Сайд гуай тойргийнхондоо хөөгдөн, аргаа бараад хотод иржээ

2010/03/04
Share |
Хүмүүс: Л Гансүх | 
Сайд гуай тойргийнхондоо хөөгдөн, аргаа бараад хотод иржээ

Байгаль орчны сайд Л.Гансүх Дархан-Уул аймаг руу зорчин төрийн сайдын хүчийг үзүүлэхээр очоод АН-ынхаа анхан шатны байгууллагын гишүүдэд шившигтэйгээр хөөгдөөд ирсэн сурагтай. Угаас АН-ынхан хэзээний л дарга цэргээсээ далдирч байгаагүй, давилуун улс. Гэтэл эрхэм сайд тус аймгийн АН-ын удирдлагыг солих гэж хүч сүрийг үзүүлсэн нь чухам л гэдэнг нь хөдөлгөж орхижээ. Тэд төрийн сайдыг эгээтэй л зодчихолгүй хурлын танхимаас хөөж гаргасан бөгөөд "Энэ нэг юм "Ах" намынхантай хамтарсан засагт ажиллаад бүр муу зан сурчихаж. Уг нь "Ах" намынхнаас авах зүйл их бий ч энэ нөхөр хамгийн хэрэггүйг нь сурчихдаг бүтэлгүй эд юм даа" хэмээн явсных нь дараа баахан шоолсон нь тэнүүлч салхиар дамжин явсаар нийслэлд ирснийг сонссоноо уламжиллаа.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.