Ашиг бодолгүй тэмцэж, хариу нэхэлгүй тусалсан эгэл баатар олон төрөх болтугай

2010/03/11
Share |
Хүмүүс:
Ашиг бодолгүй тэмцэж, хариу нэхэлгүй тусалсан эгэл баатар олон төрөх болтугай

Журмын нөхөртөө “Түгжил”-дүүлсэн Үүл өнгөрсөн хавар бархирч үлдэхдээ баатар болохын   чи-нээ санаагүй байх л даа. Нэг найз нь “Э.Бат-Үүл нь илүү байсан юм” гэсэн ярилцлага өгснийг сони-ноос уншаад уйлж суусан юм.

Одоо бол  юун бархирах, юун уйлах, баатар хүн уйлдаггүй л байхгүй юу. Халх голд цусаа урсгаж явсан өвгөдийн заримд оногдоогүй одон, тэмдэг энгэрт нь гялалзаж байхад уйлж бархирах  юм бол эр хүний азын од харих байлгүй.

Баатар тэнгэрээс унадаггүй, ээжээс төрдөг, эгэл олныхоо дунд өсч бойждог. Алдар хүндийн төлөө бус ард түмний төлөө тэмцсэн нь жинхэнэ  баатар. Эгэл биш л  баатар  болох ёстой  бол Э.Бат-Үүл  эгнэшгүй  ямар гавьяа байгуулав. Эсвэл түүнийг баатар болгосон нь  эгэл биш  үйл хэрэг үү   гэсэн асуулт тавигдана.

Нэг үг, өгүүлбэрийг  хүртэл мөнгөөр бичиж, захиалгаар зурагтаар гаргадаг   болсон  өнөө цагт өөрийн чадах чинээ, боломжийн хэрээр бусдад хариу нэхэлгүй  тусалж, дэмжиж  ирсэн хүмүүстэй эгэл баатруудтай энэ нийгэмд хамт  амьдарч байгаадаа баярлах байна.  Аливааг зоосны нүхээр хардаггүй, гүндүүгүй  эгэл зан чанарт  мэхийе.  “Зууны мэдээ” сонин, “TV-9” телевизтэй хамтран ард түмний  санал асуулгаар  ийм хүмүүсийг  “Эгэл баатар-2009”-ийн эзнээр тодруулсан юм. Улс төрчид өөртөө шагнал захиалж, худалдаж авдаг бол эгэл баатруудыг ард түмэн тодруулснаараа онцлог.

Оюутолгойн гэрээн дэх олон алдааг мэргэжлийн үүднээс шүүмжлэн тэмцсэний дүнд  хуулийн цоорхойгоор алдагдах байсан хоёр тэрбум төгрөгийг  улсын төсөвт оруулж чадсан доктор С.Авирмэдийг ард түмэн санал нэгтэй баатарт өргөмжилсөн.  Нийслэлийнхний цэвэр усны ундарга дээр гадаадын хөрөнгө оруулагчид  гольфийн талбай барих гэж буйг эсэргүүцэж Гачууртынхан жил гаруй тэмцсэн. Тэднийг манлайлсан Н.Эрдэнэ,  Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын нутагт ойн  сан дундарч, хөрс эвдэрч байгааг хараад зүгээр суулгүй 300 гаруй төрлийн 30 мянган мод тарьж, нутгийн иргэдийн хүчээр  Хараа гол дээр 40 метр урт модон гүүр бариулсан Б.Ганхуяг, орон гэргүй, хог түүж амьдардаг 2000 хүүхдэд  үнэ төлбөргүй дүрслэх урлагийн хичээл зааж   “Монголын ирээдүй хог түүж амьдрах ёсгүй” гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлж ирсэн зураач Д.Эрдэнэбат, хөгж-лийн бэрхшээлтэй 4000 иргэнийг ажлын байртай болгосон Д.Төмөрбаатар нар мөн баатар  болсон.

Тэд байгаагүй бол нийслэлийнхэн  ундны усгүй, Монголын 2000 мянган хүүхэд хог түүж, 4000 хөгжлийн бэрхшээлтэй  иргэн ажилгүй, Сэлэнгэ аймагт цөлжилтийн аюул нүүрлэж, монголчууд Оюутолгойн гэрээнээс хоёр тэрбумыг алдах байлаа. Гольфийн талбай, түүнээс орж ирэх тэр хэдэн халтар төгрөг юу ч биш ээ,  хот даяараа ундны усгүй болчихсон бол яах вэ. Мөнгөтэй бол юуг ч хамаагүй худалдаж авч, бий болгож болно. Гэхдээ уух усаа мөнгөөр арилжаад яах билээ. Энд л зоосны нүхээр хараагүй эгэл баатрын эгнэшгүй  гавьяа оршино. Нүдэн дээр  нь байгаль дэлхий  сүйдэж, ойн сан үгүйрч, тэнд ирээдүй маань хог түүж байхад гэртээ инээж суулаа ч жаргал  дутуу байх сан.

Зөвхөн бид баатар тодруулсан юм бас биш ээ. Дэлхийн тэргүүлэх мэдээллийн суваг “SNN”  өөрийн нэрэмжит баатрыг  жил болгон санал асуулгаар тодруулдаг. “SNN”-ийн баатруудад    нийгэмд тустай  үйлс бүтээсэн байх ёстой гэсэн шалгуур тавигддаг. Аливааг зөвхөн нэг өнгөөр,  тодруулбал хараар хардаг, харсан бүхнээ тэр өнгөөрөө будах гэж улайран зүтгэдэг хүмүүс бий. Тэд эгэл баатруудыг өөрийн дуртай өнгөөр будахыг хичээж, гутаан доромжлох өнгө аяс цухалзуулах болов. “Гэрэл гаргаж чадахгүй бол ядаж битгий сүүдэрлэ” гэсэн үгийг тэдэнд хаягламаар байна. Нийгэм үргэлж сайн сайхан, гэрэл гэгээтэй  үйлс бүтээгчдийн нуруун дээр явж ирсэн. Цаашид ч тийм байх болно. Үүнийг хараар будах, гутаан доромжлох гэсэн  хүмүүсийг харин бурхан өршөөх болтугай

Ч.Үл-Олдох

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
eavmgva oM8Z32jmarjmzofvkd, [url=http://ciyiqhammjls.com/] ciyiqhammjls[/url], [link=http://fqhsbcbkuxlm.com/ ]fqhsbcbkuxlm[/link], http://ltkmlsvzupps.com/
IP:46.161.9.32  2016-11-14 16:07:15
Phyllispab wh0cd645346 amitriptyline finasteride 5mg vpxl online buy celebrex cheap amoxil amitriptyline hcl keflex drug cialis daily link levitra drug
IP:46.161.9.24  2017-01-31 18:42:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.