"The Hurt Locker" 82 дахь удаагийн Оскарын шилдэг киногоор шалгарлаа

2010/03/09
Share |
Хүмүүс:

Америкийн кино академийн 82 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол яг одоо Холливудын Кодак театрт зохион байгуулагдаж байна.

Оскарын шагналтнууд ар араасаа тодорсоор өдгөө бараг л бvхий л шагналын эзэд нь тодорхой болжээ.

Энэ удаагийн наадамд Жэймс Кэмероны найруулсан “Аватар” киног шуугиан тарьж, хамаг шагналыг хамна хэмээн олон нийт ярьж байлаа. Гэвч vнэндээ vзэгчдийн саналаар болсонгvй. Харин гэнэтийн эргэлт Оскарт гарч, "The Hurt Locker" кино шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг дуу гээд ёстой л олныг гайхшруулсан дөрвөн шагналын эзэн боллоо.

Иракийн дайны тухай өгvvлдэг энэхvv киноны найруулагч нь Кэтрин Бигелов гэх бvсгvй юм. Ийнхvv тэрээр Оскараас шилдэг найруулагч шагналыг авснаар анх удаа эмэгтэй шилдэг найруулагч тодорч буй хэрэг билээ. Энэхvv киног Марк Боал зохиолчийн Иракийн дайны vеэр хийсэн тэмдэглэл дээр сэдэвлэн бvтээжээ. Кэтрин “Тэнд одоо ч цэргvvд байгаа төдийгvй, одоо ч тэд амь насаа алдсаар байна” хэмээн шагнал гардан авах vеэрээ хэлсэн байна. Сонирхуулахад, Кэтрин өнөөдрийн Оскарын хамгийн том өрсөлдөгч Ж.Кэмеронтой 1985-1991 оны хооронд эхнэр, нөхөр байсан тvvхтэй.

Мөн энэ удаагийн Оскар наадмаас Сандра Баллок шилдэг эмэгтэй дvрийн жvжигчин шагналыг "The Blind Side.” Киноны хvчирхэг эх хvний дvрээрээ авлаа. Тэрээр тайзан дээр гарч ирсэн даруйдаа “би vнэхээр энэ шагналыг авчихлаа гэж vv” хэмээн дуу алдан хошигнож, vзэгчдийг хөгжөөжээ. Учир нь Сандра Баллок саяхан болсон "Алтан бөөрөлзгөнө" наадмаас "хамгийн муу жvжигчин"-ээр тодорсон юм. Ийнхvv тэрээр нэг жилд хамгийн муу, бас хамгийн сайн жvжигчнээр шалгараад буй нь энэ юм.

Энэ удаагийн Оскарт "Crazy Heart." Кино мөн багагvй амжилттай байлаа. Энэ кинонд кантри дуучны дvрд тоглосон Жэфф Бриджес Оскарын шилдэг эрэгтэй дvрийн жvжигчин шагналын эзнээр тодорлоо. Тэрээр “Академийн гишvvдэд баярлалаа. Надад энэ мэргэжлийг эзэмшvvлсэн ээж аавдаа баярлалаа” хэмээжээ. Энэ киноны дуу нь мөн шилдгээр шалгарсан юм.

Шилдэг эмэгтэй туслах дvрээр шалгарсан Моникv "Precious." Киноны бvтээгчдэд баярлах нь зvй биз ээ. Тэрээр “энэ дvр бол миний амьдралын тухай өгvvлсэн байсан” гэжээ. Харин шилдэг эрэгтэй туслах дvрийн жvжигчнээр Кристофер Вольц шалгарсан бөгөөд "Inglourious Basterds." Киногоороо тус шагналын эзэн болсон юм.
Гарсан даруйдаа олныг шуугиулж, олсон орлогоороо vе vеийн бvхий л киног давж гараад байсан “Аватар” энэ удаа Оскарын гурван шагналыг авлаа. Шилдэг зураг авалт, шилдэг эффект, шилдэг урлаг найруулал гэсэн гурван номинацийн эзнээр “Аватар” тодорлоо.

Анимэшн киноны төрөлд vзэгчдэд ухаарал хайрласан "Up" кино шалгарсан нь vнэхээр нvдээ олсон шагнал байлаа.

Tv25

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Marketing for the jewellery industry ”You built some beneficial details there. I did a look for within the matter and observed most folks will consent with your webpage.”
IP:205.204.83.202  2015-09-28 17:19:27
Bright Sparks United ”Oh my! Just delightful! Your writing manner is charming and the way you embraced the topic with grace is notable. I am intrigued, I make bold you are an expert on this subject. I am subscribing to your upcoming updates from now on.”
IP:205.204.83.202  2015-09-28 17:20:57
Marketing for the jewellery industry ”hopefully this comment doesn�t appear multiple times (it appears to freeze once i try to post my comment.. not certain if it�s really posting), but all I truly wanted to say was great post and thanks for sharing.”
IP:205.204.83.202  2015-09-28 17:21:04
xuwfxabxpr Z9LsJixfburjiwiadd, [url=http://iemmblyrfaoe.com/] iemmblyrfaoe[/url], [link=http://rkxlluqayiai.com/ ]rkxlluqayiai[/link], http://jotijajfiotx.com/
IP:46.161.9.32  2016-10-22 14:34:01
CaseyDaf wh0cd696223 vpxl online cialis once a day buying prednisone eurax
IP:46.161.9.24  2017-01-30 00:16:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.