ЗАГВАР ӨМСӨГЧ НАОМИ КЕМПБЕЛЛ

2010/03/09
Share |
Хүмүүс:
ЗАГВАР ӨМСӨГЧ НАОМИ КЕМПБЕЛЛ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч Наоми Кемпбелл хөлсөлж авсан машиныхаа жолоочийг зодож, эрх чөлөөнд нь халдсан хэргээр Америкийн Лос Анжелесын цагдаагийн газар дуудагдсан. Гэсэн ч хэл амтай, үргэлж хэрэг төвөгт орж явдаг загвар өмсөгч энэ удаад хуулийн байгууллагынханаас элдэв ял шийтгэлгүй салжээ. Учир нь энэ сарын 2-нд түүнд зодуулсан гэх жолооч Миодраг Межина цагдаад гаргасан гомдлоо буцааж, Наомиг өршөөж, түүнтэй эвлэрсэн гэдгээ мэдэгджээ. Наоми Америкт байхдаа хөлсөлсөн Кадиллак Эскаладе машины жолооч руу уурандаа дайрч, түүнийг толгой түрүүгүй цохиж, зодсон байна. Үүнийхээ дараа загвар өмсөгч машинаа орхин явж, харин жолооч нь цагдаад гомдоллон ээлжит шуугиан дэгдсэн юм

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.