Их хүчтэй болохоор бөмбөрөө сүк гээд л өргөчихдөг

2010/03/04
Share |
Хүмүүс: Алтан Ураг | 
Их хүчтэй болохоор бөмбөрөө сүк гээд л өргөчихдөг

Монголын анхны этник хамтлаг болох “Алтан ураг”-ийн ганц “сарнай”, Монголын анхны эмэгтэй бөмбөрчин Б.Болортунгалагийг мэдэхгүй хүн цөөхөн байх. Хилийн чанад хөгжмийн фэстивальд оролцож явсан "Алтан ураг" хамтлагийн залуус гахайн ханиадны хамгийн эхний дайрлагад өртсөн монгол хүмүүс болоод санд мэнд эргэж ирсэн сургаар ганц бүсгүйд нь санаа зовсон хүн олон байсан гэдэг. “Алтан ураг” хамтлаг олон харчуултайг бодоход ганц охиноо их эрхлүүлдэг байх гэж бодмоор. Харин Болортунгалаг энд тэнд, аялан тоглолт гээд хаа ч явсан эр эмийн ялгаа арилчихсан, би их хүчтэй болохоор өөрийнхөө хөгжмийг “сүк сүк” гээд л өргөчихдөг шд, тэднийг  огт гуйдаггүй гэх нь хэтэрхий эршүүдийн шинж биз. Эршүүд гэснээс Болортунгалаг бүр багаасаа л ахтайгаа байлдаж тоглоод өссөн болохоор цагдаа болох мөрөөдөл нь байсан гэдэг. Магад урлагийн зам руу хальтирчихаагүй бол их шударга сайхан цагдаа болох байсан ч юм бил үү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.