Харилцааны доголдолтой багш нарыг хар хавтсанд нэгтгэе

2010/03/11
Share |
Хүмүүс:
Харилцааны доголдолтой багш нарыг хар хавтсанд нэгтгэе

"Багш та хүүхэд шуугисан их өргөөний эзэн" хэмээн шүлэг, дуунд мөнхөлж, шүтэн биширдэг. Гэтэл энэ их өргөөний эзэд сүүлийн үед муур багш шиг аашлах нь ихэсчээ.

Төрийн ажил хийж, түмний хүүхдэд эрдэм заах ёстой багш нарын чанар муудаа юу даа гэлтэй. Шавьдаа гар хүрч, хэл амаар доромжилдог багш нарт хатуу арга хэмжээ авах талаар хойд хөрш маань санаачилжээ. Тухайлбал, Москвагийн прокурорын газар хүүхдүүдэд сэтгэл зүйн болон биеийн хүчний дарамт үзүүлсэн бүх багш нарын мэдээллийг хадгалдаг нэгдсэн сантай болохоор шийдсэн байна.

Тус улсын прокурорын судалгаагаар 2007 оноос эхлэн сурган хүмүүжүүлэгч багш нарын зүгээс хүүхдүүдэд гаргасан ааш араншингийн тухай 52 хэрэгт шалгалт хийснээс 10 нь эрүүгийн шинжтэй хэрэг байсан гэсэн дүн гарчээ.

Тиймээс багшийн орон тоонд авахаасаа өмнө гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг шалгаж, зан араншин, харилцааных нь талаар судалсны эцэст тухайн хүнийг ажилд авах гэнэ. Мөн тусгайлан догшин, ширүүн ааш араншинтай багш нарын жагсаалтыг гаргахаар болсон байна. Үүний нэгэн адилаар манай улсад ч ийм бодлого үгүйлэгдэж байна. Тэр дундаа цэцэрлэгийн багш нарын судалгааг нэн даруй гаргах шаардлагатай болжээ. Эцэг, эхчүүд бяцхан үрсээ эрүүл, аюулгүй орчинд нийгэмшин, ихийг сурч мэдээсэй гэсэндээ цэцэрлэгт явуулдаг. Харин хүүхдүүд цэцэрлэгтээ явахдаа тун дургүй байдаг.

Энэ нь өглөө, оройд хашгичиж, омогддог цэцэрлэгийн багш нартай холбоотой. Уг нь тэд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу, хийх ёстой ажлаа л хийж байлтай билээ. Мөн ууртай багш нарын тоог огт мэргэжил эзэмшээгүй хүмүүс нэмэгдүүлдэг бололтой юм. Эцэг, эхчүүд энэ талаар байнга хэлдэг. Тухайлбал, цэцэрлэгийн эрхлэгч хамаг хамаатан саданаараа ажлын байрыг дүүргэдэг учраас мэргэжилтэй хүмүүс нь ажлын байргүй үлдэж, хүүхэд хүртэл тайван байх нөхцөл бүрдэхгүй байна гэх нь олонтаа дуулдаж байсан. Түүнчлэн бяцхан үрсийн хоолыг төрөөс даах болсонтой холбогдуулаад бөөн ачаалал нэмэгдсэн гэнэ.

Саяхан нийслэлийн нэгэн цэцэрлэгийн багш хэмээх 28 настай эмэгтэй ажлаа хийж байхдаа хоёр настай хүүхдийг унтсангүй гэж шалтаглан тархийг нь хөдөлтөл алгадсан байна. Гэтэл нялх хүүхэд алгадсан айхтар багшийг ажлаас нь халчихъя гээд л өнгөрсөн. Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нялхсын сувиллын багш хоёр настай хүүхдийг өмдөндөө баасан байна хэмээн уурлаж, цамцнаас нь чирч, хоолойг нь боож ухаан алдуулжээ. Хүний хүүхдийн аминд хүрэх дөхсөн уг багшид эрүүгийн хэрэг үүсгэн, дөрвөн жил хорих ял ногдуулсан байна.

Түүгээр ч барахгүй Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн багш таван настай хүүг түлхэн унагахад хүү сандалд хөлөө цохиж, дунд чөмөг нь хугарсан хэрэг гарсан. Хөл нь хугарсан хүү байдгаараа уйлж байхад эмнэлэгт хүргээгүй хүйтэн сэтгэлтэн багш том танилтайдаа ажилтайгаа үлдсэн гэдэг. Иймэрхүү баримт маш их байна. Түүгээр ч барахгүй нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийг хэл амаар доромжлон, ар гэрийг нь харан бэлэг барьцаар нь жишдэг багш нарт авах арга хэмжээ даанч алга.

Эцэг, эхчүүд ч хүүхдэдээ ямар нэгэн дарамт үзүүлэхгүйн тулд багш нарын өмнө боол мэт сөхөрчээ. Нялх хүүхдэд аархаж байдаг хүйтэн хүн багш болоод, хүний нялх хүүхдийг өдөржин хянагчийн байрнаас хардаг гэж бодохоор зүрх зүсмээр. Уг нь бүгд тийм муу биш байх. Тэгэхдээ л нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр арван муу багшаас үүдэн боловсролын салбар тэр чигтээ муу нэрийг дуулсаар байна. Тиймээс харилцааны доголдолтой, багшийн ёс зүйгүй хүмүүсийн жагсаалтыг гаргаж, хар хавтсанд хийх цаг нэгэнт болжээ.

Э.Цэцэг /Монголын мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Кокаин купить в спь замути 24 биз екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ купить ЛСД ЛодейноРµ Поле Гродно купить Снег где купить миксы стаф в Гатчине купить морфий Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾Ð³Ñ €Ð°Ð´ÑÐº Купить закладкР¸ кокаин в Острове ЗакладкР¸ LSD в ГолицынРµ купить Говно Ð‘ÐµÐ»Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ Ðº купить Ганджа Бологое ПсиходеР»Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ что это купить ГанджубР°Ñ НововорР¾Ð½ÐµÐ¶ ЗакладкР¸ MDMA в ЕманжелР¸Ð½ÑÐºÐµ Купить Гашиш в ÐÑ€Ñ‚Ñ‘Ð¼Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ Купить закладкР¸ LSD в МамадышРµ купить Второй АрсеньеР² Купить закладкР¸ шишки ак47 в Бийске Купить методон в Ð–Ð¸Ð³ÑƒÐ»Ñ‘Ð²Ñ ÐºÐµ Купить АмфетамР¸Ð½ в Петушки ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Лиски купить Первый Заинск купить Хмурый ХарабалР¸ купить Метамфа Кола Купить Кокаин в ТихорецРº купить ханка ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³ купить конопля Яровое Купить mdma в Люберцы сны золотые исповедР¸ наркомаР½Ð¾Ð² купить БеладонР½Ñƒ ОренбурР³ купить ТрамадоР» Новый Уренгой Купить трамадоР» в Великий Устюг купить Витамин Фролово ЗакладкР¸ метадон в Бакале Купить методон в КнягиниР½Ð¾ купить Хмурь ВерещагР¸Ð½Ð¾ Купить АмфетамР¸Ð½ в Ð¤ÐµÐ¾Ð´Ð¾ÑÐ¸Ñ 
IP:93.179.90.38  2018-05-30 17:51:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.