Солонгосын иргэн Монголд учир битүүлгээр нас баржээ

2010/03/09
Share |
Хүмүүс:
Солонгосын иргэн Монголд учир битүүлгээр нас баржээ

Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн, манай улсад машины ченж хийдэг залуу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт амиа алджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар  ямар нэгэн гадны нөлөөгүй, өөрийгөө боомилсон байдалтайгаар нас барсан гэлээ.

Ямар учраас өөрийгөө боомилж, амь насаа егүүтгэх болов гэдгийг холбогдох газрууд тогтоож амжаагүй байна. Харин  талийгаачийн шарилыг эх оронд нь буцаажээ. Тэрбээр нутгаасаа манай улсад машин авчирч, зардаг байжээ.

Сүүлийн үед манай улсад амьдарч байгаа гадаадын иргэд гадны нөлөөтэй амь насаа алдаж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.

Дээрх хэргийн зангилаа, учир байдлын талаар тус улсын Элчин Сайдын яам ямар нэгэн мэдээлэл өгөхгүй,  нууцалж байгаа гэнэ. Харин хэргийг  Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.  Жил гаруйн өмнө манай улсын иргэн Солонгос улсад гэрээгээр ажиллаж байхдаа хурдан галт тэрэгний өмнүүр орж амиа хорлосон харамсалтай явдал ч гарсан.

Тэрбээр шашинд хэт итгэж тэр хүсэлдээ автан амиа хорлоход хүрсэн гэсэн дүгнэлтийг холбогдох газрууд гаргаж байсан. Тэгвэл дээрх Солонгос улсын иргэн энд хоёрдогч амьдралтай нэгэн байсан уу, эсвэл их хэмжээний өрөнд орсон байснаас амиа алдсан уу гэдэг нь тодорхой бус байна

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.