ҮР ХӨНДҮҮЛСНЭЭСЭЭ БОЛЖ НАС БАРЖЭЭ

2010/03/10
Share |
Хүмүүс:
ҮР ХӨНДҮҮЛСНЭЭСЭЭ БОЛЖ НАС БАРЖЭЭ

Хохирогч бүсгүй өчигдөр өдрийн 2 цагийн орчим 3-р амаржих дээр маш их цус алдсан байдалтай, амьтай төдий л хүргэгдэж иржээ. Бүсгүйд үр хөндөлт хийсэн “Ачит ээж” гэх эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Алтанцэцэг түүнийг эмнэлэгт авчирсан байна. Амаржихын эмч сувилагчид авч болох бүх арга хэмжээг авсан боловч харамсалтай нь бүсгүйн амийг аварч чадалгүй, бүсгүй өдрийн 3 цагийн орчим хагалгааны орон дээр нас баржээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бүсгүйд үр хөндөлт хийсэн БЗД-ийн эрүүл мэндийн нэгдлийн эмч Алтанцэцэг гэж эх нялхсын чиглэлээр мэргэшсэн нэгэн юм байна.

Тэрээр хувийн эмнэлэг ажиллуулахынхаа хажуугаар БЗД-ийн эрүүл мэндийн нэгдэлд харьяалалтай явдаг юм байна. Уг нь бол 12 долоо хоногтойгоос дээш буюу 3 сартайгаас дээш жирэмсэн эмэгтэйд үр хөндөлт хийхийг хуулиндаа хориглосон байдаг. Гэтэл эмчээс тусламж гуйж очсон хохирогч бүсгүй хэзээ хэзээгүй төрөх шахсан 6 сартай жирэмсэн байжээ. Эрхтэн систем нь бүрэлдэж хэдий нь хүн төрхөө олчихсон ургийг зулбуулахад маш осолтой. Эхийн амь насанд аюултай гэдгийг бүх эмч нар мэддэг. Ийм осолтой, дээр нь хууль бус үйлдэл хийж байгаагаа мэдсээр байж бүсгүйд үр хөндөлт хийсэн Алтанцэцэг эмчийг одоогоор саатуулж, хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэж харъяаллын дагуу БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Зулбуулах эм, урагт гаднаас нөлөөлөх гэсэн үр хөндөлтийн 2 аргыг эмэгтэйчүүдийн эмнэлэг түгээмэл хэрэглэдэг байна. 2-ууланг нь нэг дор хэрэглэх маш аюултай байдаг байна. Гэтэл хохирогч бүсгүйд эмч нь энэ 2 аргыг 2-ууланг нь хэрэглэжээ. Асуудал үүсэнгүүт эмч нь цус алдаж байгаа үйлчлүүлэгчээ машиндаа суулгаад таньж мэдэх бусад хувийн эмнэлгүүдээсээ тусламж гуйж бараг 1 цаг шахам давхисан гэсэн мэдээлэл байна. Харамсалтай нь ингэж цаг алдснаас болж бүсгүйн амийг аврахад оройтсон байх магадлалтайг 3-р амаржихын удирдлага хэлж байна.

Үзэгч танд энэ мэдээллийг хүргэхдээ хэн нэгнийг буруутгаж, нэр төрд нь халдах гэсэнгүй. Харин эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх тодотголтой, чанартай чанаргүй борооны дараах мөөг шиг эмнэлгүүдэд зохих албаныхан нь хяналтаа тавих цаг болсныг сануулах гэсэн юм. Мөн эрдэнэт бие, амь насаараа дэнчин тавьж үр хөндөлт хийлгэж байгаа охид бүсгүйчүүддээ ямар газар, хэнээр үйлчлүүлэх гэж байгаагаа сайтар судалж биедээ хайртай байхыг энэ мэдээллээрээ сэрэмжлүүлэх гэсэн юм

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.