Алтжин-гийн Алтан төрөл арилжсан мэт өөрчлөгджээ

2010/03/11
Share |
Хүмүүс: Г Алтан | 
Алтжин-гийн Алтан төрөл арилжсан мэт өөрчлөгджээ

Ганцхан шөнийн дотор хамаг байдгаа алдсан болоод ч тэр үү 2.5 сая ам долларын татварын өрөөс чөлөөлөгдсөн Г.Алтангийн лай ланчиг мөддөө дуусахгүй нь бололтой. Тухайн үедээ би хохиролыг бүрэн төлж барагдуулна гэж орон даяар мэдэгдэж байсан тэрээр харин хэлсэн амандаа хүрсэнгүй. “Алтжин” группийн охин компаниуд болох 64 компани нь гэхэд л худалдаа, барилга, зам тээвэр, Шатахуун түгээх станц, архи пивоны үйлдвэрлэл, газар тариалан гээд ашигтай ашиггүй төрөл төрлийн бизнес эрхэлдэг. Хохирогчдын хохирол болох хоёр тэрбум хүрэхгүй мөнгийг 64 охин компанийнхаа ашиг үр дүнгээр өгвөл өгчихмөөр л байлтай. Харин Г.Алтан хатагтай хохирогчдын хохиролыг төлөхийг хүсэх нь битгий хэл өөрийнхөө гоо сайхандаа анхаараад тунчиг завгүй байгаа гэнэ. 60 дөхсөн настай хатагтай Г.Алтан байсгээд л Солонгос руу гоо сайхны хагалгаанд орохоор нисдэгийг ойр тойрныхононоос нь өөр хүмүүс тэр болгон мэддэггүй. Хохирогчдод өгөх ёстой мөнгөөрөө өөртөө хөх, бөгс нааж, нүүрэндээ олон төрлийн хагалгаа хийлгэсний хүчинд төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн хатагтай Г.Алтанг ажлынх нь үүдэнд гарч ирэхийг нь хүлээн зогсох хохирогчид нь битгий хэл төрүүлсэн ээж нь ч танихааргүй болтол өөрчлөгджээ. Бид ч төрөл арилжсан Г.Алтангийн зурагийг дарсан боловч хамгаалагчид аппаратаа хураалгаж зургаа устгаж байж аппаратаа буцааж авсан. Загвар өмсөгч шиг биетэй, 18-тай охин шиг царайтай болсон нь 60 настай хүнд амжилт л даа. Гэхдээ хохирогчидынхоо мөнгийг барагдуулчихаад дараа нь өөрийгөө гоёсон бол хатагтай Алтанг гоочлох хүн гарахгүй л байсан болов уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.