Магнайг дагавал буудуулна, Батзанданг дагавал шоронд орно. Үнэн биз

2010/03/11
Share |
Хүмүүс:
Магнайг дагавал буудуулна, Батзанданг дагавал шоронд орно. Үнэн биз

“Шударга сонгууль” ТББ тэргүүн, Ардын мэдээ нэвтрүүлгийн эрхлэгч иргэн Б.Цогтгэрэлтэй сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаах ярилцлаа.

Блиц

Хаана төрсөн он сар өдөр : Улаанбаатар, Бага тойрог, 1980.8.30
Дуртай өнгө : Төрийн далбааны өнгө
Сүүлд уншсан ном : Jiang Rong - Wolf totem, Л.Одончимэд - Хоржоонтой дурсамж
Дуртай кино : Nothing hill, Forest Gump, Зөрлөг
Дуртай хоол : Монгол хоол, Япон хоол
Хобби : Инернэт аялал
Хүндэлдэг хүн : Бурханч лам Г.Пүрэвбат, маш олон...
Хэлэх дуртай үг : Эрдмийн номын түрүүнд, Хүн байхын ном сур (Өвөөгийн гэрээс...)
Дуртай дуу : Nora Jones, East17, John Williams, Gee

 

-Сайн байна уу та сайхан хаваржиж байна уу?
-Сайн та сайхан хаваржиж байна уу?

-Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар тантай ярилцмаар байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш орон нутгаар явсан нэвтрүүлэг хийж байна лээ.
-Тиймээ улс төр, нийгмийн хамгийн идэвхтэй хүмүүсийн нэг бол би. Тийм ч учраас 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монгол орноо тойрлоо, нийслэлийн дүүргүүдийг ч орхисонгүй. Үнэхээр эх орон маань өвөл зуны аль ч үед үзэсгэлэнтэй сайхан, хэний ч сэтгэлийг булаасан гайхамшигтай нутаг устай.

Энэ аялал нэвтрүүлэг маань очсон газар бүртээ үр дүнгээ өгч нэг нэг ажил зохион байгуулж явсанд манай хамт олон сэтгэл хангалуун байгаа. Цаашид байгаль хамгаалах чиглэлээр их олон ажил хийнэ. Салбарын яам ч биднийг халуун дотноор дэмжиж байгаа. Харин сүүлийн үеийн улс төрийг хараад үнэхээр огиудас хүрч байна. Монголын залууст, улс төрчдөд ямар ч өөрийн гэсэн үзэл санаа, чин зорилго гэж алга. Хог шаарнуудын үүр уурхай, уул овоо болж.

-Та чухам хэнийг хэлээд байна.
-Олон хүнийг шуудхан хэлье. Иргэний хөдөлгөөнүүд байна. Жишээ нь Болд тэргүүтэй ММГШ хөдөлгөөн, Эрс шинэчлэл гээд хэдэн нөхөд байна. Яг үнэндээ галд даарч, мөсөнд халууцаад байдаг юу ч таалагдахаа байсан ямбатай бөгсөө чирсэн авгайчууд шиг л байна. Ц.Элбэгдоржийг дэмжээд л үхчих гээд л яваад байсан юм. Тэгсэн нөгөө Ц.Элбэгдорж нь үхэн хатан хамгаалаад байсан Оюу толгойг нь “тамхины иш” шиг Канадуудад шидсэн. Хаа байна та нарын тэр улайран дэмжээд байсан ерөнхийлөгч. Далаараа цэвэр тавиулаад өнөөдөр надад амаа асуулгаад л сууж байна.

Надаас хамаагүй насаар ах хүмүүс байдаг. Гэтэл тэд дэмжээд гаргасан төрөө муулаад сууж байгаа нь “нусгай пацаанууд” шиг л харагдаж байна. Миний хувьд Ц.Элбэгдоржийг яагаад ч дэмжиж болохгүй гэдгийг анхааруулж байсан. Өнөөдөр 108 мянган төгрөгийн цалин гэж “сэгсийтэл хошгорсон” хэдэн оюутан, ар гэр нь зуданд хамаг малаа алдсан удахгүй зээлийн өрөнд шоронд орох хэдэн малчин хөдөөгөөр дүүрч, аав нь амиа хорлочих гээд ээж нь нинжа болох гээд л байж байна. Алуурчид нь сул хөлхөдсөн хаашаа ч улс болчив доо.

Тэр О.Магнай Ж.Батзандан нартай бол бүүр ч ярих юм байхгүй. Тэднийг дагавал шоронд орно, улмаар буудуулна. Өөрсдөө уснаас хуурай гарна.

“Дагаж дарвайсан” хэдэн нөхөд нь усандаа үлдэнэ гүйцээ. Насан туршдаа тагнуул цагдаагийн хар дансанд орж, гадагшаа дотогшоо явна гэж байхгүй. Онц аюулай этгээдүүдийн жагсаалтад орно. Аль ч төрийн үед тэр "хар дансаа" л харна. Ял шийтгэл эдлэж явсан уу гэсэн асуултад тиймээ гэж хариулна. Анкетаа тэгж бөглөнө. Ял шийтгэл эдлэж явсан хүн сонгуульд нэр дэвших эрхгүй байдаг юм. Үнэн биз.

-Та МАХН болон хамтарсан засгийн газрыг дэмжээд байна уу?
-Би эв нэгдлийг дээд зэргээр дэмждэг хүн. Харин эв нэгдэлд саад учруулсан хэнийг ч ойлгохгүй. Гэхдээ эв нэгдэлд учир бий. Эвсэж нэгдсэн нөхдүүдээс ажлын садаа болсон нөхдийг бол аваад л хаях хэрэгтэй. Жишээ нь тэр С.Ламбаа бол одоо болно доо. Толгойг нь зөндөө л иллээ. Эв нэгдлийг гутаасан нөхдийг соль.

АН-д сайд болчих сайн нөхөд хангалттай байна. Бид хэрүүл хийгээд л засаг төрөөрөө бүхэл бүхлээр нь сольж холиод байвал Украйны араас л орно. Тэнд юу болж байгааг хүн бүр л харж байгаа биздээ. Худал эх орончид дүүрсэн, хийрхсэн чалчигчид хог нэгээрээ л болсон газар. Төр нь сав л хийвэл солигдсоор байгаад тэнгэрийн оддоос олон сайд даргатай болсон юм. Бидний ирээдүй тэнд л харагдаад байна. Хэрүүл хийрхэлээ боль.

-С.Баярыг эх орон, хариуцлагаас зугтлаа, охид хүүхнүүдтэй зугаалж, казино тоглож байна, албан тушаалаа гүйцэд өгсөнгүй гэж ярих боллоо энэ талаар?
-Би С.Баярыг залуу хүний нүдээр харж ойлгож байна. Тэр чинь ердийн л нэг гоонь эр. Мэдээж Магнай, Батзандан нар хүүхэн шуухангүй удаан байж чадахгүй л байх. Тэдний бэлгийн чиг хандлага нь чухам ямар гэдэгийг нь сайн мэдэхгүй юм.

Магадгүй “гомо” хүмүүс бол үүнийг ойлгохгүй  байхаа. Одооны улс төр хэтэрхий бохир болж байна. Ингэж бохирдуулагсдын манлайд нь энэ хоёр “Нянгар” явж байна. Улс төрийг ор хөнжилтэй хутгаж эхэллээ. Тэнэг хэрэг. Асуудлынхаа төвд орж эзэн биетэй нь хариуцлага тооцох гээд байгаа санаагаа л ярьцгаах хэрэгтэй.

Баяр ч гэж Баяр баахан асуудал дэгдээж орхиод яав ийв гэхийн завгүй баахан юм бужигнуулаад явчихсан. Атрын аян л гэнэ араас нь бөөн бухимдсан тариаланчид, таван төгөлдөршил л гэнэ тавин будлиан боллоо л гэнэ. Бөөн л асуудал.

Гэхдээ би тэдэн шиг байхгүй хүнийг ардуур нь муулдаг “Түгжил” биш. Асуухаа асуугаад шүүмжлэхээ шүүмжлээд л явна. Гол нь улаан нүүрийг нь харж байгаад ухаантай эр хүний ёсоор улс төрд байх хэрэгтэй. Монголын улс төр шударга, ариун байх хэрэгтэй. Хэн нэгэн ховчин, хорчин нөхөд хэрэггүй. Эр хүн жудагтай байх хэрэгтэй.

-Та түрүүн О.Магнай, Ж.Батзандан нарын талаар 7 сарын 1 ний талаар их таагүй ойлголттой байх шиг байна энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Ёстой хөгийн хачин юм болсондоо хөөрхий. Эр хүн шартаж хашрахгүй, эм хүн төрж хашрахгүй, Шар айргийн Ганхүү унаж хашрахгүй гэдэг шиг л юм болоод байгаа юм уу даа. Олон аав ээж, ах дүүс, Монголчуудын цус нулимс урссандаа. Нэгэн зохиолч бүсгүй надад хэлж байсан үг санаанд орчлоо байна “Эх хүний умай гаслам” гэж. Төрүүлсэндээ харамссан гэдэг үгийг Монгол хэлний хар үгсийн сангаас л гаргаж хэлсэн юмдаг.

Учраа олохгүй олон Монгол гэр бүл уйлж байхад тэр хоёр хаа байсан юм нэг ч шүүх хурал дээр хуульч, өмгөөлөгч, хүний эрхийн өмгөөлөгч гэж “хуцагчдыг” би л олж хараагүй. Харин Баасан авгай л зайлуул ёстой нэг явсан байхаа хөөрхий. Өөрийгөө нээх их мундаг боловсролтой хэмээн тунхагладаг мундаг амьтас тэр нас барагсдын гэр бүлд очиж хүндэтгэл үзүүлсэн үү? Өлсгөлөн хүртэл зарласан Энхбаяр гуайн нулимсыг нэг удаа арчиж өгсөн үү? Өмгөөлөгчийн мөнгөгүй ядарсан амьтасд нэг удаа өмгөөлөл хийж өгсөн үү?

Одоо тэдний хийх гээд байгаа жагсаал цуглаанд хэн ч очихгүй, хэн ч очоод хэрэггүй. Буудуулна. Буудсан эзэн нь мэдээж олдохгүй. Дуртай юм бол хамгийн их дэмжээд байдаг тэр ерөнхийлөгч нь очиж жагсана биз. Залуусаа мууг дагавал могойн хор гэдэг ардын үгийг санаж явах хэрэгтэй. Тэднийг дагавал яав ч сайн юм дуулахгүй.

-Тэгвэл та Монголын төрд байгаа сайн төрийн түшээдийг хэлбэл.
-Хамгийн түрүүнд би  Ё.Отгонбаяр, Д.Тэрбишдагва, Ш.Сайхансамбуу, С.Бямбацогт, Н.Ганбямба нарыг нэрлэж болж байна. Ялангуяа орон нутгийн мөнгө идсэн нөхрийг шуудхан шанаадаад унагаачихдаг Ж.Энхбаяр гишүүнийг их хол явах хүн гэж ойлгодог. ҮЭ-ийн С.Ганбаатар.

АН-аас Лу.Гантөмөр, Д.Одхүү, Д.Ганхуяг, Х.Тэмүүжин, “генсек” Д.Эрдэнэбат, миний хүндэтгэж явдаг Олхонууд Шаабар нар шиг нөхөд байж л энэ улс сая сайн сайхан болох байх. Мөн Монголын төрийг цаашид авч явах эзэд болох Б.Мөнхбаатар, Б.Баярмагнай, Г.Тэнгэр, , Д.Амарбаясгалан, Ж.Батбаясгалан ,М.Ганбаатар гээд олон сайхан залуучууд байнаа байна.

-Таны ажилд амжилт хүсье. Ярилцсанд баяраллаа.

Улс төрийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.