Өөрийнхөө хэмжээнд барилдсан болохоор надад харамсах зүйл байдаггүй

2010/03/04
Share |
Хүмүүс:
Өөрийнхөө хэмжээнд барилдсан болохоор надад харамсах зүйл байдаггүй

Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Азийн аварга Х.Болдбаатар олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд хэд хэдэн удаа түрүүлж байсан амжилт арвинтай нэгэн. Тэрбээр 2008 оны Бөртэ-Чоно наадмаар шилдгийн шилдэг дасгалжуулагчаар шалгарч байсан. Өдгөө жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та жүдо бөхийн халуун ам бүлд багтаад олон жил болж байгаа. Харин сүүлийн жилүүдэд дасгалжуулагч хийж байна. Шавь нар чинь эхнээсээ өндөр амжилт үзүүлж байна шүү?
-Дасгалжуулагч хүн шавь нарынхаа амжилтаар баярлаж бахархаж байдаг шүү дээ. Энэ утгаар шавь нар маань өндәр амжилт үзүүлж манайхан жүдо бөхөер дэлхийн болон олимпийн аваргатай боллоо. Сая Европын аварга шалгаруулах цуврал тэмцээнд тамирчид маань мен амжилттай оролцсон. Тэр бүгдээс бид цаашид ажиллах урам эрч хүчийг авдаг. Гараа сайн бол бариа сайн гэдэг шиг манай жүдо бөхийн амжилт 2008 оны олимпоос хойш буураагүй, явсан тэмцээн бүрдээ тамирчид амжилт үзүүлсээр байгаа. Энэ бүхэнд дасгалжуулагч бидний ажлын үр дүн гарч байдаг. Манай Жүдо бөхийн холбоо “Амжилт хамтын хүч” гэсэн уриатай. Үүнийхээ хүчинд олон сайхан амжилт үзүүлж байгаа гэж боддог. Тиймдээ ч би “Бөртө чоно” наадмаас хамтын хүчэәр шилдгийн шилдэг дасгалжуулагч болсон. Миний хувьд тамирчдаа амжилтаасаа гадна зөв хүмүүжил төлөвшилтэй хүн болоосой гэж хүсдэг.

-Зөв төлөвшилтэй тамирчин хэр олон байна вэ?
-Зөвхөн жүдо бөх гэлтгүй апь ч төрлийн спорт хувь хүний хүмүүжилд чухал нөлөөтэй. Тиймээс ч эрэмгий дайчин, ямар ч бэрхшээлд шантардаггүй, хатан тэвчээртэй тамирчин олноор гарч байна. Барилдааны дүрэмд ч зөв төлөвшлийн талаар оруулж өгсөн байдаг. Тухайлбал барилдаан дууссаны дараа сэтгэлийн хөдөлгөөнөө хэт их гаргаж түүнийгээ барьж чадахгүй байхыг хориглодог. Хэзээ ч тиим байдал гаргаж болохгүй гэж сургадаг.

-Шавь нараа барилдахаар гарахын өмнө нь юу гэж захиж хэлдэг вэ?
-Өмнө нь бүх талаар нь бэлтгэчихдэг болохоор барилдаанаа зөв төлөвлөөд ухаантай зоригтой барилдаарай. Тэгсэн нөхцөлд амжилт ойрхон байгаа шүү гэж захидаг даа.

-Та өөрөө тамирчин байсан. Тамирчин, дасгалжуулагч байх хоёрт нэлээд зааг ялгаа байгаа даа?
-Тиим шүү. Тамирчин байхад зөвхөн өөрийнхөө төлөө явдаг байсан. Харин дасгалжуулагч болохоор тамирчдаа яаж амжилт гаргуулах боломж нөхцөл байна гээд санаа зовох зүйл их. Мэдээж тамирчин байхдаа улс орноо төлөөлж олон уралдаан тэмцээнд оролцож байсан. Спортын буянаар олон орноор явж юм үзэж нүд тайлсан.

-Олон удаа учраа таарсан бөхчүүд байв уу?
-Нэгжингийн гол өрсөлдөгч нартайгаа бүгдтэй нь өгөө аваатай байсан. Тэр эвгүй, энэ эвгүй гэвэл бүгд л эвгүй шүү дээ. Бүгд л чансаатай сайн тамирчид байлаа. Хамгийн гол нь тэр бүхэнд тохируулж бэлтгэл сургуулилтаа сайн хийх хэрэгтэй. Хэн бэлтгэл сургуулилт сайтай байна тэр хүн ялж амжилтад хүрдэг жамтай. Ялангуяа миний 71 кг-ын жинд гадаадын гэхээсээ илүүтэйгээр дотоодын өрсөлдөгч их байсан. Эн тэнцүүхэн өрсөлддөг зургаан тамирчинтайгаа ана мана үзэж өөшйгөө улам хурцалдаг байлаа тэр хэрээр тамирчдын чанар чансаа ч ахидаг юм билээ. Солонгос, Японы тамирчидтай хамгийн олон удаа таарч барилдаж байсан. Би үүрэх мэхээр учраа бөхөө ихэнхдээ ялдаг байсан.

-Та олимпид оролцож явсан. Олимпийн сайхан дурсамж сэтгэлд тань тодхон үлдсэн байх даа?
-Тамирчин хүн болгон олимпид оролцож амжилт гаргахыг хүсч мөрөөддөг. Миний хувьд 1992 онд Барселионы олимпид орсон. Анх удаа олимпид оролцож байсан болохоор энэ том наадамд амжилт үзүүлэх юмсан гэж их хичээсэн. Харамсалтай нь түүндээ хүрч чадалгүй зургадугаар байрт орсон. Дараа нь даагаа нэхэж 1996 оны Атлантын олимпид орсон. Энэ олимпид мән л медалийн үзүүрээс атгаад алдсан. Олимп бүхэн л сайхан шүү дээ. Гэхдээ анхны юм үнэтэй, амттай байдаг болохоор Барселоны олимп сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Түүнээс хойш хөл бөмбөгийн тэмцээн үзэхдээ ч Барселона багийг дэмждэг болсон.

-Тэгвэл ямар нэг харамсах зүйл сэтгэлд тань тээгдэж явдаг уу?
-Өөрийнхөө чадлаар зүтгээд хэмжээ л тэр байсан учраас харамсах зүйл надад байдаггүй. Бодвол бэлтгэл сургуулилт маань ч тэр хэмжээнд байсан байлгүй. Гэхдээ би тухайн үөдээ бэлтгэлээ хийгээд болчихжээ гэж боддог байсан. Тэгвэл өнөөдөр тэр бүхэндээ дүгнэлт хийгээд олсон ололтоо улам батжуулж алдаагаа давтахгүйн төлөө тамирчидтайгаа ажиллаж байна. Алдаа онооны аль аль нь байсан учраас түүндээ сэтгэл хангалуун байдаг. Өөрөөр хэлбэл алдаа онооноосоо кайф авдаг гэх үү дээ.

-2012 оны олимпид тамирчдаасаа амжилт хүлээж суугаа биз?
-Тэгэлгүй яахав. Энэ тал дээр Жүдогийн холбоо бүхэлдээ анхаарч байгаа. Өмнөх амжилтаа бататгаж дахин аваргатай болохын төлөө зүтгэнэ шүү дээ. Холбооны зүгээс ч сайн ажиллаж байгаа. Гэхдээ тэр, энэ гэж нэрийг нь онцолж хэлээд яахав. Харж байгаа хэд хэдэн тамирчин бий.

-Жүдогийнхоо 60, 66 кг-ын жиндээ найдлага тавьж байгаа гэсэн. Танд тийм жингийн шавь хэр олон байгаа вэ?

-Зөвхөн дээрх жингээр хязгаарлагдахгүй бүх л жинтйн тамирчдадаа найдвар тавьж байгаа. Гэхдээ монголчуудын дундаж жин 60,66 кг байдаг учраас энэ жингүүд өрсөлдөгч ихтэй. Тэр хэрээрээ өндәр амжилт үзүүлдэг.

-Спортын хүмүүс чөлөөт цагаа их зугаатай өнгөрөөдөг. Таны хувьд?
-Надтай жүдогийн дугуйланд хамт явдаг байсан найзуудын ихэнх нь өөр ажил эрхэлдэг. Гэсэн хэдий ч тэд спортоо үгүйлж бэлтгэл сургуулилтаа хиймээр санагддаг юм билээ. Тэгээд л олон жил бэлтгэлээ орхичихсон хүмүүс татами дээр гарч ирэхээрээ унаад л бие нь их хөшүүн болчихдог юм байна. Ер нь эрдмийн хүн гээд гүзээ суугаад байх албагүй шүү дээ. Ажлынхаа хажуугаар өөртөө цаг зав гаргаж спортоор хичээллэх хэрэгтэй. Миний хувьд жүдо бөхөөсөө алхам ч холдох дургүй. Хүүхдүүддээ өөрийн мэддэгээсээ хэлж өгч суух сайхан байдаг. Харин бэлтгэлийн дараа залуу тамирчин байхдаа яаж хөглөж байсан тухайгаа ярихдуртай. Ялангуяа хөдөөнөөс ирээд юугаа ч мэдэхгүй байхдаа их хөглөдөг байлаа шүү дээ.

-Сүүлийн үед эмэгтэй жүдочид хүч түрэн орж ирж эрэгтэйчүүдээсээ дутахгүй амжилт үзүүлж байгаа. Энэ тал дээр дасгалжуулагч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Манайд 1970 оноос эмэгтэй жүдо нэлээд эрчимтэй хөгжсөн. Түүний дараа нэг хэсэг хугацаанд завсарлаад 1990 оноос дахин хөгжиж эхэлсэн. 20 жил завсарласан гэхэд өнөөдөр эмэгтэй жүдочдын амжилт харьцангуй өндәр байна. 20 жилийнөмнө тамирчин байсан бүсгүйчүүд эхнээсээ дасгалжуулагч болоод хойч үөэ бэлтгэж байгаа нь тун сайхан хэрэг юм.

-Тамирчин байхдаа багш нараасаа юуг ил үү сурч авсан бэ?
-Юуны түрүүнд багш нараасаа хүмүужлийг олж авсан. Тийм учраас татами дээр багшийн хэлсэн үг хууль юм шиг санагддаг. Ер нь спортын хүмүүс шударга талдаа байдаг. Гэхдээ шударга байна гээд буруу үйлдэл хийгээд байвал еөртөө ч гэсэн тийм таатай зүйл болохгүй шүү дээ. Би тийм байдалтай эвлэрч чаддаггүй. Ер нь жүдо бөх хэцүү ч гэсэн хүнийг сайн хамт олон найз нөхөдтэй болгож өгдөг нэр хүндтэй спорт.

-Спортынхон гадагшаа яваад ирэхдээ чамин бэлэг дурсгалын зүйл их авчирдаг. Та ямар бэлэг сонгож авчирдаг вэ?
-Тухайн улсын олимпийн бэлгэ тэмдэг болсон эмблемийг цуглуулдаг. Хадгалахад дурсгалтай байдаг юм. Бас дотны найзууддаа хувцас авчирч өгдөг. Ер нь би тэмцээнд явах бүрдээ өөрт таалагдсан гоё хувцас байвал үнэ хайрлахгүй авдаг.

-Гадаадын тамирчин найзууд олонтой болж хоорондоо туршлага солилцдог байх даа?
-Америк, Япон, Солонгост байдаг миний уөийн тамирчид одоо бүгд дасгалжуулагч болцгоосон. Бүгдтэй нь харилцаа холбоотой байдаг. Ялангуяа Солонгосын ахлах дасгалжуулагч бид хоёр нэг жинд барилддаг байсан. Бид Европын цуврал тэмцээнээс их туршлага солилцдог. Тэмцээн дууссаны дараа хамтарсан бэлтгэл хийж бүр ч бие биесээ сайн таньдаг болцгоодог. Бас бие биенийхээ барилдааны арга барилыг ч сайн мэддэг болчихдог юм.

-Хүүхэд байхдаа анх тэмцээнд оролцоод юугаар шагнуулж байсан бэ?
-Би жүдогийн спорттай 13 настайгаасаа эхэлж нөхөрлөсөн одоо 27 жил болж байна. Жүдогийн дугуйлан Спортын төв ордон дээр өсдүгээр сарын нэгэнд цуглаад хавар юу сурснаа тайлагнаж тэмцээн явуулдаг байсан юм. Би тэр тэмцээнд түрүүлж “Гадаад хәл яаж сурах вэ” номоор шагнуулаад их баярлаж билээ.

-Хүү тань спортоор хичээллэж байгаа юу?
-Хүү маань спортод их сонирхолтой. Одооноос жүдогоор барилдаж эхэлж байгаа. Хүүгээ энэ спортоороо тууштай явж сайн тамирчин болоосой гэж хүсдэг.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
megstdrwt PGaTe4lnxiedmmnqfi, [url=http://vhjiwdhbcgzl.com/] vhjiwdhbcgzl[/url], [link=http://lwezsmncmlaq.com/ ]lwezsmncmlaq[/link], http://jyzygszjubsp.com/
IP:31.184.238.87  2019-03-24 19:58:45
krgijx AKo1WVofjqknhdrtqv, [url=http://cvqcdokasiem.com/] cvqcdokasiem[/url], [link=http://bcrofgeyvoef.com/ ]bcrofgeyvoef[/link], http://gflsgjyjbaqy.com/
IP:31.184.238.210  2019-07-19 02:51:09
rdjckupkv z8vWvDwywjwmukjais, [url=http://nlbcmywwbrqp.com/] nlbcmywwbrqp[/url], [link=http://axabeawfxowd.com/ ]axabeawfxowd[/link], http://erxkffgutmem.com/
IP:31.184.238.177  2019-07-19 19:27:01
rprwjt GYhnrhkqnhgedqiuox, [url=http://pblqwpyjigqk.com/] pblqwpyjigqk[/url], [link=http://wfbnlwsmwgho.com/ ]wfbnlwsmwgho[/link], http://rnpfwaxgsfnc.com/
IP:31.184.238.151  2019-07-19 21:02:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.