Бид ямар ч зорилгогүйгээр дарга нараа хөнөөсөн. Дархан орж архи уухыг л хүссэн юм

2010/03/05
Share |
Хүмүүс:
Бид ямар ч зорилгогүйгээр дарга нараа хөнөөсөн. Дархан орж архи уухыг л хүссэн юм

Байлдагч Р.Энхжаргалд 20 жил, Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулгаа нарт цаазаар авах ял оноолоо

Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн долдугаар заставын удирдлагуудыг буудан хөнөөсөн Э.Оюунболд, Р.Энхжар¬гал, Г.Лхагважав, М.Тулга нарын шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Шүүх хурлыг тус дүүргийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, хяналтын прокурор Ц.Насан¬бат улсын яллагчаар орж, өглөөний 09.30 цагаас үдшийн 21.30 цаг хүртэл үргэлжлэв. Хурлыг нээлттэй хийх ёстой байсан  ч хаалттай хийхээр болов. Шалтгаан нь ердөө л цэргийн ангийн байршил, буу зэвсгийн тоо зэрэг нь төрийн нууцад хамаарах учраас тэр гэнэ.

Хохирогчдын ар гэрийнхэн “Монголын ард түмэн хэргийн талаар мэдэх ёстой. Бидний хүү, тангараг өргөсөн дайчныг онц хэрцгийгээр хөнөөсөн алуурчдын үнэн зөвийг олон нийтэд дэлгэх хэрэгтэй байна” хэмээн шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч байсан юм.

Шүүх хуралд барьцаалагдсан хилчин Д.Бадамлха гэрчээр оролцож, талийгаач нарын аав ээж, эхнэр болон шархадсан дэслэгч Ц.Сод-Эрдэнэ ирсэн байв. Мөн хилчдийн аминд хүрсэн буу, зэвсгийг шүүх хурлын танхимд нотлох баримт болгон авчирчээ. Ийнхүү 10 цаг үргэлжилсэн хаалттай шүүх хурлын нээлттэй тэмдэглэлийг хүргэе.

“БРИГАД КИНОНД ГАРДАГ ШИГ ГОЁ БАЙНА ШҮҮ”

Шүүгдэгчид шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ хэргийг яагаад үйлдэх болсон тухайгаа нарийвч¬лан ярьсан байна. Ингэхдээ хэрэг гарсан өдрөөс 10 хоногийн өмнө дарга нараа хөнөөх тухай үгсэн ярилцжээ. Энэ нь ямар нэгэн өс хонзонгийн шинжтэй биш гэдгээ хэлсэн байна.

“Хэрэг гарахын өмнөхөн заставаас ирсэн шалгалтынхан биднийг “Муу жижүүрлэж байна” гэж загнасан юм. Р.Энхжаргал хоол хийгээд аягаа угааж байсан. Харин байлдагч М.Тулга, Г.Лхагважав нар харуулын манаанд зогсч байсан. Энэ үед байлдагч Э.Оюунболд “Үхэр огтоно ална” гээд гутал бариад явж байснаа харуулын даргыг буудчихсан.  Тэгээд бид түүний дарамтан дор застав руу буу бариад гүйсэн” гэж мэдүүлцгээжээ. Харин энэ мэдүүлгийг  Э.Оюунболд эсэргүүцэж “Хэргийг би зохион байгуулаагүй. Бүгдээрээ л хүн буудацгаасан” гэсэн байна. Тэд харуулын даргыг хөнөөснийхөө дараагаар дөрвүүлээ заставын байр руу явцгаажээ. Гүйж явахдаа “Оросын Бригад кино шиг гоё байна шүү. Тэгээд кинонд гардаг шиг дөрвүүлээ найз” хэмээн ярилцаж байсан тухайгаа шүүх хуралд мэдүүлсэн аж. Тэд заставынхаа гадаа ирэхэд ээлж солигдож байсан учраас харагдахгүйн тулд хоёр хуваагдан цэргийн ангийн  хоёр талаас орцгоосон байна. Гадаа нь Э.Оюунболд. Р.Энхжаргал нар  жолооч н.Хадбаатарт буу тулган барьцаалж үлдсэн бол байлдагч Г.Лхагважав, М.Тулга нар цэргийн анги руу зэвсэглэсэн буутай оржээ. Энэ үед цэргүүд биллъярд тоглож байсан гэнэ. Шүүх хурлын үеэр талийгаач С.Бум-Эрдэнийн эхнэр О.Ганжил¬маагийн асуултад шүүгдэгчид ингэж хариулжээ.

О.Ганжилмаа: -Та нар миний ханийг ямар шалтгаанаар хөнөөсөн юм. Тэд та нарт сайн л ханддаг байсан шүү дээ?
-Шүүгдэгчид: -Ямар ч шалтгаан байгаагүй.

О.Ганжилмаа:-Тэгээд яагаад хөнөөсөн юм?
-Шүүгдэгчид: -Хариулж мэдэхгүй юм. Бид Дархан орж шар айраг ууна гэж л бодож байсан.

О.Ганжилмаа: Та нар таван сарын дараа халагдах байсан шүү дээ?
-Шүүгдэгчид:/хариулах боломжгүй/

Шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Байлдагч нар дарга нараа хөнөө¬сөн шалтгаан нь хувь хүний  хүмүүжил, эцэггүй өссөнтэй” холбоотой гэж тайлбарласан байна. Ингэхдээ тэд “Цэргийн ангийн албаны зохион байгуулалт муу учраас хэрэг гарсан” гэжээ. Харин яагаад хөнөөх болов гэдэг шалтгааныг шүүгдэгчид өөрсдөө ч хариулж мэдэхгүй гэцгээв. Тэд шүүх хурлын үед РС тоглоомд донтотлоо тоглодог байсан тухайгаа хэлсэн байна.

Хохирогчид төрд тангараг өргөсөн цэрэг даргынхаа амийг хөнөөсөн гэдэг шалтгаанаар яллагдагч болон төр, засгаас нийт 400 сая төгрөг нэхэмжилж байгаа аж. Шүүх хурлын дараа талийгаач С.Бум-Эрдэнийн эхнэр О.Ганжилмаа “Тэд дарга нараа ямар ч зорилгүйгээр хөнөөсөн гэж байна лээ. Дархан орох зорилготой байсан гэсэн. Хэлэх ч үг алга. Тавхан сарын дараа халагдах цэргүүд байж миний хоёр хүүхдийг өнчрүүлж, амь амьдралыг маань бусниуллаа шүү дээ. Цаашид би яаж амьдрахаа мэдэхгүй байна. Миний хүү “Аав хуучин ажилдаа /Завхан аймаг/ цэргийн дарга хийж байгаа. Мөнгөтэй болохоороо пургон машинаар аавыгаа хотод авчирна даа” гэж яриад сэтгэл үймрүүлээд байх юм” гэлээ. Дугаар шилжих мөчид анхан шатны шүүхийн эцсийн шийд гарсан байв. Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2, 112.2,147.2-т заасан үндэслэлээр байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга нарт цаазаар авах ял оноож, Р.Энхжаргалд 20 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Д.Болормаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley bQ916t http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.10  2015-08-09 23:33:22
dmtwkwh JrOAkBvbfmgoboqgnz, [url=http://orqmcckyonzn.com/] orqmcckyonzn[/url], [link=http://jshjthwrnwoz.com/ ]jshjthwrnwoz[/link], http://fnwsrfjncodt.com/
IP:31.184.238.9  2017-06-15 08:02:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.