Хүмүүс: Баатар | Ч Ундрал | Борхүү Амархүү | |
Би чамдаа л зориулж хорин таван жилийн өмнөх хайрын түүхийг үргэлжлүүлж байна хэмээн Баатар найруулагч эхнэртээ хэлээд л “Би чамд хайртай”-2 бүтсэн түүхтэй. Үзэх бүртээ үргэлж догдолдог, ард түмний хайртай уран бүтээл дахин төрснийхөө дараахнаас эхлээд л, Баатар, Ундрал хоёр байнга хийсээр байгаад бараг гаршсан хэдэн клипнийхээ цуглуулга болгочихож, үйл явдлууд нь үнэндээ ядруухан холбогджээ гэх шүүмжлэлийг араасаа дагуулсан юмдаг. Гэсэн ч “Би чамд хайртай” МУСК-г үнэлж, үзсэн хүмүүс их байсан, тэр ч бүү хэл манай шоубизнесийн түүхэнд тэрбум төгрөгний ашиг олсон анхны уран бүтээл болж чадсан билээ. Ийм амжилтанд хүрэхэд олон хүний хөдөлмөр, хүч хөрөнгө нөлөөлсөн. Тэр дундаа кино эхлэхээс төгсөх хүртэл зай завгүй рекламдуулдаг “Модерн Номадс” сүлжээ рестораны захирал Есөнмөнхийн тус бүр ч их байсан биз. Тэгвэл анхны уран бүтээл дээрээ гар нийлж ажилласан хоёр дахин инээдмийн кино хийхээр төлөвлөж байгаа гэнэ шүү. Тэдний шинэ уран бүтээл“Татар ажиллагаа” нэртэй бөгөөд гол дүрд нь Буриад улсын гавъяат жүжигчин, дуучин Б.Амархүү тоглох аж. Эмэгтэй гол дүрд нь мэдээж найруулагчийн гэрийг гийсэн, үзэсгэлэнт бүсгүй Ундрал сонгогдсон гэсэн шүү.