Тамсагийн нефтийн нууц гэрээний талаар тайлбар хийхийг шаардлаа

2010/03/05
Share |
Хүмүүс:
Тамсагийн нефтийн нууц гэрээний талаар тайлбар хийхийг шаардлаа

Манай улс дэлхийд ховорхон  байгалийн баялагтай орон  гэж цээжээ дэлдэх дуртай. Дуусашгүй их баялаг байгаа мэт ойлгож урд хөршийнхөнд найр тавин бэлэглэсээр өнөөдөр монголын өмнөд нутагт монгол биш хятад болж хувирсан. Үүний нэг жишээ Доронд аймгийн Матал суманд үйл ажиллагаа явуулж байгаа Тамсагийн орд. Тус ордынхон хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаад тайлбар хийхийг байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн эвслээс шаардаж байна. Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж байгаа Петро чайна дачин тамсаг  компани манай улсын нутагт сүүлийн таван жилд монгол улсын хууль дүрмийг уландаа гишгэж, холбогдох байгууллагуудаас гаргасан дүрэм журмыг мөрдлөг болгохгуй  байгаа юм. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2007 оны 6-р сарын 5-ны өдөр хууль зүйн, сангийн, гадаад хэргийн, зам тээвэр аялал жуулчлалын үйлдвэр худалдааны сайдуудын хамтарсан  тушаал, 2008 оны 1-р сарын 8-ны өдрийн сангийн болон үйлдвэр худалдааны сайдуудын хамтарсан тушаалаар  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  петро чайна дачин тамсаг компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх дахин боловсруулах хэлэлцээр хийх ажлын хэсгийг хоёр ч удаа байгуулсан ч гурван жилийн турш гэрээг өөрчдлөөгүй тэр ч бүү хэл энэ хугацаанд хайгуулын ажлыг хийж дуусгажээ.

Энэ мэтчилэн монголчуудыг басамжилсан, доромжилсон олон үйлдлийг монголын хөрсөнд байгаа баялагыг тонн тонноор нь зөөж байгаа хятадын нэгэн компани гаргаж байна.Эрт дээр үеэс  дорнодын тал хэмээн омогшиж ирсэн  алдаршсан онгон дагшин нутагт  өнөөдөр өвөрлөгч этгээдүүд ажиллаж, урд хөршийн далбаа хийсч байгаа нь монголын нутаг уу, хятадын нутаг уу хэмээн эргэлзэхэд хүргэж байна. Ашигт малтмалын тухай хуулинд монголын талаас 90 хувь нь гадаадын 10 хувийн ажиллах боловсон хүчинтэй байна гээд заачихсан. Гэтэл ард түмнээ биш, амин хувийн ашгаа боддог Баярын засгийн газар зөвхөн Дорнодын тамсагийн үйлдвэрт хятадын 80 хувийн, монголын 20 хувийн ажилчин байна гэсэн хачирхалтай тогтоолыг гаргажээ. Цаана хэн гээч эрх мэдэлтний эрх ямба нуугдаж байгаа нь сонин байга юм. Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн эвслээс Газрын тосны газар бүтээгдэхүүн хуваах гэрээний хувь, түүний биелэлтийг хянасан болон дүгнэсэн тайлангуудыг авах хүсэлтийг удаа дараа гаргасан ч байгуллагын нууц, нэг талын зөвшөөрөлгүйгээр гурав дахь этгээдэд өгөхгүй гэсэн хариу өгчээ. Мэдээж үүний цаана нэг том албан тушаалны эрх мэдэл эрх ямба нь нуугдаж байгаа ойлгомжтой.

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.