Хятадууд нутгийн иргэдийг хөлсөлж булш хиргэсүүр тонуулах болжээ

2010/03/03
Share |
Хүмүүс:
Хятадууд нутгийн иргэдийг хөлсөлж булш хиргэсүүр тонуулах болжээ

Сайшаалтай мэдээг өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагч нар хэллээ. Устан үгүй болж байгаа соёлын дурсгалт газруудыг  мартаад байсан  Засгийн газар  энэ салбарт 2015 он хүртэл жил бүр  есөн сая төгрөг зарцуулж байхаар болжээ. Хөдөө, орон нутгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг тоолох ажлыг  эхлүүлсэн байна. Эхний ээлжинд МХЕГ-аас  Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймагт түүх соёлын үл хөдлөх дурсгалыг  тоолж, бүртгэх ажил хийгдсэн аж. Таван аймгийн 60 гаруй сумын нутагт  ажиллахдаа нийт 6022 дурсгалт зүйлсийг тоолж бүртгэсэн байх юм. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр халаглаж, харамсмаар зүйлс дээрх бүртгэл хийх  явцад илэрсэн байна.

Сүүлийн жилүүдэд түүх соёлын дурсгал болох хөшөө хулгайлах,  хиргэсүүр ухаж тонох нь газар аваад байгаа аж.  Бараг ухагдаагүй хиргэсүүргүй  болсон гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагч, Б.Даваацэрэн онцлон хэллээ. Бүр  Өвөрмонгол, Хятад иргэд хөдөө, орон нутгийн ажилгүй залуусыг  хөлсөлж, хиргэсүүрийг  ухуулж, тонуулах болжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнт гэдэг газрын   олдворт газрыг ухаж сүйтгэж, үлэг гүрвэлийн яс, чулуужсан модыг урд хөршийн хил рүү гаргасан гэдгийг тус сумын Засаг дарга гэрчилж байна.

Мөн Дорнод аймгийн Баянтүмэн сумын 30 гаруй булшийг ухаж сэндийчээд хаясан бол тус аймгийн нутгийн 110 орчим туурийг ухаад тохойн чинээ алтан бурхан  олж, аваад алга болсон байна. Ер нь энэ мэт хөдөө орон нутагт соёлын үнэт дурсгалыг хараа хяналт байхгүй байгааг далимдуулан ухаж мөнгө ологчид олон болоод байгаа нь дээрх газруудад хийсэн шалгалтын дүн гэрчилж байв.

Урд хөршийн урт гартай нөхдүүд үүнийг овжин ашиглаж, соёлын дурсгалт зүйлсийг хил давуулан  худалдах болжээ. Тэд металь хайгч багажаар зэвсэглэн бусармаг үйлдлээ хийдэг аж. Үүгээр ч зогсохгүй тэдний ааш ариншин нь хэрээс хэтэрч хятадууд хиргэсүүр булшийг ухаж доромжилж, хаях явдал ч газар аваад байна. Үүний нэг жишээг Хэнтий аймгийн Норовлин  сумын Баруун буурал уулын дөрвөлжин булшийг ухаж,  сүйтгэн  гарсан хүний гавлын ясыг хүрзээр цохиж дундуур  нь хувааснаас харж болохоор. Үүнийг нутгийн иргэд ихээхэн  жихүүцэн ярьж байсан гэдгийг ч шалгалт хийсэн багийнхан онцлон хэлж байлаа. Сум орон нутгийн Засаг даргын тамгын газар нутаг дэвсгэр дээрээ байгаа соёлын дурсгалт зүйлсээ огт хамгаалахгүй байгаагаас гадна бүртгэлд хамруулахгүй өдий хүрч байгаа нийтлэг зөрчил илэрчээ. Судалгаанд хамрагдсан 60 гаруй сумаас 16 суманд л  хагас дутуу бүртгэл хийсэн  байжээ. Энэ нь соёлын өвийг хамгаалах тухай хуулийн наймдугаар зүйлийн нэг, дөрөв, наймдугаар заалтыг ноцтой зөрчиж байна гэсэн үг

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
prezzo copia bracciale cartier love hi Jess. can you tell me about your scissors please? the link you posted isnt working and ive spent hrs searching online. google is not my friend right now. prezzo copia bracciale cartier love http://www.toplevejewelry.com. ru/it/migliore-anello-oro-bian co-love-cartier-copia-con-3-di amanti-p-198.html
IP:219.136.95.44  2018-05-31 12:21:15
magliette calcio Wow cuz this is extremely good work! Congrats and keep it up. magliette calcio http://www.synchronizationofus .com
IP:36.251.87.160  2018-08-14 05:57:34
rteorkin Пучеж купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин в камнях Методон в Усть-или
IP:5.62.159.169  2018-09-18 18:30:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.