Гишүүний буянаар бүтэн энгэртэн үлдээгүй гэнэ

2010/03/06
Share |
Гишүүний буянаар бүтэн энгэртэн үлдээгүй гэнэ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд Өвөрхангай аймгаас хоёронтоо сонгогдсон туршлагатай төрийн түшээ. Дам сонсвол тэрбээр өнгөрсөн сонгуулиар гарч ирэх гэж нэлээд чардайсан гэдэг.

Сонгуулийн эхний мэдээ ирэхэд мань эр байнд ч үгүй, банзанд ч үгүй байж. Харин нинжа нарын өлгий нутаг Уянга сумаас З.Энхболд гишүүн торойтол гарч ирж эрхэм гишүүний мандат өвөрлөж чаджээ. Мань эр Уянгачуудын энэ ачийг санаж саяхан болж өнгөрсөн Ардчиллын ойн медалийг тус сумын хар халзан хоньд хүртэл өгсөн сурагтай. Намдаа нэр нөлөөтэй эрхэм гишүүний буянаар Уянга сумынхан бараг бүгдээрээ шахам гавьяатууд болж, энгэртээ медаль гялалзуулаагүй хүн үлдээгүй гэнэ шүү

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.