татварыг 10 гаруй ам.доллараар нэмлээ гэхэд тэр нь нефтийн бvтээгдэхvvний экспортод жин дарахаар биш. Vvнийг Газрын тосны газрын дарга нь ч өөрөө хэлж байсан удаатай. Vvнээс гадна "Роснефть" нефтийн бvтээгдэхvvнийхээ vнийг нэмсэн гэж байгаа ч гуравдугаар сарын 15-наас импортлох неф-тийн бvтээгдэхvvний хилийн vнэ харин ч буурсан байгаа юм.

Хоёрдугаар сарын 28-нд ОХУ-аас манай улсад гуравдугаар сард экспортлох бvтээгдэхvvнийхээ хилийн vнийн саналыг ирvvлж. Уг саналд А-80, дизель тvлшний vнэ бага зэрэг хямдарсан бол Аи-92 шатахууны vнэ бага зэрэг өсчээ. Тухайлбал А-80, дизель тvлшний vнэ тонн тутамдаа зургаагаас 17 ам.доллараар хямдарсан бол Аи-92 шатахууны vнэ 30 ам.доллараар нэмэгдсэн байна.

Дээрх vнээс харахад энэ сард шатахууны vнэ өсөх битгий хэл буурах боломжтой байгаа юм. Ялангуяа урин цаг наашилж, газар тариалангийн улирал эхэлж байгаа энэ vед манай улсад А-80, дизель тvлшний- хэрэглээ эрс нэмэгддэг. Тийм болохоор энэ хоёр төрөл дээр vнэ бага зэрэг буурсан нь бидэнд л хэрэгтэй.

Гэхдээ Засгийн газраас шатахууны vнийг барихын тулд татварын зохицуулалт, хийж байгаа болохоор дээрх хямдарсан болоод өссөн vнийг шингээж тооцох нь дамжиггvй. Өөрөөр хэлбэл хилийн vнэ 10 ам.доллараар буурлаа, 30 ам.доллараар өслөө гээд литр шатахууныг vнийг 10 төгрөгөөр бууруулж, хямдруулна гэж байхгvй биз.

Харин vvнийг мэдсэн импотрлогч компаниуд хямдарсан vнэ дээрээ 10-20 төгрөгөөр илvv нэмсэн байж болох юм. Импортлогч компаниуд хямдралаа цуцлахаа мэдэгдсэн, ОХУ-аас vнийн санал ирсэн хугацаа хоёр давхцаж байгаа нь vvнийг улам ч баталгааажуулж байна гэхэд болно. Засгийн газар хилийн vнийг харчихаад vнээ нэм гэхээс илvvтэй vнээ буулгах талаар ярих болохоор тэдэнд vнэ нэмэх шанс гарч ирэхгvй гэдгийг тооцсон нь дамжиггvй. Тэгээд л хямдралаа цуцлах нэрийдлээр олны анхаарлыг өөр зvгт хандуулаад ар хударгаар нь 10-20 төгрөгөөр нэмчихэж байгаа нь импортлогч компаниудыг ашгийн төлөө юу ч хийж магад гэдгийг харуулаад байна уу даа гэлтэй. Гэтэл нөгөө Газрын тосны газрынх нь дарга "Манай импортлогч зарим компани ашиггvй ажиллаж байгаа" гээд л өмгөөлөөд байсан. Ард иргэдээсээ 10 төгрөгийг шулахын тулд Цагаан cap, хямдрал нэр барьж байгаа компаниудыг юу гэж өмөөрөхөө мэдэхгvй юм.

С.Болд-Эрдэнэ /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley 2rQimZ http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:04:03
Madelyn Languages http://gansoypulpo.com/dir-cab /ilustracion-artistica/ sunrise goats cytoxan iv administration rate artilleryAug. 12, 2013 - BlackBerry says it is weighing options includinga sale. Fairfax Financial Holdings” Prem Watsa steps down fromboard to avoid conflict of interest, days after Reuters reportedthat the company”s board was warming to the idea of goingprivate.
IP:188.143.232.34  2016-03-01 03:33:51
jonn1 map [url= http://rwhtlex.hostsong.com ]map[/url] http://rwhtlex.hostsong.commap .php
IP:46.118.156.202  2016-05-07 02:52:23
jonn3 map [url= http://gcktof.hostsong.com ]map[/url] http://gcktof.hostsong.commap. php
IP:46.118.156.202  2016-05-07 02:55:05
jonn2 map [url= http://looyhiosd.hostsong.com ]map[/url] http://looyhiosd.hostsong.comm ap.php
IP:46.118.156.202  2016-05-07 02:57:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.