"Universe best song"-ийн ерөнхий шүүгч солигдоно

2010/03/06
Share |
Хүмүүс:

 “UBS” телевизийн “Universe best song” олон улсын фэстивал хоёр дахь жилдээ зохион байгуулагдан, оролцогчдоо шалгаруулж буй. Харин өмнөх жилээс ч илүү оролцогчдыг бүртгээд байгаа уг шоуны ерөнхий шүүгч Жаргалсайхан энэ удаадаа чөлөө хүссэн гэнэ шүү. Тэрээр 2010 онд “Чингис хаан” хамтлагийн 20 жил, “Соёл эрдэнэ” хамтлагийн 40 жилийн ой гээд түүхэн үйл явдлуудыг ёслол төгөлдөр зохион байгуулах комиссын ажилд оролцож байгаа учир уг шоуг шүүхээс татгалзсан байна. Өнгөрсөн жилийн түүхийг харвал ерөнхий шүүгч маш энэрэнгүй, өршөөлтэй нэгэн байсан нь олон оролцогчдын хувьд боломж байсан. Харамсалтай нь энэрэнгүй эрх мэдэл бүхий шүүгч энэ жилийн шоуг шүүхгүй болсон нь шинэ оролцогчдын хувьд хамгийн эхний азгүйтэл байж ч болох. Ерөнхий шүүгчгүй болсон ч гэсэн үзэгчид "Universe best song"-оос маш их зүйл хүлээж буй. Яг л өнгөрсөн жилийн финалд үлдсэн шижижгнэсэн 25 залуус шиг авъяаслаг оддыг хайж байгаа нь лавтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.