Наран хошин урлагийнхны бай болов

2010/03/05
Share |
Хүмүүс: Наран | 
Наран хошин урлагийнхны бай болов

Дуучин С.Наран өвөрмөц дуу хоолойгоороо олонд хэдийнэ танигдсан. Заримдаа энэ нь түүний имиж юм уу даа гэж ч бодогддог шүү. За ямартаа ч дуучин С.Наран сүүлийн үед яг энэ байдлаараа хошин урлагийнхны анхаарлыг ихэд татах болсон байна билээ. Хэрвээ та санаж байгаа бол энэ жилийн шинэ жилийн баяраар “Х-ТҮЦ” продакшны жүжигчин И.Одончимэг С.Наран болж хувирсан шүү дээ.

Жүжигчин бүсгүй түүний өмсдөг хар малгай шиг малгай өмсч, том нүдний шил зүүн бас түүний үйл хөдөлгөөнийг яг дууриана билээ. Бараг хараа муутайхан хүн бол Наран өөрөө л байна шүү гэж харахаар. Тэгвэл тэр хошин урлагийн бас нэг хүний овоо хараанд өртөөд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл андынхаа хамт элэглэлийн төрөлд хүч үзэж буй Суурийн. Зориуд бүдүүн дуугаар яриад байна уу даа гэмээр байдлаараа тэр ийнхүү хошин урлагийнхны олз болсоор.

Х.Мишээл /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.