Анхаараарай, чих дэлссэн хачин мэдээ ...

2010/03/03
Share |
Хүмүүс: Д Зоригт | 
Анхаараарай, чих дэлссэн хачин мэдээ ...

Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зоригтыг МАХН-ын даргад дэвшүүлнэ гэнээ. Ийм хачин чих дэлдийлгэсэн яриа таржээ. Мэдээж энэ МАХН-ын одоогийн дарга Баярын хувилбар гэнэ. Нэгэнт МАХН-ын даргыг өөрчлөх аян өрнөсөн учраас тэрээр өөрийн хүнийг энэ суудалд суулгахаар төлөвлөж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ 3-р сар улс төрийнхний хувьд нэлээд идэвхитэй сар байхнээ. МАХН-ын бага хурал энэ сарын сүүлээр болох бол АН-ын үндэсний зөвлөлдөх хороо хуралдана. Мөн ИЗН-ын их хурал ч болох юм. ИЗН-ын хувьд 10 жилийнх нь ой болж байгаатай холбоотойгоор хуралдаж байгаа бол МАХН-ын хувьд энэ бага хурал хуучин даргыгаа өөрчилж улмаар одоогийн удирдлагуудын нөлөөг багасгах олон бүлэглэлийн олон санаа агуулсан хурал болох төлөвтэй байна.МАХН-ын одоогийн дарга Баяр 25-р их хурлаараа намын дарга ерөнхий сайд байна гэсэн журмыг гаргуулсан ч одоо ерөнхий сайдаасаа нэгэнт буусан тэрээр намын даргынхаа суудлыг өгөх хэрэгтэй болоод байгаа юм. Үүнийг ч МАХН-ын жирийн гишүүд шаардаж энэ удаагийн бага хурлаараа намын даргыг өөрчлөх асуудлыг хөндөхөөр зэхэж байна. Нэгэнт огцрох нь  тодорхой болсон намын даргын суудалд хэнийг суулгах вэ гэдэг нь Хувьсгалт намын доторх фракцуудын толгойны өвчин болоод байна. МАХН-ын удирдлагууд АНУ-д биеээ эмчлүүлж байгаа намын дарга Баярыгаа эргэж ямар тактиктай энэ бага хуралд оролцох талаараа ярилцсан. Тэдний нэр дэвшүүлж байгаа хүн нь Баяр даргад ихэд тоогдож гэрлийн хурдаар засгийн газрын сайд,УИХ-ын гишүүн болсон Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зоригт гэнэ. Зоригтыг намын дарга болгох нь даргын суудлаа өгсөн ч нам доторхи нөлөөгөө алдахгүй гэсэн одоогийн дарга Баярын санааг батлан харуулж байна.

Гэвч жигүүрийнхэн бас намын бусад акуулууд Зоригт гэх энэ жижигхэн залууд намын даргынхаа суудлыг зүгээр нэг тавиад туучихна гэж байхгүй. Жигүүрийнхэн л гэхэд намын одоогийн удирдлагын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж энэ удирдлагуудыг далаар нь цэвэр тавих төлөвлөгөө боловсруулж байгаа талаар ч мэдээлж байна.  Тэд хариуцлагын хувьсгалыг эхлүүлье гэсэн уриа гаргаж УИХ-ын гишүүн Энхтүвшинг намын даргад нэр дэвшүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Үүний хажуугаар одоогийн ерөнхий сайд Батболд түүнтэй нэг фракц гэж яригдах ЗГХЭГ-ын дарга Хүрэлбаатар тэргүүтэй залуус мөн л зүгээр сууж байгаад суудлаа өгөхийг бодохгүй. Энэ мэтээр МАХН-ын дотор намын эрх, засгийн эрхийг гартаа авах өрсөлдөөн өрнөж байна. Харин засгийн эрхийг барьсан одоогийн МАХН-ын дарга БАяр түүний дагалдагч Зоригт нар хамгийн наад зах нь дэлхийд ховорхон Оюутолгойн орд газрыг Авйенхоу Майнзад зүгээр л бэлэглэснийх нь төлөө дахин нэг засгийн газрыг тэдэнд даалгана гэвэл Монголчуудын хувь заяаа хаашаа эргэхийг хэлэх аргагүй. МАХН-ын бага хурал, тэдний гаргах шийдвэрээс Монголчуудын хувь заяа их бага хэмжээгээр шалтгаалахыг хүлээн зөвшөөрч анхаарах хэрэгтэй болж байна

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.