Сүмоч мөнгөний машин хулгайлахыг завджээ

2010/03/10
Share |
Хүмүүс:
Сүмоч мөнгөний машин хулгайлахыг завджээ

Сүмогоор барилддаг гэж мэдүүлсэн эр 90 кг жинтэй, бэлэн мөнгөний автомат машиныг сууринаас нь суга татаж, хулгайлахыг завдсан талаар Москва хотын цагдаагийн газраас мэдээлжээ.
   
Хулгай хийхийг завдсан сэжигтэй этгээдийг хань хамсаатантайгаа нийлээд дугааргүй "BMW" автомашинаар зугтаахыг завдаж байхад нь цагдаагийнхан зогсоосон байна. Цагдаагийнхан дуудлагын дагуу хэргийн газар ирж, сэжигтнүүдийн машинаас 25320 рубль /850 доллар/ бүхий бэлэн мөнгөний автомат машин олжээ. Хэргийн хамсаатан гэх этгээд дээрмийн хэргийн хариуцлагыг хүлээхийг хичээж, сүмогоор хичээллэдэг найзыгаа гэмт хэрэгт уруу татсан гэж цагдаагийнханд мэдүүлжээ.
   
Сэжигтнүүд Москвагийн нэгэн дэлгүүрт орж, үг дуугүй шууд л бэлэн мөнгөний машиныг нь сууринаас угз татан авчээ. Дэлгүүрийн худалдагч эмэгтэй тэднийг эсэргүүцэхийг оролдсонд "чимээгүй байх нь танд тустай шүү" хэмээн заналхийлсэн байна. Айж сандарсан эмэгтэй гэмт этгээдүүдийг дэлгүүрээс гарсны дараа цагдаа дуудлага өгчээ. Мөнгөний машиныг автомашиндаа ачсан эр өөрийгөө мэргэжлийн сүмогийн бөх хэмээн мэдүүлсэн байна.

С.Отгонбаяр /МОНЦАМЭ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.