Но-той Ноц-той мэдээ

2010/03/03
Share |
Хүмүүс:
Но-той Ноц-той мэдээ

Ноцтой: 1.
Монголын хөгжлийг хэдэн зуунаар тодорхойлох арвин их баялаг хэмээн нэрлэгдэж байсан Оюутолгой яваа яваандаа Монголчуудад наалдах зүйлгүй , унах ашиггүй л болох юм байна. Бид уг нь өөрсдийгөө тэжээх дэлхийн хэмжээний томоохон ордоо эдийн засагын эргэлтэд оруулчихлаа гэсэн чинь өнөөдрийг хүртэл бодит гэж хэлж болхоор нэг ч төгөргийн ашиг төсөвт болоод түмэн олонд ирсэнгүй. Айвенхоу Майнзын тал гэрээнд заасны дагуу эхний урьдчилгаа болгож 100 сая ам доллорын Чекийг сангийн сайдад гардууласан чинь тэр мөнгө нь ирсэн ирээгүй мэдэгдэхгүй шахам алга боллоо. Тэгээд одоо нөхдүүд Оюутолгойн зэсийн нөөцийн 50 хувийг алга хийчихсэн байгаа. Тайлбарлаж байгаа үнэдслэл, шалтгаан нь үнэхээр инээдэмтэй. Ердөө бүхэл бүтэн улс гүрэн ард түмнийг хүүхэд хуурч байгаа юм шиг элэглэн доромжлож байгаа юм.

Одоо говьд ус гээч юм хамгийн их хэрэгцээтэй зүйл болоод байгаа. Гэтэл Оюутолгойхон говийн бүх усыг шавхаж олборлолт явуулаад усгүй болсны дараа үлдсэн нөөцийн тал хэсэгийг бидэнд өгөх юм байна. Тэр их алт зэсэгийг усгүйгээр бол авах ямар ч арга байхгүй. Харин нөхөдүүд говьд байгаа бүх усаар авч болох бүх алт зэсээ ухаж авчихаад танай хувийг чинь Оюутолгойд нь үлдээчихлээ шүү гээд явж байж мэдэх нь.Ингээд өнөөх үзвэл үнс, харвал хальс гээд алган дотроо юм нуучихдаг шиг үзэж ,харж ,барьж болдоггүй тийм баялаг бидэнд байгаад байх шиг байна. Одоо өнөөх Оюутолгойгоо хэрэлдэж уралдан байж өгөсөн Аевехоу Майнзын техник эдийн засагын бүх ар талыг нь дааж байдаг Рио Тинто чинь Хятадын 16 компанид авилга өгсөн хэргээр шалгагдаад эхлэж байна. Ингээд манай төрийн түшээдийн хийсэн ажил бүр нь араасаа байнгын балагтай.Ард түмэнд байнгын алдагдалтай тийм л шийдвэр болчихоод байх юм. Одоо энэ байдлаараа бол монголчууд бид Оюутолгойгоос нээх их юм  ирнэ гэж итгэж найдаад хүлээхийн хэрэг байхгүйл болж байх шиг байна. “ Уурхай Оюутолгой”

Ноцтой: 2.
Mонголчууд бид чихэн дээр цэцэг ургууладаг хулхи төрийн түшээдийн хуурамч амлалтад итгэсээр , хулхидуулсаар одоо бол бараг хувь заяатайгаа эвлэрдэг болж дэ. Яасан нөгөө Баярын таван төгөлдөршил юу болов. Өнөөдөр Баярын таван бантан болцон л байж байна. Энэ эрхэм нам нь ард түмэн нь , анд нөхөд нь итгэл хүлээлгэн намын даргаар ерөнхий сайдаар томилосон чинь баахан агаарын юм ярьж байгаад өнөөдөралга болчихлоо. Америкт эмчлүүлэж байгаа л гэхийн үнэн худлыг мэдэх хүн алга. Гарцаагүй ганц үнэн бол таван төгөлдөршил нь таван бантан болсон. Та бидний ирээдүйг тодорхойлосон Оюутолгойн гэрээг хэнд хэрэггүй болгож батлуулаал ажилаа өгцөн. Өнөөдөр Баярын зуурсан бантанг хэн хутгаж байгаа нь ч тодорхой. Өнөөдрийн монголд Баяр гэдэг хүн юу хийсэн юм бэ гэдэгийг бодох хэрэгтэй болж.

Намаа бантан болгож, улс төрийг бантан болгож, эдийн засагыг бантан болгож, банкуудыг дампууруулаж санхүүгийн салбарыг бантан болгож, сонгуулийг бантан болгож хутгачихаад өөрөө хариуцлага бүхний ард нь үлдлээ. Наад хэдэн засагын газарын сайдууддаа хэл. Их хуралд мэдэгд. Оюутолгойн гэрээг л батлаад аль. Энэ гэрээтэй холбоотой ямар нэгэн болохгүй бүтэхгүй юм гархын бол би өөрөө хар толгойгоороо хариуцлага хүлээхэд бэлэн гэж мэдэгдэж байсан хүн өнөөдөр зугтаад алга боллоо. Энэ хооронд монгол улсад нийт иргэдийн 40 гаруй хувь нь нэн ядуу гэсэн нийгэмийн доод давхаргын эгнээнд нэгдэн орлоо. Ажилгүйдэл ядуурал дээд цэгтээ хүрлээ. Улс төрийн намууд эвсэн нэгдэж, хяналтын тогтолцоо алдагдлаа. Баяраар үлгэрлэсэн улс төр, бизнес эдийн засагын олгиархууд хариуцлагаас мултардаг арга замаа оллоо. Одоо бол болих цаг нь болцын бишүү. Ард түмнээр тоголож, газар нутагаараа бизнес хийж, хар амиа бодсоор хаа хүртэл явхын бэ. Өнөөдөр өөрийхөө хийсэн үйлдэл бүхнийхээ төлөө хариуцлага хүлээх хэрэгтэй баймаар.

Ноцтой: 3.
 Их хурал засагын газарын гишүүд энэ парламентийн ордондоо багтаж шингэхээ байчихаад байнаал гэхийн. Угтаа бол 76 гишүүнтэй манай улсад төрийн ордон багадах биш дэндүү томдцон байгаа гэдэгийг хэн бүхэн мэднэ дэ. Гэтэл өнөөдөр эрхэм төрийн түшээд өөрсддөө мөнгө хуваах өөрсдийхөө орох байрыг шинэчлэх, өөрсдийхөө хангамж үйлчилгээг сайжруулах тал бүх хүчээ дайчлан зүтгэж байна. Ард түмний төлөө бол гэдийчихнэ. Өнөөх ууж идхдээ уургын морь шиг урагшаа гишгэхдээ ургаа хад шиг гэвэл манай гишүүдийг хэлчихэж болно. Гомдохгүйл байх. Одоо эрхэм төрийн түшээд шинэ парламентийн ордон бариулна гэж үхэн хатан зүтгэж байна. Тэрнийхээ төлөө бол юугаа ч хайрлахгүй тэмцэж байна. Энд тэднхийн илүү дутуу гарсан бүх төсөв хөрөнгийг хамж байна. Элдэв шалдав, зардал зарлагыг танаж байна.

Ингээд нэг шинэ парламентийн ордонтой болчихвол гоёол гэцгээж байна. Гэтэл өнөдөр монголд парламентийн шинэ ордон хэрэгтэй байна уу эсвэл өөр хийж бүтээх олон зүйлд хөрөнгө мөнгө хэрэгтэй байна уу гэдэгийг л бодмоор юм. Хатуухан хэлхэд гишүүдэд шинэ ордон ямар хэрэгтэй юм бэ. Тэртэй тэргүй ард түмний итгэлийг дааж сонгогдчихоод адгийн наад зах нь хуралдаа ч ирээд суучих биш. Чуулганы хуралдаан гэхээр үстэй толгой нь арзайх шахам зугтддаг хүмүүст шинэ ордон ямар хэрэгтэй юм бэ. Ер нь бол хуралдаач суудаггүй гишүүдэд ажлын байр , тусдаа өрөө ч тохижуулаж өгөхийн хэрэг алга. Өнөөх туслахууд, зөвлөхүүд нь бүгд л хамаатан садан ах дүүс нь байдгын байна лээ. Тэдэнд ч гэсэн тийм их сэтгэл гаргаж үйлчлээд байхын хэрэг ч алга. Яг үнэндээ гишүүн нэртэй салхилагчдад шинэ парламентийн ордон байриулхаас илүү, шинээр төрөх иргэддээ зориулаад нэг төрөх эмнэлэг барьчихад юу нь болохгүй байгаа юм бэ. Өөрсдийхөө эхнэрүүдийг гадаадад аваачаад төрүүлчихдэг болхоох ядуу ардын хүүхэд хаана төрөх нь хамаагүй гэж байгаа юм уу хаашаа юм бэ.”Их хурал”

Ноцтой: 4.
 Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, төрийн ёслолын алба жижигхэн юман дээр хүртэл жалга довны үзэл гаргадаг болчихож. Сар шинийн баяраар Монгол Улсын ерөнхийлөгч Элбэгдорж нийслэлийн хамгийн өндөр настаныд очиж золгоно. Хүндэтгэл үзүүлнэ. Тэр хүн нь бол 1903 онд төрсөн Жаргалын Долгор гэдэг хүн юм байна. Тэгэхээр шинийн нэгний өдөр 107 настай Долгор гуанд би очно гээд хэлчихсэн байгаа юм. Тэгээд хөөрхий өнөөх Долгор эмээ чинь хамаг байдгаараа гоёж гоодоол, хамаг байдгаараа идээ тавагаа засаал, хамаг байдаг үр хүүхэд ач зээ нараа цуглуулаал төрийн тэргүүнээ хүлээсэн чинь ирсэнгүй. Тэгээд яасан гэсэн чинь цагаан сар өнгөрсний дараа Долгор гуай та уучлаарай. Дахиад шүүлгээд үзсэн чинь таниас өндөр настай хүн гараад ирлээ. Тэгээд ерөнхийлөгч Дулмаа гэдэг өөр хүн дээр оччихлоо гэсэн тайлбарыг хэлсэн байгаа. За яахав тэгсийн байлгүй гэсэн чинь өнөөх Дулмаа гэдэг хүн нь бас л Ховд аймагын харьяатай 1012 онд төрсөн хүн байгаа юм. Ер нь бол 100 гын дотор тоо бодож чаддаг хүн бол хэлээд өгнө дө. 1903 онд төрсөн хүх ах байхымуу.

Эсвэл 1912 онд төрсөн хүн ах болчихдогымуу гэдэгийг арван жилийн нэг хоёрдугаар ангийн хүүхдээс асуухад төвөггүй хэлэх байх. Гэтэл төрийн тэргүүнийг ирэх гэнэ гэсэн сурагаар хамаг байдгаараа бэлдэж энэ насны олдохгүй нэг хувь тохиол хэмээн үнэлэж байсан 107 настай ахмад буурай өнөөдөр бие нь өвдөж эмчилгээ хийлгэж эхэлсэн байгаа юм. Гэтэл энэ нас өндөр гарсан буурайнд яаж ийж байгаад очно гээд хэлцийн бол очих боломж байсан л баймаар юм. Харамсалтай нь ерөнхийлөгчийн тамгын газар, төрийн ёслолын алба ажилыг ингэж л зохион байгуулаж байна. Тэрнийх нь төлөөсөнд нас дээр гарсан нэг хөгшин бие нь чилээрхэж, төр түмэндээ гомдох туних зэрэгцэн байна. Харин 107 настай эмээгийнд дараа жил очно гэж ичихгүй хэлээд байж байгаа сурагтай. “Ерөнхийлөгчийн шинийн нэгэн” очсон айл нь 1912 онд төрсөн Ховдын хүн байна. Харин нөгөө буурайгийн бие муудсан. Хулхидсан

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
galaxy âèçóàëüíûå çàêëàäêè òîð ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Немане Купить героин в МоршансРº Купить НаркотиРºÐ¸ в Великом Устюге Соль в ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ Спайс в Усинск ЗакладкР¸ LSD в Ачинске Реагент в ГородовР¸ÐºÐ¾Ð²ÑÐºÐµ ЗакладкР¸ кокаин в Ð”Ð¸Ð²Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ èæåâñê êàê êóïèòü ýêñòàçè закладкР¸ в тор закладкР¸ в Эртиле купить lsd экстази Купить закладкР¸ в ЧеркессРºÐµ ЗакладкР¸ россыпь в ЗападноР¹ Двине ЗакладкР¸ методон в Чехов-8 Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Калуге Купить закладкР¸ LSD в ЧерногоР»Ð¾Ð²ÐºÐµ çàêëàäêè ñîëè îäåññû Метадон в НовопавР»Ð¾Ð²ÑÐºÐµ Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Кашира-8 купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в воронежРµ стаф в Севск Купить lsd в Яровое закладкР¸ спб соли ЗакладкР¸ методон в Ð¢Ð¸Ð¼Ð°ÑˆÐµÐ²Ñ ÐºÐµ Реагент в ЭнгельсРµ íîâîêóçíåöê êóïèòü ýêñòàçè гашиш закладкР° соль томск закладкР¸ Метадон в Ефреме фен шуй закладкР° фундамеР½Ñ‚Ð° купить кристалР»Ñ‹ в алматы Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в КерчьосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся Купить Шишки в Миасс Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Кыштыме
IP:146.185.205.53  2017-12-20 02:06:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.