Тэд Монгол улсын төлөө юу, өөрийнхөө төлөө юу

2010/03/03
Share |
Хүмүүс:
Тэд Монгол улсын төлөө юу, өөрийнхөө төлөө юу

УИХ-ын гишүүдийн нэг сарын цалин хичнээн төгрөг байдгийг та мэдэх үү
Парламентын суудалд суун дөрвөн жилийн хугацаанд ажилласан гишүүн цүдийтлээ таргалж, хувийн хөрөнгө мөнгө хуримтлуулдаг гэсэн иргэдийн дунд нийтлэг ойлголт бий, Гэтэл тэдгээр хүмүүсийн цалин сард ердөө 600-700 мянга орчим төгрөг ажээ. Ердөө гэж байгаагийн учир хэн ч энэ тоог сонсоод итгэхгүй байх вий. Магадгүй гишүүдийн цалинг маш өндрөөр төсөөлж байсан ч байж болох юм.

УИХ-ын гишүүд ийм хэмжээний цалин авдаг бол Монгол Улсын ерөнхийлөгчийн цалинг сонирхох нь мэдээж. Тэгвэл төрийн тэргүүн маань сарын цалин нэг сая орчим төгрөг байдаг ажээ. Улсынхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа төлөө төрд зүтгэдэг өндөрлөгүүдийн цалин хөлс нэг ийм байна.

Харин цалингаас гадна улсаас тэдэнд зочид буудал, замын зардал, хот доторхи унааны зардал, бэлэг дурсгалын зардал, хэвлэл захиалгын зардал, эмнэлэгт хэвтэх зардал /дотооддоо/, гар утасны зардал гэх мэтчилэн мөнгийг бодож олгодог юм. Уг жагсаалт дээр нэмэх хамгийн чухал зүйл бол «хууль санаачилсны» гэх тодотголтой мөнгө. Хэн нэг гишүүний санаачилсан хуулинд өөрийн нэрийг эвтэйхэн хавчуулчихаад эцэстээ бүгд л хуулийн мэргэжилтнээс илүү хуулийн төсөл хөтөлбөртэй хоцорно доо. Эдгээр мөнгийг нэг бүрчлэн бодож үзвэл дунджаар 12 сая гаруй төгрөг болно. Гэхдээ дээрх тоо нь зөвхөн тусгагдсан төдий. Үүнээс их ч гарах нь элбэг аж. Ер нь жилдээ 10 сая төгрөгийг авдаг нэгэн бараг л үгүй аж. Ихэвчлэн давуулан жилдээ 40-50 сая хүрэх нь энүүхэнд гэнэ. За энэ ч яахав. Хүмүүс бүр үүнийг сонсоод залхаж байж мэднэ.

Цалингийн хувьд энгийн нэгэн ажилтнаас 3-5 дахин илүү цалин авдаг тэд цалингаа ичих ч үгүй бага байна гэж сүүлийн үед ярих болжээ. Бусад оронтой ч харьцуулж байгаа сураг байсан. Ингэж үр дүн гарахгүй зүйл дээр дараа нь нүүр хийх газаргүй болж байсан дорвол харин ч хасч баймаар. Тэртээ тэргүй тэд бол дээрх цалингаар амьдрах нь бүү хэл зарим нэгэнд нь нэг өдрийн зардлаас ч бага мөнгө. Саяхан Литвийн Ерөнхийлөгч Д.Грибаускайте өөрт оногдох цалингийнхаа тэн хагасаас татгалзсан. Литвийн Ерөнхийлөгчийн цалин нь 21 мянган лат буюу 6000 гаруй евро байдаг аж.

Тэрээр өөрийн цалингийнхаа 50 хувиас татгалзаж байсан. Манай улсын төрийн өндөрлөгүүд ийм ухамсар гаргаж, хасуулсан цалингаа улсынхаа ядуу өрхүүдэд олгож байхад яагаад болохгүй гэж. Ядуурлаас аваръя гээд шөнө өдөргүй яриад, хэлэлцэх нэртэй хэрэлдэцгээж байхын оронд бодитой 76 өрхөд өөрийн цалингийн болохгүй гэж. УИХ-ын гишүүнээр ч зогсохгүй давхар ажил хөдөлмөр эрхэлж байгаа, өөрөөр хэлбэл гишүүн, сайд албадыг аль алийг нь хашдаг хүмүүс ганц өрхөөр зогсохгүй 2-3 өрхөд өөрийн цалингаас өгөх боломжтой.

Заавал цалингаасаа татгалз гэх зорилго байсангүй. Гагцхүү нэг өрхөд сард 100 мянган төгрөг цалингаасаа өгөх бол болохгүй гэх зүйл биш. Хэрэв 76 өөрийн цалингийн тал хувиас татгалзаж, тус мөнгөө ядуу, эмзэг бүлгийн айл өрхдөө өгөх юм бол дунджаар 300 орчим өрх сардаа тогтмол 100 мянган төгрөгийн орлоготой болно гэсэн үг. Улс орныхоо ирээдүй болсон насанд хүрээгүй хүүхдүүдэд, эсвэл хагас, бүтэн өнчин, орон тэргүй хүүхдүүдэд сард 10 мянган төгрөг өгөхөд 3000 орчим хүүхдэд баяр баяслыг хайрлах болно.

Хэдийгээр энэ нь ядуурлаас аврахгүй юм аа гэхэд ядууралтай тэмцэх энгийн бөгөөд маш оновчтой шийдэл бол энэ. Тус мөнгийг ямарваа нэгэн хууль дүрэм батлаад, төсөвт тусгаад, бичиг баримт хөөцөлдөөд чирэгдэл болгох ямар ч хэрэггүй. Энэ бол улсынхаа эрх ашиг, хөгжил дэвшил, нийт иргэдийн төлөө зүтгэж байгаа төрийн хүний хувьд сэтгэлийн болоод ирээдүйн маш том хөрөнгө оруулалт юм.

Энгийн нэг жишээг дурьдахад УИХ-ын гишүүний утасны төлбөр нэг жилд 1,2-1,5 сая төгрөг гардаг байна. Энэ төлбөр нь нэг иргэний жилийн орлого. Тэгэхээр яаж ч ард түмний амьдрал дээшлэх билээ дээ. Монголчуудын амьдрал дээшилж байна, Монгол улс маань хөгжиж байна гэх үг амнаас нь гарч байгааг ойлгоход бэрх юм. Бид цалингаа яаж хүргэх вэ гэж санаа зовж байхад тэнд цалингаа яаж үрэх вэ гэж буй нь нийгмийн давхаргын ялгааг дэндүү тод илтгэнэ. Магадгүй тэд том төсөв, хөрөнгөтэй харьцан, авахаа бодохоос өгөхөө бодох сөхөөгүй байсан биз.

ТЭД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЮУ, ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЮУ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Ð‘Ð°Ð¹ÐºÐ°Ð»ÑŒÑ Ðº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ЧистейшР¸Ð¹ кокаин 98% Будва купить Ecstasy - Homer / Bart АстрахаР½ÑŒ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Euro HQ Hash (ЧЕРНЫЙ) ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ а29 отзывы Купить спайс по почте Самара купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [мелкие камни/му
IP:185.250.43.24  2018-09-06 06:12:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.